antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 3, 2014 6 comments

МХЕГ-ын дарга Д.Батмөнх байцаагчдаа дарамталж билет шахжээ

нийтлэсэн Admin

527-14079820977301a667d0efd926greatМонгол Улсын хэмжээнд мэргэжлийн хяналтын 2700 орчим байцаагч байдаг

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга эрх мэдэл, албан тушаалаараа түрээ барин ажилчдадаа билет шахахдаа Ашиг со­нирхолын тухай хуулийг ноцтой зөрчжээ.

Ийн хэлэхийн учир, тэрбээр өөрийн хамтрагч болох Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга П.Батсайхан гэгчтэй нийлж байцаагч нарынхаа ажил, амьдралыг харуулсан бүрэн хэмжээний уран сайхны кино хийх гэж буйд юм. Д.Батмөнх тус киногоо 200 сая төгрөгт багтаахаар тооцоолжээ.

Гэхдээ бидний олж авсан мэдээллээр киноны нийт зардал 500 сая төгрөг аж. Үүнийг зарим эх сурвалж ч нотолж байсан юм.

Баттай эх сурвалжийн мэдээлж буйгаар одоогоор ямар нэртэй кино хийх нь тодорхойгүй байгаа бөгөөд Ерөнхий найруулагчаар нь Урлагийн гавьяат зүт­гэлтэн Г.Жигжидсүрэн, тус­лах найруулагчаар “Guys” хамтлагийн дуучин, жү­жигчин А.Төгсбаяр нар ажил­лаж байгаа аж. Хамгийн хачирхалтай нь Д.Батмөнх дарга дээрх мөнгийг байцаагч нарынхаа “Хичээл зүтгэл”-ээр олж байгаа аж. Тэгэхээр тийм их хэмжээний мөнгийг яаж олсон нь эрхгүй сонирхол татсан тул нэхэн сурвалжилсан юм.

Тэгтэл үзэгчдийн хүртээл болж хараахан амжаагүй байгаа тус киноныхоо зард­­лыг босгохын тулд П.Бат­сайханы тоглолтын билетийг байцаагч нарт шахаж, “Ямар ч аргаар ха­маагүй хандив өгч энэхүү киног хийх ёстой” гэж лүндэн буулгажээ. Гэхдээ эл киног хийх саналыг анх Завхан айм­гийн Мэргэжлийн хя­налтын дарга П.Батсайхан гэгч нөхөр Д.Батмөнх даргад тавьжээ. П.Батсайхан нь 2003 онд МХЕГ байгуу­лаг­дахад л тус аймгийн Мэр­гэжлийн хяналтын даргаар томи­логдсон байдаг.

Урлаг, уран сайхны тал дээр шаггүй авьяастай гэгддэг тэрбээр жил болгон өөрийн тоглолтоо хийж аймгийнхаа бүх сумдаар аялан тоглодог байна. Түүний энэхүү аялан тоглолтын билетийн нэг бүрийн үнэ нь 20 мянган төгрөг.

Байцаагч нар хэл ам хийсэн ч тусыг эс олдог

Ийм хэмжээний үнэтэй билетээ П.Батсайхан дарга голдуу ажилчдадаа хүчээр шахдаг байна. Тухайлбал, түүний 20 мянган төгрөгийн үнэтэй билетийг байцаагч болгон 20 ширхэгийг авдаг байна. Энэ нь товчхондоо нэг байцаагч 400 мянган төгрөгийн өрөнд орж байгаа гэсэн үг юм. Ингээд 20 ширхэг билет авсан байцаагч нар хэл ам хийж, энэ тухайгаа Д.Батмөнх даргад уламжлахад тэрбээр “Билет авахгүй бол ажилтай чинь ярина шүү. Битгий хэл ам гаргаад бай” гэж дарамталдаг аж. Дээд газартаа хандаад ч тусыг эс олсон байцаагчид билетээ зарахын тулд аргагүй эрхэнд аж ахуйн нэгж, бай­гууллагуудыг дарамтлан байж борлуулдаг гэнэ.

Хамгийн асуудалтай нь Монгол Улсын хэмжээнд мэргэжлийн хяналтын 2700 орчим байцаагч байдаг. Үүнээс зөвхөн нийслэлд л гэхэд 500 гаруй, харин Завхан аймагт 40 орчим байцаагч нар байдаг, бусад аймгуудын байцаагч нарын тоог бичвэл ямар их тоо гарч хэчнээн хэмжээний билет шахаж байж хэдий хэрийн мөнгө байцаагчдаас авсан нь ойлгомжтой байгаа юм. Тиймээс л Д.Батмөнх даргын гаргасан энэхүү тушаал, шийдвэр нь зарим нэг байцаагчдын эгдүүг хүргэж кино хийхийг хүр­тэл эсэргүүцэж, санал бод­лоо илэрхийлсэн ч тэр­бээр өөрийнхөөрөө зүт­гэж муйхарлажээ. Бид мэ­дээллийг тэнцвэртэй байл­гах үүднээс Д.Батмөнх дарга­тай уулзаж энэ ту­хай тодруулах гэсэн ч хам­гаалалтын ажилтан нь “Дарга гадуур ажилтай яваа” гэж хэлсэн юм.

Харин хэд, хэдэн хүнтэй уулзаж киноны талаар лавлахад “Мэдэхгүй ээ, бидний амьд­ралыг харуулсан кино хийж гэж байгаа гэсэн. Нэг хэсэг зураг, хөрөг аваад л байсан. Уг нь удирдлагууд манай байгууллага ямар их хэл амтай байгааг бодох ёстой. Нийгэм энэ киног яаж хүлээж авах бол гэх айдас бидний дунд бий болоод удаж байна. Кино хийж байгаа сургаар хүн бүр “Авлигачид өөрсдийгөө авлига авч байгаа мэтээр кино хийж байна гэж ярьж байна” гэсэн. Завханы Мэргэжлийн хяналтын дарга П.Батсайхан гэгчийн л хийж байгаа ажил. Энэ талаар газрын дарга сайхан яриад өгөх байлгүй” гэв.

Д.Батмөнх Ашиг сонирхолын тухай хуулийг зөрчсөн

Ямар ч байсан Д.Батмөнх дарга хууль бусаар ингэж ажилчдаа дарамталж ки­но хийж байгаа нь үнэн болсон. Эндээс ажиглахад эрхэм дарга яах аргагүй Ашиг сонирхолын зөрчлийн тухай хуулийг зөрчөөд байгаа юм.

Тухайлбал, 2012 онд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг со­нирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьд­чилан сэргийлэх тухай хууль батлагдсан. Уг хуульд заас­наар нийтийн албан тушаалтанд бэлэг, хандив авах, сурталчилгаанд орол­цох, шийдвэр гаргахад нөлөөлөх, нэмэлт төлбөр авах, албаны мэдээллийг задруулах, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх, давхар ажил эрхлэх, бусад аж ахуйн нэгжийг төлөөлөх зэрэг 12 төрлийн хориглолт, хязгаарлалт тавигдаж бай­гаа юм. Тэгэхээр энэ хууль­тай Д.Батмөнх даргын шийдвэр зөрчилдөж байна.

Бүр тодруулбал, нэг­дү­гээрт Д.Батмөнх нь албан тушаалаа ашигласан, хоёрт доод тушаалын албан ту­шаалтнуудаа дарам­тал­сан, гуравдугаарт бай­цаагч нар энэхүү билетээ за­рахын тулд аж ахуйн нэгж, бай­гуул­лагуудыг дарам­талдаг гээд маш олон хууль зөрчсөн нь харагдаж байна. Үүнийг тус газрын ажилчид ч бүгд нэгэн дуугаар нотлох юм.

Хэдийгээр байцаагч нар­таа урам зориг өгөхөөр дээрх киног хийж байгаа ч нэг талаараа хэтэрхий өрөөсгөл гэдгийг Д.Батмөнх дарга бодолцох ёстой бай­маар. Ийн хэлэхийн учир нь өнгөрсөн долоо­дугаар сард тэрбээр 285 тоот тушаал гарган, 19 байцаагчийг нэг дор ажлаас нь чөлөөлж байхдаа “Эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ үед яам, тамгын газруудыг үргүй зардлаа багасгах, ажлын байрны ачааллыг нягтруулж, орон тоог буу­руулах, сул чөлөөтэй орон тоонд томилгоо хийх­гүй байхыг Засгийн газраас даалгаж, тогтоол гаргасан учраас” гэж тайлбарлаж байсан. Эдийн засгийн хүнд­рэлээс болж 19 хү­нийг ажилгүй болгосон хэрнээ хууль бус аргаар байцаагчдаас ийнхүү мөнгө авч байгаа нь хэр нийцтэй юм бол гэдэг асуулт хэвээр үлдэж байна.

Сүүлийн үед төрийн байгууллагынхан өөрс­дий­гөө рекламдаж болсон бо­лоогүй сонин зохиолтой ки­нонуудыг борооны да­раах мөөг шиг гаргах болсон.

Тухайлбал, Онц­гой байдлын ерөнхий газар, Эрүүл мэндийн яам, цаг­даагийнхан өөрсдийнхөө ажил, амьдралыг харуулсан кино хийж олны хүртээл болгосон ч үзэгчдээс ихээ­хэн шүүмжлэл сонсоод буй. Учир нь, тэдний их хэмжээний мөнгөөр “зодож” хийсэн кино нь амьдралаас хол, хийсвэр сэтгэлгээгээр хийсэн болохоор үзэгчид ийнхүү шүүмжлэлтэй хан­даж бай­гаа. Тэгтэл тэднээс “Бид яаж дутах юм” гэсэн шиг Д.Батмөнх байцаагчдаа дарамтлан байж ийм кино хийхээр нэгэнт шийджээ.

Юутай ч бид дараагийн дугаартаа энэхүү киноны санхүүгийн баримт болон бусад нэр бүхий хүмүүсийн талаар үргэлжүүлэн хүргэх болно.

Р.Саруул

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • Батаа (November 03, 2014 10:13:57 am )

    Энэ МХГазар байх байхгүй нь тодорхой бус байхад байгуулагдаад 10- аадхан жил болчихоод төрийн ажлыг хийж буй талаар бусдыг дууриаж кино хийнэ гэдэг бол Нийтийн албаны ашиг сонирхлын тухай хууль, болон бусад хуулиудыг ноцтой зөрчиж байгаа өөрсдөө хууль сахиулах байгуулга байж удирдлагууд нь ичих булчирхай байдаггүй, нөгөө мөнгө цагаан, нүд улаан гэдэг л болж байх шиг . Байгууллагаа сурталчлахдаа гол биш кино хийх нэрийдлээр мөнгө угаах, идэх л сонирхол дарга нарт нь байна. Тэр Завханы МХГ-ын дарга Батсайхан чинь гавъяат жүжигчин билүү зүтгэлтэн болсон гээд бүх аймгаар аялан тоглоод өөрөө нэг сөөнгө хоолойгоор дуулаад аймгуудын МХГ-ын байцаагч нар шалгадаг албан газрууддаа билет шахаад л байсан.Овоо мөнгө олоо байлгүй. нөгөө ТАХаагч, ХОМэдүүлэг, ашиг сонирхлын хуулын хэрэгжилт юу болсон бол? Төрийн албаны түүний дотор МХЕГ-ын ажил нэг иимэрхүү байгааг ард иргэд шүүмжлээд байгаа юмдаа.

  • Anonymous (November 03, 2014 11:20:48 am )

    төрийн байгууллагуудын тухай кино хийж мөнгө завшдаг үзэгдэл хавтгайрч байна

  • иргэн (November 03, 2014 11:33:50 am )

    Нэг нь нэг юм гаргахаар дагаад хошуурдаг нь монгол зан шүү дээ. ТҮЦ баривал бүгд яг адилханыг барьдаг, нэвтрүүлэг хийхээр яг адилхан нэвтрүүлэг бүх телевизүүд хийдэг, сүүлдээ болиод кино хийж байх шив. Кино бол урлаг. Байгууллагын реклам лав биш. мөнгөний төлөө л жүжигчид тоглож байгаа байх. Түүнээс биш тоглохгүй гэж хэлмээр байна. таван төгрөг олох гэж тэр шүү дээ. Гтээл жинхэн монголын уран сайхны кино нь байхгүй болоод байна шүү дээ. Сүүлдээ солонгосын хачин кинонуудыг дуурайж эхэлсэн. Ард түмний халааснаас авсан мөнгөөр бүү тансаглаачээ гэмээр байна. Одоо киногоо гарахаар бүх үйлчлүүлэгчидээ дарамтлаад мөнгө олох гэж байгаа юм. Хүн айлгадаг төрийн албаа болиочээ. Монголын төр алга байна.

  • gegee (November 03, 2014 12:18:32 pm )

    kino nertei vlger zohioj mongo ugaadag ajlig bas hiih ym bna.mhg zvgeer hvn daramtaldag gazar mahn ni sanhvvjvvlegch.zobhon mongo abah zorligtoi.

  • Hn (November 04, 2014 11:01:10 am )

    Ene teneguudiig meddeg chaddag humuuseer ni solioch. Darga gedeg neree huuhen erguuleh bambai geed bodtson huuhendhees uur ym hiihgui. Yan a daa tur zasag mini oyunii yduuraltai nuhduur duurtsen

  • Зочин (November 05, 2014 9:15:00 am )

    Тусгай салаа гарсанаас хойш төрийн байгууллагуудад кино хийлгэх уралдаан болж байна. Түүнийхээ санхүүжилтийг алба хаагч нараа дарамталж байж олдог нь нууц биш. Нэгэн хүчний байгууллага орон нутгийн нэг тасгийн даргыгаа ямарч хамаагүй аргаар мөнгө ол гэж дарамталсан гэсэн.

antalya rent a car