antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 14, 2014 19 comments

Нэвтрүүлэгч С.Чимгээ ”Монгол HD” телевизэд орсон тухайгаа тайлбар хийжээ

нийтлэсэн Admin

chimgeeОрой бүр айл бүрийн хойморт заларч, цэнхэр дэлгэцээр уулздаг нэвтрүүлэгч С.Чимгээ 47 жилийн түүхтэй Монголын ууган телевиз МҮОНТ гэх том “айл”-аас гарч “Монгол HD” телевизийн нүүр царай болсон билээ. Харин түүний энэхүү сонголтыг олон хүмүүс гайхаж хүлээн авч байгаа бөгөөд зарим нэг нь “Их мөнгө амлаж урьсан юм билээ”, “Удирдлагатайгаа ам мурийсан гэнэ” гэх зэрэг элдэв таамаг цуурхал дэвшүүлж ярих болсон. Тэгвэл Монголын тайз дэлгэцийн урдаа барьдаг сайхан хүүхнүүдийн нэг нэвтрүүлэгч хөтлөгч С.Чимгээ энэ тухайгаа нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа тайлбарлажээ. Тэрээр “Сургуулиа төгсөөд Монголын үндэсний олон нийтийн телевизэд анх хөл тавьснаас хойш 19 жил өнгөрчээ. Тэр саарал байшиндаа хоёргүй сэтгэлээр, хариуцлагатайгаар, алдаа гаргахгүй гэж хичээж, мэрийлттэй ажилласан гэж өөрийгөө дүгнэдэг. Намайг сургууль төгсөөд очиход алгаа дэлгээд тоссон миний хоёр дахь гэр минь байлаа. Мэдээж өсөж торнисон газраа орхиж явах хэцүү. Нухацтай бодсоны эцэст тэндээс явахаар шийдсэн. Хүн нэг газраа удахаар зэвэрдэг юм байна. Ажилдаа ирэхдээ өнөөдөр юу хийх вэ, яах вэ гэсэн байнгын тэмүүлэлтэй байх ёстой байтал би амьдралынхаа хэв маягийг өөрчлөх юмсан гэсэн гундуухан болсноо ажигласан. Бас МҮОНТ-ээс гаръя даа гэсэн бодол төрүүлэх ганц, хоёр үйл явдал болсон ч тэр нь айхтар том түлхэц болоогүй л дээ. Энэ оны эхээр “Херо” энтертайнментийн Баатар найруулагч надад “Оскар”-ын шагнал гардуулах ёслолын ажиллагааг шууд дамжуулахад хөтлөөч гэсэн санал тавьсан юм. Орчин цагийн телевизийн урлагийг мэдэрдэг мундаг найруулагч урьсан болохоор уухайн тас зөвшөөрөлгүй яах вэ. Гэхдээ тэр нэвтрүүлгийг “Монгол” телевизээр хөтлөхөө хожим нь мэдсэн. Энэ зун ажлаасаа гарах шийдвэр гаргачихаад, нэг хэсэгтээ гэр зуур байя гэж бодтол хувьсгалын тохироо бүрдэнэ гэгчээр хэд хэдэн телевизээс санал тавьсан. Би багагүй хугацаанд бодсоны эцэст “Монгол” телевизэд орсон доо. Миний хамгийн сайн зөвлөгч бол хань минь. Энэ тухай хамгийн түрүүнд нөхөртөө хэлэхэд “Чи л мэд. Өөрийн сонголт л зөв байдаг. Салбартаа өнгөлөг, шинэлэг төрхтэй, илүү ихийг хийе, бүтээе гэсэн залуучууд чамд итгэл хүлээлгээд урьж байгаа бол очих нь зөв” гэж зөвлөсөн. Олон нийтийн телевизийг орхиод шинэ залуу хамт олныг сонгоно гэдэг зоригтой шийдвэр гэж найзууд ч хэлсэн. Хийвэл бүү ай, айвал бүү хий гэсэн үгийг дотроо бодож л явлаа. Гэхдээ би шийдвэртээ харамсаж, эргэлзээгүй ээ” хэмээн ярьжээ.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

19 Comments

  • demjij bn (October 14, 2014 5:38:34 pm )

    chimgee haana ch mundag emegtei shuu amjilt ih garganadaa .

  • mongol (October 14, 2014 8:37:45 pm )

    Ene avgai nuhurtei bsan yumu zailuul manai hamaatnii neg ahaas bur saldaggui bsan shde ehner huuhedtei huntei yavaldaad ih muu hun dee medeh humuus n medne dee gej. .. muuhai har elegtei avgai daa enii buZraas n bolj saihan huu n burhan boljihson shdee bi bur uzen yaddagiin hormoin buzar shingesen avgai burhan harj bgaa shuu

  • sarnai (October 14, 2014 8:40:34 pm )

    Yavdaltai gedgiig sonsoj bsan yum bna emegtei hun eh hun iim baij bolohgui muuhai yumbee

  • Anonymous (October 14, 2014 8:50:58 pm )

    batalgaatai eh survaljaas huniig muulj bai sain hotlogch amjilt husie ene yarij muulj bgaa nohduud olonii dund iim ner hundtei 20 ood jil ajillaj chadah bsan bolov uu

  • аааа (October 15, 2014 10:37:16 am )

    ажлаасаа халагдаа л биз. юун сүртэй энд тэнд дахин дахин чимэгээгийн ажлаа сольсныг бичдий. угаасаа чимэгээ, ичинхорлоо нараас уйдаж байна шд

  • zochin (October 15, 2014 11:17:11 am )

    ичинхоролоо гэж мангар гар бна.бас гэр бултэй хуний нохортэй явалдаад нохроосоо нууж чадна гэж боддог юм байх даа. засрахгуй юмаа нохор нь монго огдог л байлгуй хунээс монго гуйхаа болимоор юм. урьд нь торийн том гартай ходоо явж байгаад машин нь онхолдоод шууд энэ шулмыг хот руу чимээгуй буцаасан гэсэн

  • zochin (October 15, 2014 12:25:30 pm )

    Chadaltai hund buu ataarah. Chimgeed amjilt huse. Mongoliin tamiin yag mondoo.

  • irgen (October 15, 2014 1:04:11 pm )

    baatarch dee medehgui huulbarlaj hiihdee l sain l zaluu ym shig bna lee dee.

  • mnipogvhn (October 15, 2014 1:11:18 pm )

    zaas ene neg har avgai zuragtaar zalhtal gardag ugaasaa. haaguur garaad baigaa n hend hamaataiin. Zaluu saikhan ohiduud gargamaar ym. Yajiisan yajiisan avgai naraar yadgiin.

  • Ариука (October 15, 2014 1:50:39 pm )

    Та нар яах гэж ингэж жирийн нэг эмэгтэйг муулна вэ. Хажуугаар нь ажлаа хийж яваа Ичинхорлоог яахнав дээ. Яс юман дээр энэ 2-г гуйцэх нэвтруулэгч хаа ч байхгуй. Нас тогтож яваа сайхан эмэгтэйчууд. Залуу охидууд нь гэхээр оддын овчноор овчилчихсон, ярих гэж маягласан хэл амаа хазсан, паалантатлаа будчихсан тэнэг юмнууд байдаг. Чимгээ, Ичинхорлоо 2 -т сайн сайхныг ероое! Атаархсан тэнэг юмнууд оорсдийг нь хэнч тоодоггуй царай гэж матар болохоороо ийм юм бичиж дотор нь уужирч суудаг юм байхдаа.

  • someone (October 15, 2014 3:14:29 pm )

    уг нь хөөрхөн хөтлөгч, даанч шинэ тв-д ороод үнэн тэнэг стийлтэй болцон. эмгэн шиг үс, санжиганасан ээмэг нь үнэн гутааж байлээ, тийм гоё цоглог эмэгтэйг хэн тэгж эмгэн стийлтэй болгочвоо. урт үс үнэхээр зохидог байсан биздээ Чимэгээ эгчээ

  • Anonymous (October 15, 2014 4:27:20 pm )

    ene avgai haana oroh ni hend hamaatai yum boldoo zalmaar

  • oyana (October 15, 2014 4:49:08 pm )

    saihan emegtei shu sain saihan buhniig husie uhaalag bolovsroltoi saihan ger bultei

  • zochin (October 15, 2014 10:43:18 pm )

    Mnb n Bayrmaa Tsovoo hoyr lav efirt bish shuu unen mnb g gutaaj bga turgen zailuulj boldggui ymuu

  • zolboo (October 16, 2014 9:23:43 am )

    монголчуудаа ёсзүйтэй байцгаая. хүнийг битгий гутааж ам дамжсан яриагаар дээш доош хийж байлдаа. амьрал баян. бас л гэр бүлтэй бидний нэг амьдарч л яваа эмэгтэй шүү

  • Anonymous (October 16, 2014 9:36:16 am )

    Энхийн цагаан тагтаа болох гэж ядахымаа. Мэдээж илүү өндөр цалин амлаад л очсон.

  • зочин (October 16, 2014 10:26:00 am )

    Чимгээ,Ичинхорлоо 2 үндэсний телевизэд байхдаа л сүрлэг харагддаг байсийм билээ,саяхан харсан чинь онцгүй харагдаж байсан нь үнэн шүү.

  • Anonymous (October 16, 2014 11:04:21 am )

    saihan busgui shuu haana ch bsan saihnaaraa l yumaa amjilt husii

  • зочин (October 17, 2014 5:55:36 pm )

    чимгээ халагдсан шүүдээ энэ эхний удаа биш чимгээ дэнлүү завхай хормойн явдалд эрээ цээр байхгүй бас боловсрол муутай одоо тэр нөхөр нь байгаа юм уу дандаа л харүүлтэй байсан анх бавуугийн лхагсүрэнгийнг бэр болж байсан нэг охинтой саллсан анх үндэсний телевизэд оруулж өгсөн эгч хүүхнийхээ нөхөртэй далдуур явж гар бүл салгасан өөдгүй хүүхэн.

antalya rent a car