antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 22, 2014 1 comment

Авлигатай тэмцэх газраас БОНХЯ-ыг шалгажээ

нийтлэсэн Admin

BOHYAMАвлигатай тэмцэх газар төрийн байгууллагуудын авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор Авлигатай тэмцэх газар (АТГ)-аас БОНХЯ-нд шалгалт хийжээ.

Тус яам 2013 онд “Төрийн байгууллагаас авлигын эсрэг явуулж буй үйл ажиллагааг үнэлэх аргачлал”-ын хүрээнд ил тод байдлын үзүүлэлтээр хангалтгүй үнэлгээ авсан бөгөөд Авлигатай тэмцэх газраас зөвлөмж хүргүүлжээ. Харин тус яам 2014 оныг байгаль орчны мэдээллийн ил тод байдлын жил болгон зарлаж, улмаар www.mne.mn цахим хуудсаа шинэчлэн, Авлигатай тэмцэх газрын өгсөн зөвлөмжийн дагуу мэдээллийн ил тод байдлыг ханган ажиллаж байна хэмээн АТГ-аас мэдээллээ.

Шалгалтын үеэр БОНХЯ-ны зүгээс мэдээллийн ил тод байдлыг улам бэхжүүлэн ажиллаж, удирдлагын авлигатай тэмцэх санал санаачилга, хүсэл эрмэлзлийг нэмэгдүүлэх чиглэлээр бусад яамдад үлгэр жишээ болохуйц арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөснөө танилцуулжээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • зочин (October 22, 2014 4:15:52 pm )

    яамны нэр огт тохирохгүй байгаа маа. Байгаль орчныг хамгаалахгүй юм бол үхсэнээ хийж хэдэн хүн нийлж яам гэж хүн загнаж суудаг байнаа. Хүн бүр л байгууллага бүр л байгаль хамгаалах үүрэгтэй шүү дээ. Тиймээс байгалийг хамгаалах бодлогыг барьж ажилладаг Байгаль орчныг хамгаалах яам болох ёстой. Одоо “бид хамгаалах ёсгүй” гээд л цагдаа, МХГ гэх мэт газар луу чихчихээд л өөрсдөө юу хийхээ мэдэхгүй сууж байдаг яамыг боль

antalya rent a car