antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 29, 2014 4 comments

Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа, Н.Удвал сайдыг шүүхэд өгнө

нийтлэсэн Admin

udval amarsanaaЭрүүл мэндийн сайд Н.Удвал өнгөрсөн долоо хоногт хуралдсан Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанд оролцох үеэрээ Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаагийн талаар хийсэн мэдээлэл нь одоо ч олны анхаарлыг татсаар байна.

Байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан элэгний С вирусийн эсрэг эмийг манай улсад оруулж ирэх гэсэн хэдэн залуус байна. Өнгөрсөн тавдугаар сараас хойш хөөцөлдөөд бүтэхгүй байна, энэ асуудлыг яагаад ингэж удаашруулаад, зөвшөөрлийг нь өгөхгүй байна вэ гэдгийг лавласан юм.

Харин үүний хариуд Н.Удвал сайд  “Манай дэд сайд Ж.Амарсанаа 900 доллараар оруулж ирэх эмийг 1800 доллараар зарна гээд байгаа. Яаман дээр, өрөөндөө элэгний С вирустэй хүмүүсийг бүртгээд л сууж байдаг. Энэ ажилд хамтран оролцож байгаа “Оном” сан, дэд сайд Ж.Амарсанаа хоёрын хооронд маргаан үүсээд одоо шүүх цагдаа гээд явж байгаа” гэсэн юм.
Түүний энэхүү хариуцлагагүй гэж болмоор мэдэгдлээс болж дэд сайд Ж.Амарсанаа багагүй бухимдаж буйгаа удаа дараа илэрхийлсэн. Тэрээр Н.Удвал сайдыг өөрийг нь гүтгэсэн хэмээн үзэж байгаа бөгөөд энэ асуудлаар Н.Удвал сайдыг шүүхэд өгнө хэмээн мэдэгдсэн юм.
Уг элэгний С вирусийг эмчлэх эмийг манай улсад нэг курсыг нь 300 доллараар оруулж ирэхээр болсон байдаг. Тус эмийг Монголд оруулж  ирсэн тохиолдолд үйл ажиллагааг нь зохион байгуулах үүрэгтэй “Оном” сангийн мэдээлж буйгаар элэгний С вирустай хүн эмээ гурван сар ууж байж бүрэн эдгэрэх боломжтой аж. Тэгэхээр гурван сарын курс эмчилгээ нь 900 доллар болно гэсэн үг юм.
Харин дэд сайд Ж.Амарсанаа манай улсад элэгний С вирустай хүнийг гурав бус зургаан сар эмчлэх ёстой хэмээн үзэж 1800 долларын өртөгтэй хэмээн мэдэгджээ.
Үндсэндээ нэг курсын төлбөрийг нь ялгаагүй 300 доллараар тооцож байгаа бөгөөд хугацааны хувьд л ялгаатай байр суурь илэрхийлж байгаа юм. Харин салбарын сайд нь энэ ялгааг ойлгоогүй бололтой 900 доллараар оруулж ирэх эмийг 1800 доллар болгоно хэмээн мэдэгджээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • зочинххххх (October 29, 2014 4:46:06 pm )

    Эрүүл мэндийн салбарын ажлыг сайжруулж чадахгүй байгаа Удвал ахайтан мэдлэг чадалтай хариуцлагатай хүн арддаа үйлчилж чадах залууст суудлаа тавьж өгвөл таарна

    • зочин (October 30, 2014 8:08:06 pm )

      Наад туршилтын шатагдаа явж байгаа тарианы чинь үр дүн сөрөг гарюал хэн хариуцах вэ?

  • дрнг (October 29, 2014 8:40:33 pm )

    Энэ Удвал УД ВАЛ уу ….

  • Mglд (October 30, 2014 8:54:20 am )

    Эруул мэндийг улс тержуулэх юм байж болохуу.
    Баталгаагуй эмээр бизнес хийж болохгуй гэхээр улс тержуулж хуний зовлонгоор мен гений телее ард тумнээрээ туршилт хийх гэж зутгэж байгаа хэсэг улсуудыг тэр сурхий газрууд нь шалгаачээ
    Арай дэндэж байна. Энэ луйварчид

antalya rent a car