Монголын хошин урлагийн авьяаслаг жүжигчдийн төлөөлөл бол жүжигчин Аси буюу Р.Алтансүх. Тэрбээр жүжиглэхээс гадна сайн найруулагч гэдгээ “Хунгийн сүүлчийн дуу” дэлгэцийн бүтээлээ харуулан үзэгчдээс өндөр үнэлгээг хүртсэн. Өмнө нь хэд хэдэн уран бүтээлд туслах болон ерөнхий найруулагчаар ажиллаж байсан билээ.
Тэгвэл түүний биеийн байдал тун муу, хараагүй болсон гэх мэдээлэл цахим сайтуудаар цацагдсан.
Энэ талаар түүний эхнэр н.Тунгаатай утсаар холбогдож тодруулга авснаа “Мобайль Ньюс” буландаа онцолж байна.
Жүжигчин Р.Алтансүхийн эхнэр н.Тунгаа: “Нөхрийн маань биеийн байдал одоогоор гайгүй байгаа. Эмнэлэгт эмчилгээ хийлгэж байна. Харвалтын улмаас бага зэрэг саажилт өгсөн. Гэхдээ хараагүй болоогүй ээ юм харж байгаа” гэлээ.
Жүжигчин Асигийн бие сар гаруйн өмнөөс чилээрхсэн юм байна.
Х.Даваа
Эх сурвалж: www.dorgio.mn
Холбоотой мэдээ
-
AKEP (October 20, 2014 9:17:33 pm )
бие нь хурдан сайжраасай
-
real khoshin shog (October 21, 2014 7:51:09 am )
bas saikhan khoshin shog bolj baigaa um bn.
-
дашка (October 21, 2014 8:29:28 am )
алтансүх маань хурдан эдгээсэй эмчилгээгээ сайн хийлгэвэд эдгэх байхаа амжилт хүсье
-
zochin (October 21, 2014 10:08:50 am )
hurdan edgerch olon uzegchdee bayarluulaarai
-
LEGONER (October 21, 2014 8:39:29 pm )
HURDAN EDGEEREI ASI AHAA
-
тунгаа (October 22, 2014 10:03:59 am )
хурдан эдгэж ард түмнээ инээдээр баясгаарай АЛТАНСҮХЭЭ
6 Comments