МУГЖ дуучин С.Жавхлан эхнэр Г.Эрдэнэчимэгтэйгээ хамтран “Хар хархан харц” хэмээх уран бүтээлээ өнгөрсөн жил олон түмэнд хүргэсэн билээ. Тэрээр хосууд хоёр хөөрхөн охиноо клипэндээ тоглуулж өөрсдөө хамтран дуулсан нь олны анхаарлыг татаж ард түмнээсээ өндөр үнэлгээ авсан сайхан уран бүтээл болсон. Үндсэрхэг үзэл бодол шингэсэн, монгол ахуйг харуулсан энэхүү бүтээл “You tube” сайтанд байршсан монгол дуунуудаас хамгийн богино хугацаанд нэг сая үзэгч, сонсогчдын хүртээл болж, FM, радиогийн долоо хоногийн шилдэг дууны жагсаалтыг тэргүүлжбайсан бөгөөд хүмүүсийн аялах дуртай уран бүтээлийн нэг одоо ч гэсэн хэвээрээ байгаа. Тэднийг энэхүү уран бүтээлээс нь хойш дахин хамтран дуу гаргаасай гэсэн хүмүүс ч олон болж хүлээлт үүсээд байгаа. Тэгвэл энэхүү хүсэлтийг “Тусгай ажиллагаа” инээдмийн УСК биелүүллээ. Тодруулбал МУГЖ С.Жавхлан тус киноны хамт олонд бэлэг барьж хайрт гэргийтэйгээ хамтран дуу гаргахаар болсон байна. Тиймээс тун удахгүй сонсогч фенүүдийнхээ дунд хүлээлт үүсгээд байсан хосууд маань дахин хамтдаа шинэ уран бүтээлдээ оржээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
zochin (November 03, 2014 11:48:47 am )
saihan hosuud az jargal husie
-
Anonymous (November 03, 2014 3:01:24 pm )
сайхан хосуудад аз жаргал хүсье
-
2534 (November 03, 2014 7:07:29 pm )
Сайхан хосуудад амжилт хүсье. Уран бүтээлийн өндөр амжилт ерөөе .
-
solongo (November 03, 2014 11:10:28 pm )
ymar ym be shan duu bh bhaa
-
deegii (November 03, 2014 11:42:43 pm )
az jargal husie saihan hosdoo
-
deegii (November 03, 2014 11:43:57 pm )
az jargal husie saihan hosdoo amar amgalang husie
-
ах (November 04, 2014 9:44:19 am )
та хоёртоо аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.өшөө олон сайхан хамтарсан уран бүтээл хийгээрэй… бас мартсанаас…хамаг Монгол төслийн дараагийн үе шатыг тэсэн ядан хүлээж байгаа шүү.
-
чинта (November 05, 2014 2:38:02 pm )
Шинэ бүтээл гаргаж байгаа нь сайхан л байна. Гэхдээ хэний бүтээлийг хэнд бэлэглээд байгаа юм болоо. Яагаад дууны нэрийг өөрчилсөн юм болоо
-
zochin (November 05, 2014 4:30:35 pm )
goe duu baigaadaa amijilt husie
-
Asu (November 06, 2014 1:40:07 am )
Ta 2 hamtdaa bhdaa iluu shuu amjilt husie . bur onor otgon ail bolooroi
10 Comments