antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 22, 2014 14 comments

Р.Амаржаргал гишүүн мэдэгдэл гаргав

нийтлэсэн Admin

amarjargalАрдчилсан намын дарга Н.Алтанхуяг МАХН-тай урт хугацаанд хамтран ажиллах гэрээ байгуулсантай холбоотойгоор тус намын гишүүд дэмжигчид эсэргүүцлээ илэрхийлсээр байгаа. Тэгвэл энэ удаад АН-ын ҮЗХ-ны гишүүн, УИХ-ын гишүүн Р.Амаржаргал мэдэгдэл гаргасан байна. Тэрбээр мэдэгдэлдээ намын даргынхаа байгуулсан гэрээг бусад олон мянган гишүүний адилаар эсэргүүцэж буйгаа илэрхийлжээ. Түүний мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Мэдэгдэл

Улаанбаатар хот
2014 оны 10-р сарын 21

АН-ын дарга Н.Алтанхуяг МАХН-ын даргатай байгуулсан гэрээг үзээд намын олон мянган гишүүдийн адил цочирдон хүлээж авлаа. Н.Алтанхуягын АН-ын бүрэн эрхэд халдаж, иргэдийн сонгох, сонгогдох эрхийг бүдүүлгээр зөрчсөн үйлдлээс ичиж, эмээн ил шударгаар шүүмжилж зарчим, үнэт зүйлээ хамгаалж байгаа намынхаа нөхдийг би дэмжиж, энэхүү гэрээг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж байна.

Хоёр намын дарга гарын үзэг зурж хүчин төгөлдөр болсон “гэрээ”-г дүгнэхэд:

Нэг. “2016 оны сонгуульд АН олонх болоогүй тохиолдолд МАХН-тай хамтарна” гэж тохирч байгаа нь намын дарга ээлжит сонгуульд олонх болохгүй нь гэсэн өөдрөг бус төсөөллөөр байж болох хамгийн муу хувилбараар намаа удирдаж, шийдвэр гаргаж байна гэж дүгнэлээ. Аливаа улс төрийн намын даргын нэн тэргүүний зорилго зорилт, үүрэг үйл ажиллагаа нь сонгуульд ялах байдаг бол дээрх үйлдлээрээ Н.Алтанхуяг АН-ын 2009, 2012, 2013 онуудад байгуулсан ялалтыг үгүйсгэж, АН-ыг ирэх сонгуулиудын өмнө бууж өгүүлж буй мэт уншигдаж байна.

Хоёр. Монгол Улсын Үндсэн хуульд “ард иргэд өөрсдийн төлөөлөл УИХ-ын гишүүнийг шууд сонгоно” гэж хуульчилсан байдаг. Харин энэ гэрээ ёсоор АН нь шат шатны улс төрийн сонгуульд МАХН-аас хараат байдлаар нэр дэвшигчээ шийдэж байгаа нь улс төрийн бодлогын өрсөлдөөн, өөрийн намын үзэл баримтлал, үнэт зүйлсийг уландаа гишгэлж, ард иргэдийн сонгох, сонгогдох эрхийг зориудаар удирдан залах гэсэн урьд өмнө үзэгдэж байгаагүй улс төрийн үзэгдэл болж байна.

Эцэст нь дүгнэж хэлэхэд Н.Алтанхуяг ба түүний тойрон хүрээлэгчид АН-ыг өөрсдийн хувийн өмч, оршин тогтнох оромж болгож хувиргаснаар цаашдаа АН орших уу, эс орших уу хэмээх улс төрийн томоохон аюулын ирмэгт хүрч ирээд байна.

Намын гишүүд нь намын даргатай хариуцлага тооцох нь улс төрд байдаг ердийн асуудал. Харин үүгээр дамжуулан Монгол Улсын Үндсэн хуулийг хүчгүйдүүлэх, ардчиллын үнэт зүйлсийг гуйвуулах, намын дүрмийг хөсөрдүүлэх, хувийн болоод явцуу бүлэглэлийн сонирхлыг тэргүүнд тавих зэрэг улс төрийн буруу үйл ажиллагааг таслан зогсоох механизм бүрдүүлж хариуцлагажуулахыг намынхаа эрх барих дээд, доод шатанд хэлэлцэн баталж даруй улс төрийн шийдэлд хүрэх шаардлагатай байна. Иймд АН-ын Үндэсний Зөвлөлдөх Хороог нэн яаралтай хуралдуулж, цаашид АН-ын шат шатны байгууллагуудад зохих шийдлийг эрэлхийлж, арга хэмжээ авах хэрэгтэй гэж үзэж байна.

АРДЧИЛСАН НАМЫН ГИШҮҮН,
АРДЧИЛСАН НАМЫН ҮЗХ-НЫ ГИШҮҮН
РИНЧИННЯМЫН АМАРЖАРГАЛ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

14 Comments

  • Зочин (October 22, 2014 2:34:22 pm )

    Ер нь яаж бодсон ч авлигадтай тэмцэнэ гэж гарч ирсэн ардчилсан нам авлигачтай нэгдэж гарын үсэг зурж байгаа нь бусармаг явдал. Хариуцлага тооцохгүй бол навс унана даа.

  • Anonymous (October 22, 2014 3:32:57 pm )

    АЗЭ-ийнд АГА шургалж, УБ-ын уурыг шатаав. Авилгын загалмайлсан эцгийнд Алтан гудсын Алтанхуяг шургалж улсын баатрын уурыг шатаав гэж тайлан уншина уу. АН алтан гудас гэдэг гудсан доор шургаад олон жил боллоо. Одоо болно. Гудсаа сэгсэрч ил гарах цаг боллоо. Эс тэгвэл монголын ардчилал устаж үгүй болох нь ээ.

  • Нэртөр (October 22, 2014 3:42:06 pm )

    Ардчилалаа аврах цаг болжээ.

  • Anonymous (October 22, 2014 4:01:21 pm )

    Ard tvmen mini ardachilalaa avrahgvi bol butcaad huuchin niigemlvvgee oroh bolloo.Said maani avilgatai temtceh bis avilgatai evlerch mongolig tcolmoj duusah hi dee.Ar mongolin ahan dvvs mihi bosoj temtceh tcag irlee.Mongoloo avilgachadaas avariya.

  • Зочин (October 22, 2014 4:16:16 pm )

    Гарц нь амархан шүү дээ. Алтанхуягийг огцхуулж шинэ даргатай болох явдал. Тэгээд шинэ Ерөнхий сайдтай болно л гэж ойлгож байна. Ингэж байж гарц нь шулуун болно.

  • zochin (October 22, 2014 4:17:39 pm )

    Erunhii said odoo bolimoor yumaa. Uuriin arisaa hamgaalj, bulai bolgonoo daldlahin tuld turiin albig munguur vnelj hudalddag bolson, erh medliig uurtuu uuriin toiron hvreelegchid hvrteegch hvntei hoshuu seeree holbood uls eh oron ard olnoo geh setgel zvrh daanch vgvi HVN gedegee notolj bna. Ene 2 t ijil tustei neg zvil bnaa. zamin ntg jijig heseg ashiglaltand orson ch tend tuuz haichilaad l ineedtei gedeg ni tiim arga hemjeend chini salbarin said ni ch yum arai baga suudlin hvn ochidogdoo. Erh medel edlehiin heree tvvneesee davsan hariutslagiig vvrdeg gedgiig medmeer yum.

  • Zochin (October 22, 2014 4:32:00 pm )

    Altangadas sonotugei manai nam mandtugai Batuul badartugai

  • Цоогий (October 22, 2014 4:55:01 pm )

    Алтан хуягаа одоо боливол яасан юм бэ гэмт хэрэгтнийг хаайайлж өмгөөлдөг өөрөө хууль зөрчин юу ч идэхээс буцдаггүй хэцүү хүн байна. ардчилсан нам зөвхөн авилгачдын үүр уурхай мэт болж харагдуулж байна Ардчилал гэж энэ биш шүү дээ бид ийм намыг дэмжээгүй

  • Anonymous (October 22, 2014 5:40:43 pm )

    chi altanhuyagaas deerdeh yumgyi nohor sh dee

  • zochin (October 22, 2014 7:41:12 pm )

    ardchilal gej yugaa medehgui huuhduud olon bitgii yrij bai za hen uhaantain tor baridagiin enhbayar ta hedeer togloj bna tor barij chadahgui bol zaigaa tavij og

  • Зөв (October 22, 2014 7:56:17 pm )

    Та үнэнийг хэллээ. Баяр хүргэе

  • Nandia (October 22, 2014 9:58:05 pm )

    hurdan ogtsruulaachee, yarisaar hugatsaa aldsaarm ard tymen yaduursaar yadarsaar, Altanhuyag hor nairuulaad l baisaar l ba………………….

  • Zochin (October 23, 2014 9:58:29 am )

    Buh Hun ogtsor geed bhd l suudlaasaa tas zuuraastai, ambitstai ambitstai gehed aria dendnee. Ooroo bolhoor busad humuusiig shuud l husaad hayachdag,bas ogtsor ene ter geed l suid boldog bj,unen hogiin amitan umaa

  • Zoloo (October 23, 2014 10:17:29 am )

    Buluunii yas goridson nohoi shig 2-jil amidarlaa daa amraa odoo boli boli

antalya rent a car