antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 16, 2014 Comments are off

“Монгол наадам” цогцолборт байгаль орчны судалгаа хийнэ

нийтлэсэн Admin

tsogtsolborНийслэлийн Засаг дарга “Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай” А/866 дугаар захирамж гаргалаа.  Уг захирамжаар Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2014 онд санхүүжих Хүй долоон худаг дахь “Монгол наадам” үндэсний цогцолборын хөрөнгө оруулалтын ажлын жагсаалтыг гаргалаа. 399,7 сая төгрөгөөр  9500 га газарт байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, суурь судалгаа, 2300 га газарт инженер геологийн судалгаа хийнэ.
Батлагдсан төсөл, арга хэмжээг “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэл хөгжлийн чиг хандлага”-ын хүрээнд Хүй долоон худагт “Монгол наадам” үндэсний цогцолбор барих ажлын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу боловсруулахыг нийслэлийн Зураг төслийн хүрээлэнд үүрэг болголоо. Мөн хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газарт  даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car