antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 3, 2014 4 comments

Цэцэрлэгүүдийн тарах цагийг өөрчлөхийг шаарджээ

нийтлэсэн Admin

tsetserleghuuhdМонголын эмэгтэйчүүдийн хө-дөлмөрийг дэмжих холбооноос Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрт хандан албан бичиг хүргүүлсэн нь цахим ертөнцөд ихээхэн дэмжлэг аваад байна. Энэхүү албан бичгийн агуулга нь цэцэрлэгийн тарах хугацааг нэг цагаар хойшлуулбал олон мянган эцэг эхийн асуудал шийдэгдэх тухай аж. Өөрөөр хэлбэл, “Бид цэцэрлэгт сурч байгаа 75 мянга гаруй хүүхдийн эцэг эхийн нэрийн өмнөөс дараах хүсэлтийг танд хүргэж байна. Төрийн өмчийн цэцэрлэгүүд 17.00 цагаас тардаг нь ажил албатай аав, ээжүүдийн хувьд хүүхдээ цэцэрлэгээс нь цагтаа амжиж авах эсвэл ажлаа таслах сонголттой тулгардаг. Үүнээс болж гэр бүлийн гишүүд болон ажилтан, ажил олгогчдын дунд үл ойлголцол үүсэх зэрэг таагүй хүндрэлүүд үүсээд багагүй хугацаа өнгөрлөө. Тиймээс цэцэрлэгүүдийг “ 18.00 цагт тардаг болгон өөрчилбөл олон аав, ээж ажлаа тайван хийх нөхцөл бүрдэнэ. Дээрх шийдвэрийг гаргахад төсөвт ямар нэгэн хүндрэл гарахгүй. Цэцэрлэгийн ангийн багш нар орой нэг нэг цагаар хойш ажиллах асуудлыг шийднэ гэдэгт итгэлтэй байна” гэсэн аж. Тус холбооныхон энэхүү уриалгаа Нийслэлийн боловсролын газарт хүргүүлсэн бөгөөд “Боломжгүй” гэх товчхон хариулт авсан аж. Харин сайд Л.Ган төмөрт хаягласан хүсэлтийн хариу одоогоор ирээгүй байгаа юм байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • zochin (November 03, 2014 1:32:30 pm )

    bagsh nariin iluu tsagiin mongiig etseg ehchuud toloh heregtei ulsiin tsetserlegt sar bur mongo tolohgui baigaa jild 1 udaa hicheeliin heregleliin shin jiliin belegnii mongo l tuhai ger bulees garch baigaa

  • Delgermaa.L (November 03, 2014 2:28:54 pm )

    Цэцэрлэгийн багш нарч гэсэн ардаа гэр бүл үр хүүхэдтэй хүмүүс.Хамгийн бага цалинтай, хамгийн хүнд хариуцлагатай ажлыг тасралтгүй 8-10 цаг хийдэг, илүү цагийн мөнгө гэж гавьтай юм авахгүй, , , бодох юм их байна шүү ард түмэээн, , ,яахаар цэцэрлэгийн багшгэхээрээ л хамгийн бага цалинтай, хамгийн олон цаг ажиллдаг байх гэж, тэдэнд бас мэдлэг мэргэжлээ дээшлүүлэх цаг зав хэрэгтэй байна шүү дээ, , , энэ олон цаг ажиллчихаад хэдийд нь мэргэжил боловсролоо дээшлүүлэх юм бол , , ,цэцэрлэгийг яагаад 2 ээлжийн багштай болгох асуудлыг эцэг эхчүүд тавьж болохгүй гэж хэрэв 2 ээлжийн багтай болчихвол таны миний хүүхдийг хөгжүүлж асран хамгаалж байга багш нар элдэв муу хэл аманд өртөх нь бга ч болов засрах байх гэж боддог.Цэцэрлэгийн багш нарыг бас ажиллах боломж нөхцлөөр нь хангаж өгөх хэрэгтэй Гантөмөр сайд аа.

  • зочин (November 03, 2014 10:00:55 pm )

    Уучлаарай. Монголын эмэгтэйчуудийн ходолморийг дэмжих холбооныхон та хуухдээ одорт хэдэн тогрогний хоол хунс хэрэглэдэг улсын цэцэрлэгт огч байгаа билээ гэдгийг судалж узсэн уу. Таны хуухэд одорт авах шим тэжээлт бодисоо цэцэрлэгийн хоол хунснээс авч чадахгуй байхад дахин 1-2 цаг сунган хуухдээ цэцэрлэгт байлгана гэдэг чинь та хуухдээ шийтгэл узуулж буй хэрэг болно. Харин та хуухдийнхээ цэцэрлэгийн хоолны зардлыг нэмуулсний дараа цэцэрлэгийн багшийн цалин тэдний асуудлийг шийдсний эцэст ийм шаардлага тавиач ээ. Толгой муу ажиллаж байна. Холбооныхоон. Хуухдууд чинь олон хоосон байснаар монголоороо нийтдээ багачууд чинь боостоод байна шуу дээ !!!!!!!!!!!!!

  • zochin (November 04, 2014 2:49:56 pm )

    xvvxdee tsagt ni awch chadaxgvi bol yah gej xvvxed turuuldeg vum be zuwxun uursdiiguu bitgii bodood baigaach

antalya rent a car