antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 22, 2014 2 comments

Тусгай ажиллагаа УСК өнөөдөр нээлтээ хийнэ

нийтлэсэн Admin

tusgai“Хайрын рекорд”, “Намрын синдром”, “Тагнуулч аав” уран сайхны киноны найруулагч “Go adventure” студийн захирал Д.Галбаярын шинэ уран бүтээл “Тусгай ажиллагаа” УСК өнөөдөр нээлтээ хийнэ.

Энэ намрын хамгийн отгон уран бүтээл болох “Тусгай ажиллагаа” киноны нээлт бусад кинонуудын нээлтээс шинэлэг болох юм. Урьд урьдын нээлтээ хийсэн кинонуудын уран бүтээлчид нээлтийн ёслолын улаан хивсэн дээгүүр алхдаг байсан бол энэ удаа тус  киног үзэхээр ирсэн үзэгчид алхаж орно.

Найруулагч Д.Галбаяр хэлэхдээ “Аливаа уран бүтээлийг ард түмэн үзэж, таашааж, урам өгч байж уран бүтээлчид улам өнгө орж байдаг. Тиймээс энэ хүмүүсийгээ хүндэтгэх үүднээс арай өөр байдлаар зохион байгуулахаар төлөвлөсөн” хэмээжээ.

Ямартай ч өндөөр “Тусгай ажиллагаа” инээдмийн уран сайхны киноны нээлтэнд оролцсон бүх үзэгчид улаан хивсэн дээр алхаж, нэг өдрийг инээдээр дүүрэн өнгөрүүлэх нь дамжиггүй юм.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (October 22, 2014 10:08:40 pm )

    uneheer hurhun saiakhan kino bolson bna mnai kino urlag hugjij bna bugeeree denjistgiie

  • Anonymous (October 22, 2014 10:09:31 pm )

    uran buteelchidde uram hairlatsgaay

antalya rent a car