Хөвсгөлийн баруун захад Хөг, Бүсийн голын сав дагуух өндөр уулстай газар бол Улаан тайга. Хамгийн өндөр цэг нь далайн төвшнөөс дээш 3351 метр өргөгдсөн. Улаан тайгын нуруу нь Хөвсгөл орчмын өндөр уулстай харьцуулахад арай тэгшивтэр оройтой бөгөөд Хөвсгөлийн өндөр уулсын нэгэн адил өндөр уулын, уулын нугын, уулын тайгын босоо бүслүүр тод илэрдэг. Улаан тайгын нуруунд мөсөөр хучигдсан газрууд байсан учраас мөстлөгийн гаралтай жижиг нуурууд элбэг тархсан байгалийн үзэсгэлэнт газар. Хүний хөл тэр бүр хүрээд байдаггүй энэ үзэсгэлэнт газрыг тайгын экосистем, биологийн төрөл зүйлийг хамгаалах, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Улаан тайгын байгалийн цогцолборт газрыг төрийн тусгай хамгаалалтанд авах шийдвэрийг 2003 онд УИХ-аас гаргажээ.Харин 2011 онд Улсын Их Хурлын 115 дугаар тогтоолоор Улаан тайгын байгалийн цогцолборт газрыг өргөтгөн дархан цаазат газар болгосон юм. Улаантайгын Тусгай хамгаалалттай газрын Тэнгис-Шишгэдийн байгалийн цогцолборт газрын гүнд Тэнгисийн Алаг хадны булан гэдэг газар бий. Улаанбаатараас 1000 гаруй км-ын зайд орших, унаа машин бүү хэл явган хүн ч хүрэх аргагүй энэ үзэсгэлэнт газар ан ав хийх, самар жимс түүх гэсэн монголчуудаас гадна, гадаадын жуулчдад л хөл тавьдаг. Тэгвэл эргэн тойрон мод хад, жижиг гол цөөрмөөр хүрээлэгдсэн энэ үзэсгэлэнт газрыг Монголын тэргүүн баячуудын нэг МАК-ын босс Нямтайшир хувийн эдлэн, ангийн отог болгон хувиргахаар зэхэж байна. П.Батсүх нь Ренчинлхүмбэ сумын газрын албаны дарга П.Ганзоригийн гарын үсгээр олгогдсон 1998 оны хоёрдугаар сарын 27-ны өдрийн 07 тоот шийдвэртэй 2110011069 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээгээ МАК-ын босс Нямтайширт өндөр үнээр худалдаж, тэрбээр 40 жил буюу 2038 он хүртэл энэ газарт өөрийн эзэмшлээ тогтоохоор бэлтгэж эхэлжээ. Улаан тайга руу машин бүү хэл мориор ч очиход хүндрэлтэй. Тэгвэл Монголын тэргүүн баян энэ эр 1000 гаруй км замыг товчлохын тулд хувийн нислэг тэрэгнүүдээ дайчилж, одоогийн байдлаар 5 том хаус барихаар бэлтгэн барилгын материалуудаа Улаан тайга руу ачуулжээ. Нисдэг тэргээр зөөж аваачсан канад байшингийн бэлдцийг угсарч эхлээд байгаад нутгийн иргэд сэтгэл дундуур байна. Уг нь Монгол Улсын Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 1.1-д тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага ашиглаж байгаа газраа бүхэлд нь буюу зарим хэсгийг бусдад дамжуулан ашиглуулахыг хориглох тухай заасан байдаг. Гэвч энэ заалт баян хүнд үйлчлэхгүй хэмээн Нямтайшир захирал бат итгэсэн бололтой юм. “Монгол Алт” компанийн захирал ноён Б.Нямтайшир хэмээх энэ эрхэмийн мэдэлд Монголын нүүрсний 40 хувь нь байдаг. Өмнөговийн Нарийн сухайт, Дорноговийн Цагаан суварга зэрэг стратегийн гол, чухал ордуудыг эзэмшиж, хувььдаа онгоцтой, нисдэг тэрэгтэй энэ эр юу санаснаа л хийж чаддаг сүйхээтэй нэгэн. Түүний хувьд Хэнтий аймагт хувьдаа мөн л эдлэн газартай, ангийн отогтой. Хэнтий аймгийн Хар ус нуурын ойролцоо ойн цоорхойд байрлах энэ ангийн отог руу нь машин, мотоциклоор очих боломжгүй, бартаатай аж. Хүний хөл тэр бүр хүрээд байдаггүй энэ онгон дагшин газарт байгуулсан ангийн отог руу нисдэг тэргээр, мориор л очих боломжтой гэнэ. Ан гөрөөнд дуртай энэ нууцлагдмал эрхэм алжаалаа тайлж, анд нөхөдтэйгээ наргиж, цэнгэхийн тулд нисдэг тэрэг хөлөглөж отог руугаа очдог гэнэ. Хэдийгээр ангийн отог нэртэй боловч орчин үеийн дээд зэрэглэлийн орд харшийг сүндэрлүүлсэн тэрбээр Хар ус нуурын эрэг дээр байгуулж чаджээ. Халуун хүйтэн устай ванн, нойлын өрөөтэй гээд бүхнийг цогцлоосон тэрхүү отогт монголын баячууд төдийгүй гадаадын тэрбумтанууд очиж ан агнах дуртай байдаг гэж ярьцгаадаг юм билээ. Тэгвэл уул уурхайн салбарт хөлөө олж баяжсан энэ эрхэм одоо ангийн отог нэртэй тансаг хауснуудаа дархан цаазат Хөвсгөлийн Улаан тайга д ийнхүү байгууллаа.
Холбоотой мэдээ
-
Anonymous (October 20, 2014 8:53:29 pm )
Тэр газарт нь хэн юу барих гэж байсиим дээ? Тэрийг нь булаасийм уу? Хэнд ямар зовлон учруулчаад байгаам дээ?
-
Anonymous (October 20, 2014 8:54:12 pm )
Hentiin Har zurhnii Huh nuurt neg harsh ni bgaad bdiin bnaleeshde
-
монгол (October 21, 2014 12:01:23 am )
НЯМТАЙШИРАА САРАН ДЭЭР АЛЬ ЭСВЭЛ НАРАН ДЭЭР БАЙШИН БАРИАЧ.
-
nutgiin irgen (October 21, 2014 1:16:54 pm )
minii nutgiin sawdag dogshin shvv nyamtaishiraa bolgoomjtoi l bgaarai hen mungutei ni duraarai aashildag tsag udahgvi duusna gedgiig sanaj yaw
-
Болд (October 21, 2014 1:59:22 pm )
Хөвсгөл бөөчид юу чаддагаа харуулах цаг болсон бишүү Бусад мөнгөтэй хүмүүст сургамж болог ум мини,,,,,,,,,,,,,,,,,,,,,
-
Зочин (October 22, 2014 8:56:42 am )
Зарим хүмүүс их атгаг байх юмаа хөөрхий.
-
монгол эр (October 22, 2014 11:52:53 am )
Энэ мэдээг одоо мэдээ юу сэтгүүлч санаатай юм чинь, Улаан тайгад аль 2 жилийн өмнө байшингаа барьцан шүү дээ, би гар бие оролцсон хүн байна. Яах аргагүй нисдэг тэргээр бүх юмаа зөөсөн.
-
зочин (October 23, 2014 9:34:43 am )
тэр хүнд юу дутлаа гэж амьтаны амь хорооно бэ. далай ламын хэлсэн үгийг санаач. энэ дэлхийд хүний хэрэгцээг хангах зүйл бол байгаа. харин хүний шуналыг гүйцээх зүйл бол байхгүй гэж.
-
цолмон (October 23, 2014 9:04:15 pm )
Байшин барьсанч гэсэн ухамсартай хүн байнлээ.эзгүй хээр хөрөнгө оруулаал биз хэдэн хүн ажил хийж мөнгө олно биз юундаа атаархана бэ чаддаг юм бол энэ уудам газар байшин барих зай байна
-
zochin (October 24, 2014 12:06:26 pm )
Tuunii Hunnu eir kompani ajilchdiinha tsaling ch uguhgui heden sar bolloo. Arai ch de 6 saraas hoish,
-
zochin (October 24, 2014 2:24:12 pm )
hunnu air kompani kommunizm bguulchihsan uym chin,yadgiim.
-
zochin (October 24, 2014 2:30:36 pm )
hunnu-n ajilchid hodolmoriin huuli,durem jurmaa meddeggui,hultsengui archaagui bval,ingeed tsalingui suudag bhgui uy,deer n uildverchnii horoo,ter darga ene ter n yasan sanaa zovdoggui uym dee
-
tumuruu (October 26, 2014 8:33:52 am )
Ene hun mongol hunee demjij mongoldoo horongo oruuldag .ter ezgui gazar baishin baria lbiz terend ataarhaad heregguiee.
-
bobi (October 28, 2014 12:27:43 pm )
Terch unen shuu howsgold tengesiin goliin zahad tasarhai baishinguud bga shu ooriin ongotsoor ochool yawdag yum gsn
-
Anonymous (October 28, 2014 1:15:05 pm )
tvnig ustgax amarhan
-
chadaj bn shdee (October 28, 2014 4:03:55 pm )
mongol hvn mongoldoo mongoliinhoo baigald amidarya l gj bn shdee yun daa ataarhaad bdii. oor hen neg gadnii hvn amidarch bwal yahii. chadaltai aawiin hvvd ataarhaj chatsga aldah hereggvi hooy
-
kkkk (November 03, 2014 5:53:53 pm )
Чадажил байвал баринл биздээ ягаад болохгүй гэж, Монгол хүн монгол газар шороогоо ашиглаал биз ядын,Юум хийж чадахгүй хүмүүс битий атгаг санаа гараг, тэр хүн энэ барилгаа зүгээр нэг босгохгүй асар их хөрөнгө орж байгаа, эцэстээ тэрийгээ аваад үхэхгүйшүүдээ,
-
зочин (November 09, 2014 10:56:27 pm )
юун шуналтай юм. Яасан идэж ууж ханадаггүй юм: тэгж байж хөвсгөлийн бөө нарт хараалгах нь. Үүнийхээ оронд өрнөөсөө гарахыг бодооч…
-
нутгийн хуу (November 12, 2014 9:19:43 pm )
энэ муу хараал идсэн нямтайшир хэнтийд хар зурхний хох нууранд бас хаус барьж дарга сайд нарыг лобиддог. одоо бас манай сайхан нутгийн хойморыг бузарлаж баахан хуухэн аваачиж янхандан, олигархиудыг аваачин лобидож нутаг усыг минь бузарлах нээ. нямтайшир гэгч энэ этгээд тагнуулын газар байхдаа бух нууц материалуудыг хулгайлан авч хууль бусаар баяжсан новш доо. яах вэ дархадуудын хараалыг тусч яаж муугаа узэж ухэхийг чинь бид харнааа
-
Anonymous (November 16, 2014 10:24:18 am )
naaad gulguchin darhadiin haral ideh ni duudaad bgaan bldaa
-
үнэн үг (November 17, 2014 9:20:35 am )
Энэ хүн чинь Монгол хүн биз дээ. Бусад хүмүүстэй адил зайсанд газар булаацалдахгүй хүн хүрдэггүй тайгад өөр хүнд аль эрт өгчихсөн байсан газрыг аваа л биз. Юун атаархуу юм вэ. Тэр батсүх гэдэг хүнд байхад нь яагаач үгүй байж . Монголчуудаа гэж. Энэ хүн тэндээс чинь нэг ч амьтан алж идэхгүй ээ. Баталгаагүй мах иддэггүй хүн
-
121212 (November 19, 2014 12:39:02 pm )
АЖИЛЧИДЫНХАА ТАТВАРЫН МӨНГИЙГ ГҮЙЦЭД ТӨЛДӨГ Ч БОЛООСОЙ
-
үнэн (November 19, 2014 5:17:13 pm )
ДАРХАД БӨӨ НАР ТОМ АЖИЛТАЙ БОЛЖЭЭ, ЦААДХАА ҮХСЭНИЙ ДАРАА БИ ХИЙСЭН БИ ХИЙСЭН ГЭЭД БАЙВАА ГОЛ НЬ НАЙДВАРТАЙ ХИЙНЭ ШҮҮ. АЯГҮЙ БОЛ ТАНАЙ НУТГИЙН БӨӨГИЙН ХАМГААЛАЛТАНД БГАА ДАА МУУ ТИЙРЭН ЧИНЬ.
23 Comments