antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 30, 2011 3 comments

Т.Номин авто осолд өртжээ

нийтлэсэн Admin

Залуу жүжигчин Т.Номин өчигдөр 20 цагийн үед авто осолд өртсөн байна. Халтиргаа, гулгаа ихэссэн хүйтний улиралд хүмүүст сэрэмжлүүлэг болгох үүднээс эл мэдээг нийтэллээ. Тэрээр Маршалын гүүрний баруун талын уулзвар орчим гэгээ тасрах үеэр явж байгаад, авто машинтайгаа онхолджээ. Түүний “Mark X” 78-18 дугаартай, хөх өнгийн авто машин 50-иад метрийн дор шидэгдсэнийг кранаар татаж гаргасан байна. Аймшигтай осолд өртсөн ч Т.Номингийн биеийн байдал одоогоор гайгүй гэнэ. Гэвч эмч нар дотоод бэртэлтэй байж болзошгүй гэж үзэн, дэлгэрэнгүй шинжилгээ хийжээ. Ослын газар очсон хүмүүс “Хэрэв шон ч юм уу ямар нэгэн зүйл мөргөсөн бол байдал хүндрэх байж дээ. Ямар аймаар юм бэ” хэмээн толгой сэгсэрч харагдсан. Т.Номин 13 настайгаасаа клип, рекламны дүрд тоглосон авьяаслаг, ирээдүйтэй бүсгүй юм. Тэрээр “Хайрлаж болох уу” монголын уран сайхны киноны гол дүрийг бүтээсэн бөгөөд хамгийн сүүлд “Амьдралд тавтай морил” сериалд тоглосон билээ. Залуу үед хүлээн зөвшөөрөгдсөн, хөгжилтэй сэргэлэн Т.Номин буюу Мино жүжигчний ур чадвараа дээшлүүлэхийн тулд “City” дээд сургуулийн драмын ангид суралцаж байгаа аж.

Н.Цолмон www.shock.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Anonymous (November 30, 2011 4:21:19 pm )

    ee zailuulaa tegeed gaigui yum boluu

  • Anonymous (November 30, 2011 11:00:23 pm )

    tiime uu bi ochigdor hairlaj boloh uu gesen kinogiin uzej bhad iim ym boljee dajgui bh

  • Anonymous (December 01, 2011 9:11:25 am )

    hairan mashin hehehe

antalya rent a car