Дуурийн гоцлол дуучин Ө.Уянга үргэлж хайр дурлалын романсаараа дуулиан шуугиан тарьсаар ирсэн манай урлагийн цуутай бүсгүйчүүдийн нэг. Анхлан “Классик жем” хамтлагаас урлагийн гараагаа эхлүүлж, олонд танигдаж байсных гургалдай хоолойтой энэ бүсгүй цэвэр уран бүтээлээрээ хэний ч гар харахгүй амьдрах дайны нэр алдартай.
Гэхдээ яагаад ч юм хүүгийнээ аав, анхны нөхрөөсөө салснаас хойш түүнийг тойрсон эрчүүд, хайр дурлалтай холбоотой хов жив тасарч байсан удаагүй ч өөрөөсөө олон дүү, мэргэжил нэгт Б.Баатар гэх залуутай дэр нэгтгэсэн. Тэгвэл дуучин бүсгүй маань гурав дахь үрээ тээж байгаа гэнэ. Удахгүй нярайлах гэж байгаа учир үрийн зулайгаа үнэрлэхээр бэлтгэлээ хангаад тун завгүй яваа сурагтай.
“Эмэгтэй хүнд тохиолдож болох зүйл амьдралд минь таарсан ч гэр бүлээ үймүүлэх хэмжээнд хүрээгүй” гэж ам бардам ярьдаг байсан тэрбээр ийнхүү хоёр дахь амьдралаа эхлүүлэн нам гүм амьдрах болсон билээ. Ямартай ч Монголын дуурийн урлагт өөрийн хувь нэмэрийг оруулж гавьяа гаргаж яваа дуучин бүсгүйдээ амьдралд нь аз жаргал хүсье.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
kkkk (November 01, 2014 4:43:50 pm )
ug n’ 1 l hyytei yumsan . medeellee zuv bichmeer bna.
-
kkuuuuu (November 03, 2014 10:58:18 am )
sn duuchin shu sn shnig husi-
2 Comments