antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 27, 2014 1 comment

“Зохиомол хэргээр” өөрийг нь хилсээр хориулсан Ерөнхийлөгч асан Н.Энхбаяртай хамтрахаар болсон намын дарга Н.Алтанхуягтаа С.Отгонбаяр юу зөвлөх бол

нийтлэсэн Admin

10749181_1501341310128283_1514548648_nАН, МАХН-ын дарга нар гар барьж хамтран ажиллахаар боллоо. Энэ гэрээг байгуулахдаа намынхантайгаа зөвлөлдөөгүй учир нам дотроосоо томоохон эсэргүүцэлтэй тулгарав. Гэхдээ мэдээж МАХН-ын дарга Н.Энхбаяр бус, АН-ын дарга Н.Алтанхуяг тун хүнд байдалд орлоо. Энэ үед ноён Н.Энхбаяр жуумалзан “Уучлаарай, танай намынхныг эвгүй байдалд оруулах гээгүй юм шүү” гээд нам дотроо зөвлөлдөөд дахин гэрээгээ байгуулахаар болсон. Энэ хоёр нам нэгдэх нэг хэрэг. Харин яагаад Н.Алтанхуяг заавал Н.Энхбаяртай гэрээгээр “гэрлэх” болов гэдэг тун сонирхолтой үр дагавартай билээ.

Н.Энхбаярыг “Авлигын загалмайлсан эцэг” гэдэг. Өөрөө ч энэ нэрээсээ тэгтлээ жийрхээд байдаггүй. Учир нь түүний хувьд “Авлигын загалмайлсан эцэг байна” гэдэг нь эрх мэдэл дээр дөрөөлж хүссэн бүх баялагтаа хүрэх боломж юм. Тендер авах, төсөв хуваарилуулахаас эхлээд боломж бүхэн эрх мэдэлтний дохиогоор болдог. Тэр ч байтугай өнөөх хараат бус гээд байдаг шүүх засаглалыг хүртэл “шидэт дохиураараа” удирдаж болдог гээд бод доо. Тэгэхээр одоогоор тун хүнд байдалд ороод байгаа Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Авлигын загалмайлсан эцэг” Н.Энхбаярт “шавь орох”-оор намынхантайгаа зөвлөлдөх нь арга ч үгүй юм. Гэхдээ Ардчилсан нам хийгээд ардчиллын үнэт зүйл гэгчийг даанч бодолцсонгүй нь харамсалтай.

Та бүхэн санаж байгаа бол Н.Алтанхуягийн зөвлөх С.Отгонбаяр хэвлэлийн бага хурал хийлгэж “Н.Энхбаярын захиалгаар надад хэрэг тохсон. Д.Дорлигжавт хандсан. Хариуцлага тооцохгүй байгаа. Тэгэхээр прокурорын байгууллага одоо ч хууль завхруулдаг хэвээрээ юм байна” хэмээн олон хэвлэлд ярилцлага өгсөн билээ. Тэр ч байтугай “Захиалагчийг нь шууд хэлчихээч” гэсэн сэтгүүлчийн асуултад “Захиалагч нь Н.Энхбаяр” хэмээн “Өнөөдөр” сонинд ярилцлага өгсөн байдаг.

Мөн “Дуулиантхилсхэргийнмөрөөр” баримтаткино“хийлгэсэн” байдаг. Үүнд” Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд асан С.Отгонбаярт дөрвөн жилийн ял өгч торны цаана суулгасны цаадах бодит үнэн”-ийг дэлгэжээ. Дүгнэлт нь ерөөсөө шууд л АТГ, шүүх, прокурор дээрээс өгсөн үүрэг, даалгаврын дагуу эрх мэдэлтнүүдийн гар хөл болон ажиллаж байна гэж харуулахыг хичээсэн байх юм. Тэрбээр Н.Энхбаярыг ингэж үнэлж, хэвлэлд түүнийгээ илэрхийлж байсан. Харин одоо намын дарга, Ерөнхий сайд нь С.Отгонбаяр зөвлөхийнхөө “зөвлөгөөг” юу гэх бол.

С.Отгонбаяр бол “Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын захиалгаар л зохиомол хэрэг үүсгэж намайг хэлмэгдүүлсэн юм шүү дээ” гээд зарлачихсан.

Гэвч 2006 онд нөөцийн сангаас шатахуун туучихсан хэрэг эцэслэгдээд, шүүхийн шийдвэрийн дагуу С.Отгонбаяр 2 шатны шүүхээр яллагдаж, гэм буруугүйн талаар маргаан үүсгэхгүй, намайг өршөөлийн хуульд хамруулж өгөөч хэмээн нүглээ наманчилж байж төрийн өршөөлийн хуулиар өршөөгдчихөөд гарч ирэнгүүтээ тэр нь цагаатгагдсан гэх шүүхийн шийдвэрийг төөрөгдүүлсэн мэдээлэл цацаж, энэ хууль бус үйлдэлд нь шүүгчдийн холбоо буруушаан мэдэгдэл гаргаж байсан.   Гэхмэтчилэн олон үйл явдал болсон ч Монгол Улсад Ерөнхийлөгчийн даалгавраар АТГ, шүүх, прокурор хэрэг зохимлоор үүсгэдэг гэдгийг илчилсэн шударга хүн хэвээрээ үлдсэн. Харин одоо түүнийг зөвлөхөөрөө сонгосон намын дарга, Ерөнхий сайд нь өнөөх “зохиомол хэргээр” өөрийг нь хилсээр хориулсан Ерөнхийлөгч асан Н.Энхбаяртай арван жил хамтарч ажиллахаар боллоо. Ерөнхий сайдын зөвлөх, АНамын даргын зөвлөх, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга хэмээх олон гуншинтай С.Отгонбаяр зөвлөх гуай юу гэж зөвлөх бол.

Эх сурвалж: NEWSDAY.MN


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (October 27, 2014 3:56:05 pm )

    нохойноосоо гинж нь гэгчээр юун олон бөгөөд гуншин бэ?хахаха дуртай гар юмаа

antalya rent a car