Oct 27, 2014

ҮХААЯ-наас зэс хайлуулах үйлдвэрийг Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд барих санал гаргасан бөгөөд Засгийн газар дэмжсэн байна. Зэс хайлуулах үйлдвэрийг Чойр, Хөтөл, Багануур, Бор-Өндөр зэрэг сумдаас судалж үзсэний дараа ийнхүү тус сумыг сонгожээ. Хүхрийн хүчлийг зэстэй хольж боловсруулах түүхий эд нь Бор-Өндөр сумтай ойролцоо байдаг аж. Зэс хайлуулах үйлдвэрийг 300-400 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалтаар 2015-2018 онд барьж ашиглалтад оруулах боломжтой гэдгийг албаныхан мэдэгджээ. Мөн Бор-Өндөрөөс гадна өөр хэд хэдэн газарт хувийн хэвшлийнхэн зэс хайлуулах үйлдвэр байгуулах саналыг ҮХААЯ-нд ирүүлээд байгаа аж. – See more at: http://www.unen.mn/content/41452.shtml?alias=local#sthash.P5pwmbKo.dpuf
Манай сайт танд таалагдаж байвал
LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Холбоотой мэдээ
No Related Posts
Comments are closed.