Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбаттай холбоотой ээлжит шуугиан дэгдлээ. УИХ-ын өнөөдрийн чуулган дээр Ч.Хүрэлбаатар гишүүн “Хөгжлийн банк Засгийн газрын бондыг худалдан авч Чингис, Самурай бондуудын мөнгийг зориулалтын бусаар зарцуулж байгаа талаар мэдээлэл байна. Одоогийн байдлаар хэдэн тэрбумыг үүнд зарцуулсан бэ?” хэмээн ноцтой асуултыг тавьж УИХ-ын гишүүдийн нүд, чихийг орой дээр нь гаргав. Мэдээж үүний хариул олон гишүүдийн бухимдлыг төрүүлсэн бөгөөд УИХ-ын дарга З.Энхболд хүртэл хатуу үгээр хариу барив. Яг үүний мөрөөр Үнэт цаасны тооцоо, төлбөр төвлөрсөн хадгаламжийн төвөөс энэ талаар лавалгаа авхад “Хөгжлийн банк үнэт цаас эзэмшээгүй болохыг мэдэгдье” гэсэн байгаа нь гал дээр тос нэмэх мэт болжээ.
АТГ-т шалгагдаж байна гэх дуулиан намжиж эхлэх энэ цаг үед ахин АТГ-ын үүдийг сахин зориулалтын бусаар зарцуулсан байж болзошгүй 277 тэрбум төгрөгтөө тайлбар хийж, УИХ-ын тогтоол, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийг зөрчсөн эсэхээ шалгуулхаар болж байна.
Мөн энэ цаг мөчид МАН-ын бүлгээс “Хөгжлийн банк”-нд шалгалт оруулах ажлын хэсэг байгуулагдан хүсэлтээ өгсөн талаар мэдээлэл гарч эхэллээ. Юутай ч эх орон, газар шороогоо барьцаалж авсан Чингис, Самурай бондын мөнгөнөөс Засгийн газарт 277 тэрбум төгрөг өгсөн нь тодорхой боллоо. Үүгээр нь Засгийн газар 800 тэрбумаар тасраад байгаа төсвийн орлогоо нөхөж цалин тэтгэвэр тэтгэмжид зориулсан нь тодорхой юм.
Холбоотой мэдээ
-
Зочин (October 20, 2014 12:53:58 pm )
Булай юм болох нь дээ. ингэж самарч суух хооронд эх орон минь өрний барьцаа болж ард түмэн нь гишгэх газаргүй болох вий дээ. Аль нам хүчин нь хамаа юун. Хойч үедээ үлдээх өв хөрөнгөө битгий барьцаалаарйдаа гэж гуймаар байна. мянган жил эх орноо худалдаагүй ард түмэн шүү монголчууд. Одоо цөвүүн цаг ирж байх шиг байна. Чингис хаан минь та тэнгэрээс ниргээд өгөөч ээ.
-
иргэн (October 20, 2014 2:37:39 pm )
балай юм болох нь дээ энэ засгийн газар огцорвол дээр ард түмэн тэнэг бишшүү авилгачдаа.бат-үүл зөв ярьж, зөв нүүж байна.
-
ЗОЧИН (October 20, 2014 5:16:04 pm )
Нүгэл нь нүдээрээ нэг мөсөн гарч байх шивдээ
-
ловор (October 22, 2014 9:00:39 am )
Энэ сайхан залуу ингээд мааниа уншуулвай хөөрхий.улс төрч нэртэй мэргэшсэн луйварчдын гарт энэ мэт олон залуус үрэгдэж байна даа хөөрхий
4 Comments