
Гэрэл сүүдэр буюу цайвар ба бараан өнгийн тенийг ашиглаж нүүрнийхээ тодорхой хэсгүүдийг далдлах, тодотгох, хурцатгах, зөөллөх зэргээр хэлбэрийг өөрчилж харагдуулах боломжтой. Хамгийн гол нь бага будаж, сайн уусгах тусам илүү үнэмшилтэй харагдана. Нүүрний аливаа будгийг хэт нялгадахаас зайлсхий. Учир нь бусад хүмүүс нүүрийг чинь анзаарах ёстой болохоос нүүрний чинь будгийг анзаарах ёстой биш шүү дээ.
Яагаад нүүрийг хэлбэржүүлэх хэрэгтэй вэ?
-Өргөн дугуй царайг нарийсгана
-Шанааны ясыг төвийлгөж эсвэл багасгаж харагдуулна
-Эрүүний ясыг тодосгож эсвэл багасгаж харагдуулна
-Унжуу нүдийг өргөж харагдуулна
-Дөрвөлжин нүүрний хэлбэрийг дугуйруулна
-Том эсвэл өргөн хамрыг нарийсгана
-Уруулыг дүүргэж харагдуулна
-Өргөн дух, үсний захыг багасгана
-Шанааны ясыг төвийлгөж эсвэл багасгаж харагдуулна
-Эрүүний ясыг тодосгож эсвэл багасгаж харагдуулна
-Унжуу нүдийг өргөж харагдуулна
-Дөрвөлжин нүүрний хэлбэрийг дугуйруулна
-Том эсвэл өргөн хамрыг нарийсгана
-Уруулыг дүүргэж харагдуулна
-Өргөн дух, үсний захыг багасгана
Хэлбэр гаргахын өмнө суурь тавьж нүүрний өнгийг жигдлэсэн байна. Бараан өнгө буюу сүүдэр нь нүүрний хэсгүүдийг багасгаж, цайвар өнгө буюу гэрэл нь нүүрний хэсгүүдийг тодосгож харагдуулна. Суурь крем нь таны арьсны өнгөтэй таарч байх ёстой. Харин сүүдэр нь таны суурь кремтэй ижил тонтой боловч бараан өнгөтэй, гэрэл нь цайвар өнгөтэй байна. Гэрэл сүүдэр гаргахдаа будаг түрхэгдсэн хэсгийн ирмэгийг маш сайн уусгах нь хамгийн чухал юм.
Доорхи зургуудаас өөрийн нүүрний хэлбэрийг сонгож зааврын дагуу будаарай. Амжилт хүсье!
Тайлбар: Highlight – Гэрэл тавих, Contour – Сүүдэр тавих, Blush – Ягааруулах
Талст нүүрний хэлбэр:
Нүүрийг илүү гонзгой харагдуулахын тулд хацрын хоёр талаар сүүдэр тавина. Дух, нүдний доод хэсэг болон эрүүн дээр гэрэл тавина.
Зууван нүүрний хэлбэр:
Нүүрнийхээ уртныг богино харагдуулахын тулд эрхүүний доод хэсэгт сүүдэр тавина. Нүүрний гол хэсгийг өргөн харагдуулахын тулд хоёр хацрынхаа урд хэсгийг ягааруулна.
Гонзгой нүүрний хэлбэр:
Та нүүрэндээ сүүдэр тавих хэрэггүй, учир нь таны нүүрний хэлбэр тэртээ тэргүй зөв хэлбэртэй бөгөөд танд бүх л төрлийн будалт зохино.
Дугуй нүүрний хэлбэр:
Нүүрийг илүү гонзгой харагдуулахын тулд та дух, шанаа, хацар болон эрүүний хоёр талаар үсний угаар сүүдэр тавина. Дунхны дунд хэсэг, нүдний доод хэсэг болон эрүүний шонтгор дээр гэрэл тавиарай.
Гурвалжин нүүрний хэлбэр:
Нүүрийнхээ доод хэсгийг илүү нарийхан харагдуулахын тулд хацар болон эрүүний хоёр талаас хасч сүүдэрлэнэ. Духны дунд хэсэг, нүдний доод хэсэг болон эрүүн дээр гэрэл тавина.
Зүрхэн нүүрний хэлбэр:
Нүүрнийхээ дээд хэсгийн өргөнийг нарийсгаж харагдуулахын тулд духны 2 зах болон шанааны хоёр талаас хасаж сүүдэрлэнэ. Духны дунд хэсэг болон эрүүн дээр гэрэл тавина.
Дөрвөлжин нүүрний хэлбэр:
Нүүрээ илүү дугуй харагдуулахын тулд чихнээс дээш духны хоёр талаар үсний угаар болон доош эрүүний ясны хоёр талаар өнцгүүдийг г хасаж сүүдэрлэнэ. Харин нүүрнийхээ гол хэсэгт анхаарлыг татахын тулд духны дунд хэсэг болон эрүүг цайвар өнгөөр тодруулж өгнө.
Холбоотой мэдээ
Comments are closed.