antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 13, 2014 7 comments

М.Эрхэмхүү: Хүү минь эмчилгээ авч чадахгүй байсаар тахир дутуу болбол хэн хариуцах юм

нийтлэсэн Admin

527-1413163547ce2e451b5dfd5b34originalМонгол Улсын Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхийн хэрэгт холбогдоод буй М.Тулгын ээж М.Эрхэмхүүтэй уулзаж дараах зүйлийг тодрууллаа.

-Хүү тань 461 дүгээр ангид саатуулагдаад нэлээн удлаа. Биеийн байдал нь хүнд байгаа сурагтай?

-Тийм ээ, маш хүнд байгаа. Дахин хэлэхэд хүү­гийн маань биеийн байдал үнэхээр муу байна. Энэ та­лаар холбогдох газ­руудад нь удаа дараа мэдэгд­сэн. Гадуур шалгаж өгөхийг хүссэн ч хүлээж авахгүй юм. Өмнө нь нуруундаа гэмтэлтэй бай­сан. Тэр нь сэдэрсэн. Энэ байдлаараа удаан байвал хоёр хөл нь мэдээгүй болох гээд байна.

-Өнгөрсөн хугацаанд хүүгээ гадуур шалгуулах, улмаар эмчилгээ хийлгэх талаар хэдэн удаа өргөдөл, хүсэлт гаргасан бэ?

-Хүү маань саатуулагдаад хоёр сар болж байна. Энэ хугацаанд дөрвөн ч удаа өр­гөдөл өгсөн. Өргөдлийн ха­риуг ажлын 14 хоногт өг­дөг юм байна.

Хүлээлгэж хү­лээл­гэж ямар ч боломжгүй гэх хариу л өгдөг. Аминаас нь холуур өвчин болохоор хууль хя­нал­тынхан тоо­дог­­­гүй юм байна. Цаана нь хүний эрүүл мэнд хохирч бай­гааг огт ойлгодоггүй, ойл­гохыг ч хичээдэггүй юм бай­на.

Эх хүний хувьд хүү­гийнхээ өвчний талаар дэндүү сайн мэдэх болохоор урьд­чилан сэргийлэх ар­га хэмжээ авахыг хүсч бай­на. Түүнээс биш тэднээс хэргээс нь мултлаад өгөөч гэж гуйгаагүй. Хүүг маань “Гадуур шалгаж өгөөч ээ, эмчилгээг нь хийлгэе, эрүүл мэндийг нь бодооч ээ” гэдгийг дахин дахин хүсэх байна.

-Хүү тань өмнө нь нурууны гэмтэлтэй байсан гэсэн. Яаж бай­гаад гэмтчихсэн юм бэ?

-2010 онд нуруундаа хүнд гэмтсэн. Хүү маань тамирчин хүн. Хөл бөмбөг тоглож байхдаа гэмтчихсэн юм. Дискний мултралтай. Дискний хавчуурга байдаг. Тэр нь мултарч гарч ирээд зүүн талынхаа мэдрэлийн судсыг дарчихсан. Заалт нь шууд л хагалгаа хийх.

Харамсалтай нь манай улсад тэр хагалгааг нь хийх боломж байхгүй. Гэхдээ энэхүү гэмтэл нь хүн хүнээсээ шалтгаалдаг. Хагалгаа хийвэл нэг бол суумгай эсвэл амиа алдах аюултай. Хэдхэн хувь нь л эрүүл болдог.

Өөрөөр хэлбэл эрүүл болох магадлал тун бага гэсэн үг. Хүү маань үүнийгээ мэддэг болохоор хагалгаа хийлгэдэггүй юм. Өнөөг хэр нь эмчилгээ хийлгэж явсан.

-Хорих ангид хүүг тань хянагч нар зодож, гэмтээсэн гэх мэдээлэл цацагдсан. Энэ үнэн үү?

-Баривчлагдсаных нь маргааш өмгөөлөгч нь очиж уулзсан юм. Өмгөөлөгчтэйгээ уулзчихаад камер руугаа явж байхдаа нэг хянагчийг санамсаргүй мөрөлчихсөн юм билээ. Тэгсэн өнөөх хянагч нь хүүг маань камер руу нь оруулахдаа нуруу руу нь өшиглөчихсөн гэсэн. Үүний дараа л хүүгийн маань бие өвдөж эхэлсэн.

-Өөрөөр хэлбэл, хууч өвчнийг нь сэдрээчихсэн гэж ойлгож болох уу?

-Тийм ээ.

-Тэгээд хорих ангийн зүгээс тухайн хянагчид ямар нэгэн хариуцлага тооцсон болов уу?

-Тийм гэсэн. Гэхдээ ийм зүйл ярихаар хүүг маань чангалаад унах юм болов уу гэж айх юм. Монголд шударга ёс гэж үнэхээр алга. Үнэн үг хэлж болохоо байчихаж. Арга мухардаад сууж байна.

-Өнгөрсөн хугацаанд хүүтэйгээ уулзсан уу?

-Уулзсан.

-Хэдэн удаа?

-Таван удаа уулзсан. Тухтай ч ярьж амжсангүй. Камерт, хажуудаа хянагчтай уулздаг. Хүний хараанд, хэн нэгний эрхэнд байх ямар ч хэцүү юм бэ.

-Өөрөө юу гэж хэлж, ярьж байх юм бэ?

-“Ээжээ, би ямар ч гэм буруугүй. Шалгагдаад л гараад ирнэ ээ, санаа битгий зов” гэж хэлдэг. Саяхан эмнэлэг дээр очиход маш их өвдөж, шаналж байгаа нь мэдрэгдэж байсан. Миний санааг зовоохгүй гэсэндээ хүү маань тэр бүх өвдөлтөө тэсч, тэвчиж байна. Хүчилж инээж, хөгжилтэй байх гэж хичээж байна шүү дээ.

Үнэхээр хүүгээ өрөвдөж, хараад нүд хальтарч байна. Миний хүү ийм болчих гэж дээ гэж шаналахын дээдээр шаналж явна.

-Таны сэтгэлийг ойлгож байна. Гэхдээ хүү тань үнэхээр Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхийн хэрэгтэй холбоотой юм уу?

-Үгүй. Үгүй гэж баттай хэлнэ. Гэтэл хүүг маань түүний хэрэгтэй холбоод байгаа. Эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж Зас­гийн газрын “Нүүрс” хөтөл­бөрөөс их хэмжээний мөнгө угаасан гэж л үзээд байгаа. Би хүүгээ тийм хэрэг хийсэн гэж бодохгүй байна. Хүү маань ард түмэнд хэрэгтэй зүйл хийсэн.

Анх судалж, судалгаанд нь оролцоод явж байсан хүний нэг. Нүүрс хөтөл­бөрийн хүрээнд жижиг шуудайнаас том шуудай бол­госон гээд л би хүүгийнхээ хийсэн бүх ажлыг мэднэ.

-Тэгэхээр хүүг тань цагдан хорьж, хилс хэрэгт гүтгэх сонирхол хэн нэгэнд байна гэсэн үг үү?

-Мэдэхгүй юм. Гэхдээ үүнийг би улстөрийн хэрэг л гэж ойлгож байгаа. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийг унагаах гэ­сэн олон ажлын нэг гэж бодож байна. Түүнийг той­рон хүрээлсэн бүх хүнийг бариад хорьчихлоо шүү дээ.

Харин Монголын ард түмэнд хэрэгтэй гэж хүүгийн минь хийсэн ганц ажлыг нь үгүйсгэж эрүүгийн хэрэг үүсгэчихээд байна. Хүнийг гэм буруутай эсэхийг нь шалгаж болно.

Хамгийн гол нь эрүүл мэндийг нь бодох хэрэгтэй. Үнэхээр хүү маань эмчилгээ авч чадахгүй явсаар тахир дутуу болчихвол хариуц­лагыг нь хэн хэн ч хүлээхгүй шүү дээ.

-Энэ талаар холбогдох газруудад нь хандахаар ямар хариу, тайлбар өгөх юм бэ?

-Бие бие рүүгээ чихээд л дундаа гүйлгээд байна. Тийм ч хууль, ийм ч хууль гээд л баахан учир нь олдохгүй зүйл хэлэх юм. Хүү маань өнгөрсөн есдүгээр сарын 28-наас эхэлж өвдсөн.

Өнөөдөр хоёр хөл нь мэдээгүй болчихсон. Үүнийг яаж мэдээд байгаа юм гэж бодож магадгүй. Бидний хүсэлтийг энэ сарын 6-нд АТГ хүлээн авч, хүүг маань эмчилгээнд хамруулсан. Тэндээс эмч нар яаралтай хагалгаанд оруулах хэ­рэгтэй гэсэн. Яаралтай хагалгаа, эмчилгээ хийлгэхгүй бол судас нь хатангиршаад цусны бөглөрөл болно.

Цаашлаад үүрд суумгай, зүрх судасны өвчтэй болно гэж хэлсэн. Би дараа дараагийн шатны арга хэмжээг авах болов уу гэсэн ч өнөөг хэр нь авахгүй бай­на. Гэтэл хүү маань залуу хүн. Ямар нэгэн байд­лаар амьдрах эрхтэй. Шинжил­гээний хариутай АТГ-ын дарга нар танилцаж байна гэсээр өнөөг хүрлээ.

Өнгөрсөн бямба гарагт АТГ-ын байцаагч нар хүүгээс минь мэдүүлэг авсан. Тэдэнд хүний эрүүл мэнд, амь нас огтхон ч сонин биш байгаа нь ха­рагдсан. Хэрэгт шалгаж байгаа нэрийдлээр хүнийг тамлан зовоож болохгүй биз дээ. Надаас гадна олон хүн шаналж сууна.

Тэнд хүүтэй маань цуг хоригдож байгаа Төмөр­баатарын эх нь элэгнийхээ талыг авахуул­чихсан эм­нэлгийн орон дээр шаналж байна. Үхэл, амьдралтай тэмцэлдэж хүүгийнхээ төлөө шаналж сууна.

Энэ мэтээр эгэл жирийн ир­гэдийнхээ шаналлыг төр, засаг сонсохгүй байна. Үнэ­хээр Монголд хүний ёс, энэрэх сэтгэл, шударга ёс гэж алга.

Б.Төрбат

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • irgen (October 13, 2014 10:46:22 am )

    vneheer vnenshdee…ardchilsan niigem l gene shudraga yos gj alga..vndsen huulia neg suhuj haraach huulinhaan…

  • зочин (October 13, 2014 10:53:07 am )

    одоо яах вэ дээ хуулийн өмнө хариуцлагаа хүлээх нь зөв дөө

  • эх хүн (October 13, 2014 10:59:54 am )

    шалгаж байгаа нь гэж эрүүдэн хүнийг ингэж ялтан мэт хорьж болохгүй биз дээ. эрүүл мэндээ алдвал бүхнийг алдсантай ялгаагүй.Энэ хэдхэн монголчууд ингэж амьдрах гэж үү

  • зочин 2 (October 13, 2014 11:06:59 am )

    хариуцлага хууль гээд эрүүл мэндээр нь хохироож болохгүй байлтаа.ИНГЭЖ БАЙГААД ҮХЧИХВЭЛ ЮУН ХАРИУЦЛАГА МАНАТАЙ БОЛНОДОО. за энэ улс төрөөс болж энгийн ажиллаж амьдрах хүнгүй болох юм байна л даа ёооо монголд яаж амьдрах болж байнаа

  • зочин (October 13, 2014 11:10:56 am )

    Хууль зөрчиж идэж уусан л бол хариуцлагаа хүлээ. Нүгэл нүдээрээ гарнаа гэж…. Худлаа баашлаад нуруу нтр гээд солиорох юм аа

  • 461 (October 13, 2014 11:11:31 am )

    Хууль зөрчиж идэж уусан л бол хариуцлагаа хүлээ. Нүгэл нүдээрээ гарнаа гэж…. Худлаа баашлаад нуруу нтр гээд солиорох юм аа

  • anujin (October 13, 2014 2:39:31 pm )

    jiriin neg ard tumenii huuhediig iimerhuu baidlaar horidog getel ulstoriin baataruudaas neg l jaahan bie uwduj bn ageheer ymar shuurhai arga hemjee awdag bilee hediigeer hereg hiisen bsan ch tsaana chin hunii ami eruul mend baidag gedgiig matrtaj bolmoorguisen dee darga nar mini

antalya rent a car