antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 24, 2014 8 comments

Хятадын эмнэлэгээс Монголын хуулийн байгууллагад нөлөөлж Л.Гансүхийг суллуулна гэнэ үү!!!

нийтлэсэн Admin

gansuhhЕрөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхэд Бээжингийн Яамэй эмнэлгээс энэ сарын 20-ны өдөр мэдэгдэх хуудас иржээ.Уг мэдэгдэлд “Манай эмнэлэг танд туссан зүрхний цус багадалт, зүрхний шигдээс өвчнийг 3 жил эмчилж илэрхий үр дүн гаргасан. Гэсэн ч өвчний байдал харьцангуй хүнд учраас шаардлагын дагуу 2-3 сар тутамд нэг удаа хавсарсан эмчилгээ хийлгэх шаардлагатай. Таны түрүүчийн удаагийн эмчилгээ хийлгэсэн хугацаа нь зургадугаар сарын 28-ны өдөр, одоо эмчилгээний завсарлах хугацаа дууссан тул ойрын өдрүүдэд цагаа зохицуулан манай эмнэлэгт ирж эмчилгээгээ хийлгэнэ үү. Бээжингийн Яамэй эмнэлгийн Хятад анагаах ухааны II тасгийн эмч, профессор Ма Зижоу” гэжээ.

Энэ арай ч хэрээс хэтэрсэн явдал бус уу. Бээжингийн Яамэй эмнэлэгийн алгын чинээ цаас Монголын шүүхийн шүүгчийн захирамжийг цуцлуулж Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхийг хорихоос суллуулах хүчтэй гэж үзэж байгаа аж. Тэгвэл Хятадын хэвлэлд “Монгол Улс Хятадтай өөрсдөө нэгдэх гээд сөгдөн гуйж байна” гэсэн нийтлэл ч энэхүү эмнэлгийн бичгийн нэгэн адил Монголын төрийг доромжилж байна.

Монгол Улсын Засгийн газар нь Хятадын Засгийн газрын тавьсан шаардлага бүрийг шат дараалалтай биелүүлж байгаагийн нэг илрэл нь нарийн царигийн төмөр замын асуудлыг УИХ-аар хүч түрэн шийдүүлсэн болон Bank of China-ийн салбар байгуулах асуудал чухам аль шатандаа явааг нууцалсаар байгаа. Харин одоо “Манай хууль тогтоох болон шүүх байгууллагын шийдвэрт нөлөөлөхөөр” захын нэг хувийн эмнэлэг доромжилсон өнгө аястай бичиг явуулж байна. “Найрамдалт өмнөд хөршийн эмнэлэг юм шүү” гээд шүүгчийн захирамжийг цуцалж Л.Гансүхийг суллах уу. Өөр хэнийг суллах вэ, заагаад өгөөч Бээжингийн эмнэлгүүд ээ, захиа бичээрэй!

Snapshot_2014-10-24_091739

10744804_764485223587015_1042501366_n


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

8 Comments

  • Anonymous (October 24, 2014 1:28:51 pm )

    ene chini zugeer l emnelgiin bichig bn shuu dee yundaa hudal gutgeleg taraaj gonshignood baigaa yam be

  • art (October 24, 2014 5:02:34 pm )

    Hiisen hergee Aldarmaa shig l bai l da

  • Anonymous (October 25, 2014 12:08:49 pm )

    Ene ih hurald neg heceg ih yridag bsan svvld chimcheegvi alga bolson hogiin amitan nilee ih mungu avsan bhaa hogiin tsarai shigee avilagch

  • Anonymous (October 25, 2014 12:14:42 pm )

    yu gesen vg ve naadahaa bitgii yvuul nutagruugaa yvah gej bn araich dee

  • BATKA (October 25, 2014 1:51:13 pm )

    MGL-IIN TULUU GESEN SETGELGVI YUMUUDIIG EGNVVLJ ZOGSOOJ BAIGAAD BUUDAH YUMSAN 76 UDAHGVI HUJAAGIIN MGL GEED YAJ BAIHWII

  • Anonymous (October 25, 2014 6:26:59 pm )

    zaa yaav uyn surtei uym negen emch ah duudeel sanaa tavij bna mongolchuud bol tenegtej yavaal uhuulne dee ene dotor ulsuud gedeg chini tsys yasaa martagdui uym bn

  • zochin (October 26, 2014 1:03:27 am )

    mun eldevleh yumaa ene tsaasand tegeed itgeh hun oldoh uu

  • гүрээ (October 26, 2014 7:39:01 pm )

    Алтанхуягийн ахан дүүстээ анхаарал тавьж байгаагийн нэгээхэн жишээ.. тэд биднээс суйлсан мөнгөө ингэж л хамгаална ш дээ

antalya rent a car