Улс төр бужигнасан намрын халуун өдрүүдийн хамгийн том дуулиан Eрөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах асуудал болоод байна. Тэгвэл энэхүү дуулиан үүсэхэд гол үүрэг гүйцэтгэсэн хүнээр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат тодроод буй.
Тэрбээр өмнөх долоо хоногт болсон намын бүлгийн хурал дээрээ Н.Алтанхуягийг огцруулах асуудлыг уриалан зүтгүүлж, зарим гишүүдтэйгээ ам муруйн шахаж байж бүлгийн шийдвэр гаргуулж дөнгөсөн. Шаварт унасан шарын эзэн маань огцруулах бичиг барин гүйж Ж.Батзандан, Л.Цог хоёроор гарын үсэг зуруулснаар Ардын нам хорин найман гишүүний гарын үсэгтэй болж чаджээ.
Ж.Мөнхбатын авч ирсэн бичигт гарын үсэг зурснаараа намынхаа удирдлагуудад адлагдаж, намаасаа хөөгдөх дээрээ тулаад байсан УИХ-ын гишүүн Ж.Батзанданг дэмжих улстөрийн давалгаа харин Хотын дарга Э.Бат-Үүл, УИХ-ын гишүүн М.Зоригт нараар эхэлж Р.Амаржаргалаар буухиалан өдөр ирэх тусам улам бүр хүчээ авч байна.
Харин улстөр дэх эрчилсэн давалгааг эхлүүлсэн эрхэм генсек өнгөрсөн амралтын өдөр хөлөө хугалж, шөрмөсөө тасалснаар эмнэлэгт хүргэгдсэн гэх мэдээллийг ойрын эх сурвалж өгч байна. Эрдэнэт хотод болсон МАН-ын Хангайн бүсийн найман аймгийн чуулга уулзалт, зөвлөлгөөний үеэр зохиогдсон сагс, гар бөмбөгийн тэмцээн дээр тэрбээр ийн гэмтсэн гэнэ.
Түүнийг дунд сургууль, оюутан байхаасаа л чөлөөт бөхийн улсын аваргад оролцож, сургуулийнхаа сагсан бөмбөгийн шигшээ багт тоглодог байсан шаггүй тамирчин гэдэг. Улстөр ид бужигнаж, Ерөнхий сайдыг огцруулах гэж буй энэ үед намынхаа гал тогоог удирддаг залуу даргаа явж чадахгүй болсонд Ардын намынхан тун ч их харамсаж байгаа сурагтай.
Харин залуу генсек алхаж чадахгүй тэргэнцэр дээр түрүүлж явахдаа нөхөддөө “унаагаа юүлээд удахгүй ирнээ” хэмээн хошигнож, хагалгаа хийлгэчихээд маргааш нь ажилдаа орно гэж байгаа юм байна.
Түүний ийнхүү хүндээр бэртсэнийг нь, “хар хэл ам хөл ороодог” гэхчлэн хэн нэгнээс шидсэн хараал жатга ч байж магадгүй гэх сэжиг, сүжгийн жиг жуг дагуулж байна. Юутай ч Ардын намын гол бодлогыг гардан удирддаг эрхэм генсект хурдан эдгээрэй, залуу хүн ажрахгүй ээ хэмээн сэтгэлийн дэм өгье.
С.Анхбаяр
Холбоотой мэдээ
-
Зочин (October 22, 2014 10:33:53 am )
Харин тиймээ, цогтой залуу хурдан эдгээрэй. Улс орноо өөд нь татахын төлөө байгаарай.
-
Anonymous (October 22, 2014 12:38:37 pm )
энэ гөлөг долдой сагсан бөмбөг тоглоно гэж юу байхав дээ
-
-
Anonymous (October 22, 2014 10:40:34 am )
sport togloomond tiim bertel gemtel baij l baidag sh de yuun surtei yum vee
-
name (October 22, 2014 11:38:03 am )
Eruul enhiig husey, hurdan edgeerei.
-
Зочин (October 22, 2014 12:29:17 pm )
Алтанзуяг,Энхбаяр нар хогийн боогоороо хараад хийлгээ биз! Гэхдээ яахав барцад нь гарч байгаа нь энэ. Тургэн эдгэжрэй! Намынхантайгаа зорсон гэдэг бол худлаа шуу?! Бас хажуугаар нь шоудаад авах юмаа?!
-
Зочин (October 22, 2014 12:50:20 pm )
Энэ балай дуучин ЫАясгалантайгаа балайрч байвал ганц таарах ажил нв тэр байсан юм
-
Зочин (October 22, 2014 2:34:58 pm )
Хүний мууг үзсэн хүн өөдөлдөггүй юм.Өшөө хүний мууг үз Харин гайгүй өнгөрч
-
zochin (October 22, 2014 7:34:08 pm )
kkk za za bichsen zuil garahgui yum.Burhan shiitgeeguid bayrlay.
-
Anonymous (October 22, 2014 8:58:02 pm )
Ulaan hatsart
-
Батнасан (October 23, 2014 4:33:58 am )
Хурдан эдгээрэй та эрч хvчтэй шvv
-
БАТ НАСАН (October 23, 2014 7:25:25 am )
МАН -хөөргөн улаан комнист цаасан дарцаг хөөрүү хүн хөлөө хуглна гэдэг болж даруу байх хэргтэй шүү юмны түрүүн навсагнаж явдагаа бол чины гараар могоо бариулагчид чамайг хөөргөж читгэрч тавиад байна тэгээд муу нэр нь чамд үлдээд бна
-
баба (October 23, 2014 8:06:50 am )
казинодсон мөнгө яасан бэ найз аа. худлаа эх оронч царайлаад байхийн зүгээр
-
999 (October 23, 2014 8:23:20 am )
neg l ikh dur esgesen buun ekh oronchid yumaa …yas yuman deeree songogdood bugd l uursdiiguu akh duusee l boddog uls oron tedend khamaa ch bkhgui yum bish uu…kend ali namd itgekhee ch mdekhee boliloo sh dee
-
ZochinZochinzochin (October 23, 2014 7:40:27 pm )
Eoo ene hunuu gedeg shig ene uls turchuu?zugeer l banid shdee gehdee goe goe Man iim huneer udirduulj baigaa ni ih l dordosni shinj yamar elentsegnii erch huchtei gej umhii amtai uuriinhuu yu yarij helj baigaag barag medehgui amni salia ni arilaagui chatsaga baasni savirhainuudiin neg ldee harj l baya chaavaas
-
toodogo (October 26, 2014 12:32:30 pm )
Naizdaa amjlt hvsie hurdan edgeerei
15 Comments