“Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд Хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа Яармагиийн гүүрээс Богд уулын араар Баянзүрхийн товчоо хүрэх 17.1 км авто замын ажлыг “Эсто” ХХК гүйцэтгэсэн. 2012 оны зургаадугаар сарын 25-наас эхэлсэн бөгөөд Баянзүрхийн товчооноос эхлэн замын далан, ухмалын ажил, гүүрийн дам нурууны цутгалт, төмөр бетон хоолойн ажлуудыг хийж гүйцэтгэсэн.
Замын зорчих хэсгийн өргөн нь долоон метр, эсрэг урсгалтай хоёр эгнээ зам юм. Энэ замын тэмдгийг өөрчилсөн бөгөөд бүх жин 10 тн хүртэлх ачааны автомашиныг зөвшөөрөх бөгөөд 10 тн-оос их ачааны автомашиныг энэ замаар явахыг хориглосон байгаа. Учир нь уг зам нь даваа, гүвээ, нугачаа ихтэйгээс гадна даацын зам биш тул энэ хоригийг хийсэн.
Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
зочин (October 27, 2014 3:17:08 pm )
зөв шийдвэр байна. гэхдээ шөнө сайн хянахгүй бол нөгөө барилгын том оврын хүнд даацын машинууд яваад дор нь будаа болгоно доо.
1 Comment