Сүүлийн жилүүдэд Дархан-Уул аймгийн АН-ын дотоод зөрчил хурцдаж, гишүүдийн дийлэнх хэсэг нь намын удирдлагынхаа арга барилын алдаа, хууль бус, ёс журамгүй үйл ажиллагааг шүүмжлэн, улс төрийн суулт, өлсгөлөн хүртэл зарлан тэмцэхэд хүрч байсан юм. Өнгөрөгч хавар болсон намын дотоод сонгууль нь будлиантсан тул гишүүд дэмжигчид нь ихээхэн бухимдаж байлаа. Энэхүүсонгуулийн өмнөхөн хамгийн олон гишүүнтэй Дархан сумын АН-ын дарга Б.Баярааг нь дүрэм бусаар ажлаас чөлөөлж, тамга тэмдэгийг хуурамчаар хүчингүй болгосон нь бүр ч их бухимдуулсан юм. Ер нь аль ч нам өөрийн дотоод дүрэмтэй. Дүрмээ сахиж хэрэгжүүлэхгүй бол ардчилал, шударга ёс энээ тэрээ гэж ярих хэрэггүй юм л даа.
Намын эрх мэдлийг гартаа авч, ах дүүсээрээ үе залгамжлан барих гэсэн санаархал Дархан-Уул аймгийн АН-д сүүлийн арав гаруй жил ноёлжээ. Энэ талаарх элдэв шалдав явдлуудыг тоочоод баршгүй аж. Ямартаа л ах дүү “Даш”-уудын дарангуйлал дэндэж байна хэмээн гишүүд дэмжигчид нь уулга алдаж суухав.
Өнгөрсөн намар, өвлөөр намаа шинэчлэхийг хүсэгчид “Даш”-уудынхаа эсрэг босч, өлсгөлөн зарлаж байлаа. Тэмцэл нь ингэтлээ ширүүссэн хэрэг шүү дээ. Сүүлдээ “Даш”-ууд буюу Н.Мөнхдаш нар нь тэдний шаардлагыг хүлээн авсан дүр эсгэж намын дотоод сонгууль явуулахаар болсон юм. Харамсалтай нь дахиад л заль мэх хэрэглэн сонгуулиа будлиантуулах замаар өөрсдийн ноёрхолыг хэвээр үлдээх гэж оролджээ. Аймгийнхаа хэмээнд хамгийн олон гишүүнтэй нь Дархан сум болохоор өөрсдийг нь эсэргүүцэгчдийн томоохон төлөөлөл болох тэндэхийн намын дарга Б.Баярааг хусч хаях “мэргэн ухаан” сийлжээ. “Даш”-ууд намынх нь хурлыг хийлгэлгүй шууд тогтоолоо бичээд л болоо. Амархан байгаа биз.
Сонгуулийн хэсгийг ч мөн тэд өөрсдийн багаар бүрдүүлэв. Б.Баяраагийн оронд үзэгний үзүүрээр шууд Дархан сумын намын дарга болсон О.Цолмон гэгч нь Н.Мөнхдаш нарынхаа заавраар намын тамгаа хуурамчаар үйлдэв. Тамгаа гээгдүүлсэн хэмээн цагдаагийн тодорхойлолтоор шинэ тамгатай болсон зэрэг үйлдлүүд нь залилангийн шинжтэй болоод явчих нь тэр. Мөн лутаа.
Уул нь намын тамганы асуудлыг цагдаа шийдэх биш, харин АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргадаа албан ёсоор мэдэгдэж, түүний шийдвэрээр тамга тэмдэг хийлгэдэг дүрэмтэй. Гэтэл О.Цолмон нарын гар хөлийн үзүүрт цагдаагийн ажилтан зарагдаад явж байв. Цагдаагийн ажилтан Г.Мэндбаяр гэгч нь уг тодорхойлолтондоо өөрөө гарынхаа үсгийг зураагүй гэж байгаа. Дээд албан тушаалтан нь түүний өмнөөс нэрийг нь бичсэн гэх яриа гарснаа сүүлдээ хэн зурсан нь тодорхойгүй болоод явчихав. Энүүнийг залилан гэхгүй юм бол өөр юуг залилан мэхлэлт гэх билээ.
Харин Дархан сумын АН-ын гишүүдийн дийлэнх нь “Даш”-уудынхаа энэ мэтийн бохир аргыг сайн мэддэг болохоор намаа шинэчлэх хөдөлгөөнийг тэргүүлсэн Л.Наранбаатар нарын залууст илүү найдлага тавьж, сонгуулийн санал хураалтанд тэднийг дэмжиж оролцсон байлаа. Өөрөөр хэлбэл, “Даш”-ууд нь санасандаа хүрч чадсангүй. Гэхдээ бас өмхийгөө тавьсангүй. Огидос хүрэм муухай аргаа үргэлжлүүлэхийг хичээж, Дархан-Уулынхаа АН-ыг хоёр хэсэг болгон хувааж орхив. Сонгуулийн шударга систем, ном дүрмээр яривал үндсэндээ “Даш”-ууд будаа болтлоо ялагдал хүлээчихсэн хэрнээ цөөн хэдэн хүнээ хамж аваад нам хэмээн нэрийдсэн байлаа. Энэ бүх будлианыг намын Хяналтын салбар хороо нь шийдсэнгүй. Яагаад гэхээр энэ хороо нь мөн л “Даш”-уудын гарт байв. Иймээс шударга үнэний төлөө махийтлаа зүтгэсэн гишүүд нь АН-ын Хяналтын Ерөнхий Хороонд гомдлоо тавьжээ. Ингээд энэ оны 10 дугаар сарын 13-ны өдөр ХЕХ хоёр дахиа цуглан хуралдаж Дархан сумын АН-ын дарга Б.Баярааг “Даш”-ууд дүрэм бусаар зайлуулсан “шийдвэр” болон 2014 оны 1 дүгээр сарын 19-ны тэрхүү “хурал” гэгчийнх нь дараагаар О.Цолмон нарын хийлгэсэн тамгыг хүчингүй болгов. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн гуравдугаар сард явуулсан намын дотоод сонгуулийн санал хураалтын гол цөм болсон дөрвөн мянга гаруй гишүүдийн санал, дэмжлэгтэйгээр шинээр байгуулагдсан 99 гишүүнтэй намын хороог хүлээн зөвшөөрсөн гэсэн үг. Учир нь тэдгээр 99 гишүүний 75 нь Дархан сумын АН-ынхан буюу хүчин төгөлдөх хэвээр үлдсэн Б.Баяраа даргатай намын байгууллагаас сонгогдсон бүрэлдэхүүн болж таараад байгаа юм. Харин “Даш”-уудын хор найруулгаар Дархан сумын намыг хуурамчаар байгуулж, цөөн хэдэн хүний луйврын аргаар явуулсан сонгууль нь хүчингүй болов. Ийнхүү “Даш”-ууд унав.
УИХ-ын 2008 оны сонгуулийн үеэр ах дүү “Даш”-ууд хүн зодсон хэргээр “аав”-ын хаалга татахдаа тулж байсныг мэдэх хүн цөөнгүй. Дарханчууд бол бүгдээрээ мэднэ. Энэ тухай болон тэдний хэт хувиа хичээсэн байдал, намын ажлыг хүчирхийлэл, гүжир гүтгэлгээр явуулж ирсэн бодит түүхээс ХЕХ-ны хурлын шийдвэрийг сонсохоор төв байрны үүдэнд цугларсан 30 гаруй гишүүд нь ярьцгааж байна лээ.
ХЕХ-ны хурал дээр “Даш”-уудын зүгээс “Тэгж ярих юм бол намаа шинэчлэх хөдөлгөөн байгуулсан Л.Наранбаатар чинь манай намын гишүүн биш. Ардын намын дэргэдэх НАМЗХ-ны гишүүн” гэх мэтээр авч өгчээ. Гэвч ХЕХ-ны гишүүдийн өмнө тэд үүнийгээ баримтаар нотолж чадсангүй. Харин Дархан-Уулын Ардчилсан намын даргаар сонгогдсон Л.Наранбаатар болон жирийн гишүүд баримтаа дэлгэн тэднийг няцааж орхилоо. НАМЗХ-ны гишүүн гэх гүтгэлгийг анх Б.Бат-Эрдэнэ гэдэг нөхөр өнгөрсөн хавар намынх нь сонгууль болохын өмнөхөн твиттерээр “ширгэсэн” байв. Тэгтэл дараа нь НАМЗХ-ноос гаргасан албан ёсны лавлагаанд “Л.Наранбаатар нь НАМЗХ-ны гишүүн биш” гэжээ. Ингээд “Даш”-ууд дахиад гүтгэлгийн хэрэгт унав. Нэг үгээр хэлбэл, тэд үхэхдээ үхэр буугаа тавив гэгч болж бүтэлгүйтсэн нь энэ. Лайтай юм.
Иймэрхүү бохир заваан арга барил ганц Дархан-Уулд илрээд байгаа ч юм биш. Хаа сайгүй хавтгайрсан сэтгэлгээний ялзрал юм л даа. Уг нь улс төрийн нам бол ниймгийнхээ магнайд явах хамгийн оюунлаг, өндөр соёл, ёс зүйтэй, шилдэг хүмүүсийн нэгдэл байх учиртай. Намуудын төлөвшил эндээс л харагдана. Нэг нь нөгөөгөө улаан цагаан гүтгээд, эсвэл тамгаа хуурамчаар хийгээд намын сонгууль явуулна гэж юу байхав. Тэрүүнд нь тэгээд цагдаагийнхан хутгалдаад, хамтарч залилан хийгээд яваа намын нөхдийг хорлон сүйтгэгчид гэхээс өөр юу гэхэв.
Б.Отгонбаяр
Холбоотой мэдээ
-
Дарханы залуу (October 16, 2014 10:57:53 am )
Юу л болоод б,на даа. Уг нь гольдролдоо орчвол зүгээр л юумсан. Бүгд л өөрсдийгөө зөвтгөсөн хамгаалсан мэдэгдлүүд…
-
darhani zaluu (October 16, 2014 11:10:37 am )
ene zaluusig harjil baiya.basal hudlaa garuuddaa.darhanchuud odoo ene hediig songoloo yu.ihenh n ajilgui boon or shirtei ulsuud shuude.amar hyalbaraar darga bolchood bayjchii gesen ajil hiij uzeegui tsagaan gartai har dotortoi hudalch,zusarch zaluus bdgiim bnlee.oorsdiinhoo ahui amidraliig tsegtsleeguin bj busdin amidrald sanaa zovson humuusdee ihenh ni.naranbaatar ch yahav busdigaa bodvol tav gurvan tsaastai,busad n harin yaduu garuud.
-
irgen (October 18, 2014 4:13:21 pm )
mangarig ardchilsan namin darga gesen ug useg alga bn sh te namzhin gishuun baigaagui gesen ug ch odoo bish bn gesen utgatai bichig bn sh te sumin hurlig hyaltin eronhii horooni shiidver huchingui bologui l bhgui yu uursdoo durem juram medehgui es zui gui erh zuin chadamj bga eseh n todorhoigui horooni shiidver huchintei eseh n
-
Гэрч (October 18, 2014 8:00:13 pm )
Энэ дашууд германаас спирт зөөж баяжсан шүүдээ хэн өмгөөлөөд байдаг байна
-
zochin.. (October 19, 2014 2:03:40 am )
amjilt hvsii zaluusdaa ..odoo l yu chaddagaa haruulah tsag shvv ..zaluu hvmvvst hiih yum ih bii ..dee ..hamgiin gol ni vnench shudragaar ..ajilah heregtei ..shvv..naranbaatar aa chi chadnaa ..
-
zochin.. (October 19, 2014 2:06:27 am )
zaluu hvnii seteghvi shal uur shinechilel hiih tsag ni bolsoon …
-
иргэн (October 19, 2014 8:34:06 am )
НАМЗХ-ны хариуг харахад яг одоогоор Наранбаатар гэдэг хүн байх гэж байгаа болохоос ердөөсөө байгаагүй гэсэн санаа харагдахгүй байгаа нь Наранбаатар НАМЗХ-ны гишүүн байсныг үгүйсгээгүй байна. Мөн дээрх цагдаагийн хариунд буруу зүйл огт харагдахгүй байна тиймээс өөрийн улс төрийн ббохир тоглолтонд цагдаагийн албан хаагчийг буруутгах хэрэггүй.
7 Comments