УИХ дахь сөрөг хүчин МАН-ын бүлэг Ерөнхий сайдыг онхолдуулах хуулийн төслөө З.Энхболд даргад өргөн мэдүүлээд 10 гаруй хонож байна.
МАН-ын 26 гишүүн дээр “Шударга ёс” эвслийн Л.Цог, АН-ын Ж.Батзандан хоёр нэмэгдэж 28 эрхэм Ерөнхий сайдыг огцруулахаар сэлэм эргүүлсэн билээ. Тэдний түйвээн нэг тийш болоогүй байхад АН-ынхан, “МАХН-тай дур мэдэн хачин жигтэй гэрээ байгуулсан Н.Алтанхуягийг бид нар өөрсдөө зайлуулна. МАН-ын шаардлага бидэнд падлийгүй” хэмээгээд хөөрхий муу намынхаа дарга, Ерөнхий сайд руугаа бархиралдан ноцож эхлэв. Энэ удаа тэдний нэгдэл их л хорлонтой болж, Н.Алтанхуягийг заавал ч үгүй сэгсэрч хаяхаар шулуудсан бололтой.
АН-ын “ноён жиргээч” М.Зоригт “Ерөнхий сайдыг огцруулах бичигт АН-ын 11 гишүүн гарын үсэг зурсан” хэмээн тайлбарлаж байсан нь саяхны явдал.
Гэтэл хамгийн сүүлд баттай эх сурвалжаас авсан мэдээллээр Н.Алтанхуягтай тооцоо бодох эсэргүү гишүүний тоо хэдийнэ 15 хүрч дахиад 4-5 гишүүн элсүүлж дөнгөвөл Н.Алтанхуяг сайдын “зам нь шулуудах”-ад бэлэн болоод байгаа дуулдана.
Аливаа асуудлыг сүр хүч оруулахдаа гарамгай Г.Баярсайхан гишүүн “Ерөнхий сайдыг огцруулах бичигт АН-ын 15 гишүүн гарын үсэг зурсан” хэмээн чангахан мэдэгдсэн нь асуудал ямархуу өндрөө аваад байгаагийн нотолгоо мөн.
Өнгөрсөн баасан гарагаас эхлээд хэвлэл мэдээллийнхэн “эсэргүү 15”-ын нэр усыг тодруулахаар дор бүрнээ таамаг дэвшүүлсэн ч тэгтэл их хүчин зүтгэл гаргах хэрэггүй байжээ. М.Зоригт, Г.Баярсайхан, Р.Бурмаа нараас эхлээд “Н.Алтанхуягийг огцруулах бичигт би гарын үсгээ зурсан” хэмээн шулуухан зарласан эсэргүүнүүдтэй зэрэгцээд хөшигний ард байсан эрхмүүд тодорхой болов.
АН-ын бусад “Дүлзэн”-гүүд ойрхон байжээ. Тэгвэл уржигдархан АН-ын “эсэргүү” гишүүдийн нэрс тодорхой болов. Тэдгээр эсэргүүнүүдийг дурьдвал
1. М.Зоригт
2. Г.Баярсайхан
3. Р.Бурмаа
4. Р.Амаржаргал
5. Х.Баттулга
6. С.Одонтуяа
7. А.Бакей
8. Л.Эрдэнэчимэг
9. М.Батчимэг
10. Л.Болд
11. Б.Болор
12. Г.Батхүү
13. Б.Наранхүү
14. Д.Ганбат
15. С.Ганбаатар нарын нэрс тодорчээ.
Хэдийгээр ганц хоёр хүний нэрийн ард анхаарлын тэмдэг зурайж байгаа ч ерөнхийдөө баталгаатай гэдгийг АН дахь эх сурвалжууд баталж байгаа аж. Ганц хоёр гишүүний нэр эргэлзээ төрүүлж байгаа ч өнөөдөр тодорхой болох нь ойлгомжтой юм.
Харин АН-ын эсэргүү гишүүдийн дунд “Тоон доторх үсэг шиг” нэгэн эрхмийн нэр дурайж байгаа нь УИХ дахь бие даагчдын зөвлөлийн дарга С.Ганбаатарын нэр юм. Уг нь түүний нэрийг МАН-аас өргөн барьсан бичигт дурьдсан байсан ч гарын үсгээ зураагүй байсан.
Харин энэ удаа АН-ынхантай нэгдсэн нь тодорхой болжээ. Эдийн засгийн өнөөгийн хүндрэл, олон түмний бухимдал түүнийг ийм алхам хийхэд ч хүргэсэн болов уу. Өөр нэг анхаарал татах хүн бол УИХ-ын дарга З.Энхболд. Түүнийг засгийг огцруулахын төлөө байгаа гэсэн мэдээлэл эртнээс л тарсан.
Гэвч тэрбээр одоохондоо гарын үсэг зураагүй бололтой. Гэхдээ энэ долоо хоногт эсэргүүнүүдтэй нэгдэхээр шазуураа зуусхийж ч явж мэдэх л юм. Хуулиараа 19 гишүүн болж байж асуудлыг УИХ-д өргөн мэдүүлнэ. Ийм болоход дахиад 4-5 гишүүний дэмжлэг шаардлагатай болно.
Ирэх долоо хоногийн гурав дахь өдөр асуудлыг хэлэлцэж эхэлнэ. Харин тэр үед эрх баригч АН-ынхан дахин завсарлага авч золигтохгүй бол тун халуухан үйл явдлууд өрнөх нь тодорхой болж байна. Монголын улстөр өө гэж.
Д.Түвшин
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
NOOROI (October 27, 2014 3:35:18 pm )
ARD TUMENII TULUU ALTANHUYAG BAITUGAI ARDCHILSAN NAMAAS ZUGTSAN YAADAGIIN
-
шинэ монгол (October 28, 2014 11:25:39 am )
Эргүү малууд айл гэр бусниулагч бузар янхнууд шиг юунд ингэж ард түмнээ дагавар хүүхэд шиг болгодог байнаа. энэ хооронд чинь ард түмэн, улс чинь элгээрээ мөлхөж байна шүү муу дуракуудаа.
-
зочин (October 28, 2014 1:39:27 pm )
Тэр Болорт тийм ухаан, зориг байхгүй ээ.
-
MGL (October 28, 2014 4:36:17 pm )
Хэн нь улсаа боддогийг одоол хараядаа.
-
Үзмэрч (October 28, 2014 10:15:18 pm )
Асуудал өндөрөө хэдийн авсан учир Алтантуяа хүү гишүүдийн өргөн барьсан асуудлаар бус өөрийн хүсэлтээр ажлаа өгөх болой!
-
мкр (October 29, 2014 1:53:31 pm )
өтөр түргэн Алтан хуяагтнуудыг зайлуулах хэрэгтэй
6 Comments