antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 29, 2014 9 comments

МЭНДЧИЛГЭЭ

нийтлэсэн Admin

enhboldТөрөлх нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 375 жилийн ойн баярыг тохиолдуулан нийслэл хотын ард иргэддээ чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж баяр хүргэе. Миний бие нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байх үед нийслэл хотынхоо түүх, соёлын өвийг судалж, сэргээх талаар хийсэн ажлын нэг нь нийслэл хот анх үүссэн болон нүүж, суурьшиж байсан газруудыг сурвалжлан олж тогтоох, түүхийг баримтжуулсан хөшөө, дурсгал босгох ажил байлаа. 1999 оноос Монгол Улсын нэрт газар зүйчид, түүхчид, эрдэмтэн судлаачид оролцсон судалгааны баг ажиллуулж, 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг өргөмжилсөн Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутаг Ширээ Цагаан нуур гэдэг газарт нийслэл хот Хутагтын хүрээ нэртэй анх байгуулагдан ёслол үйлдсэн болохыг тогтоож гэрэлт хөшөө босгосон бөгөөд нийслэлийн ойн өдрөөр жил бүр ёслол хүндэтгэл үзүүлж байхаар тогтсон юм.

Нийслэл хотын анхны суурь Ширээ Цагаан нуурт тавигдсанаас  хойш 15 удаа нүүн суурьшиж байсан газруудад нь 2003 онд дурсгалын хөшөө босгож, түүхийн жимээр аялал жуулчлал хөгжүүлэх хөтөлбөр боловсруулсан билээ.

          Ийнхүү Хутагтын хүрээ нэртэй байсан манай орны гал голомт 1778 онд Богдхан уулын ар, хатан Туулын хөвөөнөө, сэрүүн Сэлбийн дэнж, Хүн чулууны хөндий  гэгдэх энэ газарт суурьшин төвхнөж Их Хүрээ хэмээн нэрлэгдэж байгаад 1924 онд Улаанбаатар хот болсон түүхтэй. Тэр цагаас хойш нийслэл хот маань өргөжин тэлж, өнгөжин жавхаажиж, үүлс дээшээ дээвэр тулсан, уулс тийшээ хаяа тулсан улсын нийслэл болж хөгжсөн билээ.

Улаанбаатарчууд бид хүрээ соёл, хүүхэд залуусын боловсрол, хүмүүжлээрээ үлгэрлэж, нийслэл хотдоо амар тайван, зөв боловсон аж төрөх, нийтлэг ёс зүй, дэг жаягийг эрхэмлэн дээдлэж, хотын иргэн хэмээх нэр алдраараа бахархан ирээдүйдээ итгэлтэй, инээмсэглэл дүүрэн, эрүүл орчинд сэтгэл хангалуун амьдрах учиртай.

 Төрөлх хот маань өдрөөс өдөрт цэцэглэн хөгжиж, оршин суугчдын ая тухтай амьдрах тааламжтай нөхцөл бүрдсэн орчин үеийн иж бүрэн орон сууцны шинэ  хороолол, суурьшлын бүсүүд сүндэрлэн босож, төр, нийгмийн үйлчилгээ нь иргэддээ ойр, монгол үндэстний өв соёл, амьдралын хэв маяг, дүр төрхийг илэрхийлсэн нүүдэлчдийн соёл иргэншлийн төв болно гэдэгт итгэлтэй байна.

Улаанбаатарчууд Та бүхэндээ нийслэл хотынхоо 375 жилийн ойн өдрийг тохиолдуулан эрүүл энх, аз жаргал, эв нэгдэл, амжилт бүтээл хүсэхийн ялдамд тусгаар Монгол Улсын минь туг сүлд хийморь нь өөдөө, гал голомт нь ариун дагшин байж  үеийн үед мандан бадрахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Улсын Их Хурлын дэд дарга,
Монгол Ардын Намын дарга                                          Миеэгомбын ЭНХБОЛД

                                                                                                                                     


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

9 Comments

  • UB-chuud (October 29, 2014 1:37:54 pm )

    Bitgii huts muu gazriin naimaachin mini, chi hotiig hot bish hogiin sav bolgoson yaltan…. Uhvel taarna….

  • зочин (October 29, 2014 5:13:06 pm )

    ЧИ ЯАЖ Ч ГОЁОД, ХӨХӨӨ ШИГ ДОНГОДСОН Ч ИРЭХ СОНГУУЛЬД ЧИНИЙ ТӨЛӨӨ САНАЛ ӨГНӨ ГЭЖ БАЙХГҮЙ ШҮҮ. МӨН МОНГОЛ АРДЫН НАМ Д Ч АДИЛ САНАЛ ӨГӨХГҮЙ ШҮҮ

    • дрнг (October 29, 2014 8:31:29 pm )

      чи өхгүй л байна биз .

  • gazariin mafi (October 29, 2014 5:36:17 pm )

    ene chini harin shiren nuurtei baagii yu ain ?

  • Anonymous (October 29, 2014 6:16:30 pm )

    ichij uhmeer amytan cham shig lalar ueiin ued haraalgana

  • zohin (October 29, 2014 7:07:45 pm )

    myy.nobih

  • Zochin (October 29, 2014 11:27:47 pm )

    Marzan gahai shv

  • Anonymous (October 30, 2014 3:01:38 pm )

    Энэ чинь цайрчихсан нөхөр байна.. Энийг хотын дарга байхад Улаанбаатар хотын газрыг зарах зарлал өдөр шөнөгүй явдаг байсныг мартчихаа юу. Улаанбаатарыг маань бараг л хогийн хонхор болгоод хаясаныг чинь Улаанбаатарчууд хэлнэ дээ. Бас газрын наймаачин гэдэг цолыг улаанбаатарчууд хайрласан юм байналээшдээ.

  • рр (October 30, 2014 3:04:04 pm )

    Мэндчилгээ ч гэхшиг доромжлоод байгаа юмуу

antalya rent a car