antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 27, 2014 7 comments

Нийслэл 4 удаа ихэрлэж 8 хүүхэдтэй болсон гэр бүлд орон сууц олголоо

нийтлэсэн Admin

iherlesn eejНийслэлийн 375 жилийн ойн босгон дээр нийслэлийн Засаг дарга ховор тохиолдлоор 4 удаа 2 ихэр хүүхэд төрүүлж 8 хүүхэдтэй болсон  Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны иргэн Д.Энхтөр, Ц.Ундрах нарт орон сууц олгохоор шийдвэрлэсэн. Монгол Улсын  Ерөнхийлөгчөөс  өгсөн үүргийн дагуу уг шийдвэрийг гаргасан бөгөөд өнөөдөр  нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун нар Д.Энхтөр, Ц.Ундрах нар орон сууцны түлхүүр, байрны гэрчилгээг гардууллаа. Нийслэлийн Засаг дарга 3 өрөө орон сууцны түлхүүр гардуулахдаа “Төр засгаас хүн амаа нэмэгдүүлэхэд анхаарал хандуулж, олон ажлуудыг хийж хэрэгжүүлж байгаа. Харин байгальд ч ховор онцгой тохилдлоор 4 удаагийн төрөлтөөр 8 хүүхэдтэй болсон та хоёртоо нийслэлчүүдийнхээ нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Бид та нарыгаа ая тухтай амьдрахад нь тусалж, нийслэлээс орон сууц олгох шаардлагатай иргэдэд олгодог байрныхаа хамгийн том хэмжээтэй орон сууцыг олгож байна. Үр хүүхдүүдээ эрүүл энх өсгөж, нийслэлийн бүтээн байгуулалтад өндөр хувь нэмэр оруулах иргэд болгоорой” хэмээн онцлон хэлсэн юм. Д.Энхтөрийн гэр бүл өнөөдрөөс эхлэн Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Чухаг хотхоны 32 А дугаар байрны 12 тоот 81 ам метр талбай бүхий 3 өрөө орон сууцанд амьдарна.  Тэрээр “Манай гэр бүлд орон сууц олгосон Нийслэлийн Засаг дарга болон санаачилга гаргасан Монгол Улсын Ерөнхийлөгчид чин сэтгэлийн талархал илэрхийлье” гэсэн юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Шуурхай.мн

8iheruud


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • bi medne (October 27, 2014 12:50:11 pm )

    ta nartaa bayar hurgeye, saihan daruuhan hosuud bna lee shu, az jargal huseye

  • Сүхбаатар (October 27, 2014 1:36:17 pm )

    Танай өнөр гэр бүлд байртай болсонд чинь чин сэтэглээсээ баяр хүргэе. Аз жаргал эрүүл энх сайн сайханыг хүсэн ерөөе

  • зочин (October 27, 2014 2:38:33 pm )

    монголын үрс маш олон болтугай аз жаргал хүсье

  • Эрхэм (October 27, 2014 2:57:18 pm )

    Та бүхэнд аз жаргал хүсье. Монголын үрс маш олон болох болтугай

  • ***** (October 27, 2014 4:26:29 pm )

    чингэлтэй дүүргийн 4-р хороонд бас 4 удаагийн төрөлтөөр 8 хүүхэдтэй болсон айл байна ш дээ. Хорооны ажилчид нь ийм зүйлд оролцуулдагггүй юм уу,

  • zochin (October 27, 2014 8:17:22 pm )

    Aaviin hvvhdiig alag uzeed yah be.ter hosd bas bair ogii.vvlee elbegee

  • y (October 28, 2014 10:53:45 am )

    ymar xoorxon ym be yaj xiixeer iim xuuxed garch bna

antalya rent a car