Холливудын нэрт жүжигчин Брэд Питт алдарт “Вetween two ferns” шоунд оролцжээ. Тус шоу нь олны танил алдартнуудыг урин оролцуулж элдэв асуултаар “бөмбөгдөж” эвгүй байдалд оруулдаг билээ. Тус нэвтрүүлгийн хөтлөгч Зак Галифианакис жүжигчин Брэд Питтээс элдэв асуулт асууж түүний тэвчээрийг барж байсан юм. Мөн түүний шинэ ба хуучин эхнэрийнх нь талаар элдэв юм шалгааж гарчээ. Энэ бүхнийг Брэд бүх чадлаараа тэвчиж сууж байгаа харагдана. Гэвч эцэст нь Зак Брэдээс “Хүмүүс чиний гадаад дүр төрхийг шүтээд үнэн хэрэгтээ чамайг баас шиг жүжигчин гэдгийг ойлгодоггүй гэж бодож байна уу?” хэмээн асуухад түүний тэвчээр алдагдаж түүн рүү зажилж байсан бохио нулимав. Нулимсан бохь нь Закийн нүдэнд наалдахад Брэд дараагийн асуулт хэмээн хэнэггүйхэн суулаа.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
зочин (October 27, 2014 1:20:49 pm )
юун хөөрхөнийн
-
зочин (October 27, 2014 3:26:44 pm )
Зөв, жинхэнэ эр хүн
-
Anonymous (October 27, 2014 10:24:00 pm )
Ene chin zugeer l hoshignol bnashdee. Uun surtei ner ntr ugdiin hudlaa medee tsatsaad bhiin
3 Comments