antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 12, 2014 4 comments

“Бодь” гэдэг нэр орсон 10 гаруй компанийг зохиомлоор байгуулсан нь илэрчээ

нийтлэсэн Admin

000-“Бодь” нэрийн эзэмшлийн асуудлаар Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх өөрийн гаргасан шийдвэрийнхээ хууль зүйн үндэслэлийг томьёолж чадахгүй, цаасан дээр хараар буулгаж төвдөхгүй өнөөдрийг хүрчээ-

Одоогоос жил хагасын өмнө Голомт банк, Бодь группийн үүсгэн байгуулагч Л.Болд өмгөөлөгчөөрөө дамжуулан хамтрагчид нь компанийн засаглалын хэм хэмжээг зөрчиж байгаа тухай Монгол банкны ерөнхийлөгчид хандаж байсан. Эндээс монголын бизнесийн ертөнцөд өөрийн асар том орон зайтай тус компанийн хувьцаа эзэмшигчдийн дунд бусаддаа сургамж, жишиг болохуйц маргаан нийтэд ил болж жил гаруй сунжирсан байдаг. Үр дүнд нь Л.Болд өөрийн эзэмшдэг хувиасаа татгалзсанаар хоёр тийшээ болж дуулиан намжсан.

Гэвч тэдний хоорондын маргаан “Бодь” хэмээх брэнд болсон нэрээ хэн нь эзэмших тухай асуудлаар үргэлжлэн шүүх дээр иржээ. Тодруулбал,Улсын бүртгэлийн ерөнхий газар, Оюуны өмчийн газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар зэрэг эрх бүхий байгууллагууд “Бодь” ХХК, “Бодь групп” ХХК-иудыг үүсгэн байгуулсанУИХ-ын гишүүн Л.Болдын гэр бүлийн хууль ёсны эрхийг баталгаажуулан бүртгэсэн явдлыг хуучин хамтрагчид нь эсэргүүцэж Захиргааны хэргийн шүүхэд хандсан байдаг. Улмаар анхан шатны шүүх хурал удтал хүлээгдсэний эцэст өнгөрсөн сарын сүүлээр болжээ.

Шүүх хурлын хэлэлцүүлгийн явц, уур амьсгал, хоёр талын гаргаж тавьж буй хууль зүйн үндэслэл, итгэл үнэмшлийг харахад иргэн Л.Болдын гэр бүлийн “Бодь” ХХК-ийн талд шүүхийн шийдвэр гарахаар байсан ч эцсийн шийдвэр гэнэт нөгөө талд гарсан гэдгийг шүүхийн эх сурвалж хэлж байна. Түүгээр ч барахгүй нь шүүгч өөрийн шийдвэртээ ямар нэг хууль зүйн үндэслэл танилцуулаагүй төдийгүй өнөөдрийг хүртэл хорь гаруй хонож байхад шийдвэрээ бичгээр гаргаагүй байгааюм. Энэ нь хуульд заасан хугацаанаас хэтэрсэн гэсэн үг. Үүнээс үзвэл шүүх хууль зүйн үндэслэл, нотолгоог иш үндэс болгохоос илүүтэй нөгөө талд илтэд үйлчилсэн байж болох шийдвэрийг гаргасан гэж хөндлөнгийн гэрчүүд хардаж байгаа юм.

Шүүхэд танилцуулагдсан баримт тайлбаруудаас үзвэл 1989онд иргэн С.Лувсанвандан “Бодь хоршоо”бүрэн бус хариуцлагатай компанийг үүсгэн байгуулж, улсын бүртгэлийн гэрчилгээ авсан байх ба үүний суурин дээр 1996 онд “Бодь” ХХК-ийг түүний хүү Л.Болдхуягийн нэр дээр байгуулан улсын бүртгэлд бүртгүүлжээ. Улмаар 1996 оны дөрөвдүгээр сард иргэн Л.Болдын төлөөлсөн “Бодь” ХХКболон иргэн Д.Баясгалан, М.Зоригт нарын гурван тал хамтран “Бодь интернэйшнл” ХХК-ийг үүсгэн байгуулсан түүхтэй. Гурван тал хамтран ажиллах гэрээ байгуулж түүндээ хамтран байгуулсан компанийнхаа доор охин компани байгуулах бол “Бодь” гэсэн тодотгол хэрэглэж болно гэж заасан байдаг. Энэ юу гэсэн үг вэ гэвэл“Бодь” гэх нэрийг “Бодь интернэшнл” ХХК-ийн нэг адил түүний охин компаниудад ч хэрэглэж болох зөвшөөрлийг нэрийн жинхэнэ эзэд буюу “Бодь” ХХК-аас олгосон гэсэн үг.

Энэ хамтын ажиллагааны гэрээ 20 шахам жил үргэлжилсний эцэст өнгөрсөн онд дуусгавар болсныг бид мэднэ.Үүний дараа “Бодь интернэшнл” дэх хувиа бусад талууддаа шилжүүлсэн “Бодь” ХХК бизнесийн үйл ажиллагаагаа урьдын адил үргэлжлүүлсээр байна. Харин нэр ашиглуулах эрх олгосон мөнөөх гэрээ дуусгавар болсноор нөгөө тал нь цаашдын бизнестээ Бодь гэдэг нэр ашиглах нь хаалттай гэж тэд үзжээ. Тиймдээ ч “Бодь” ХХК-ийн үүсгэн байгуулагч Д.Болдхуяг энэ онд “Бодь групп” ХХК-г мөн бүртгүүлж гэрчилгээ, тамга тэмдэг авсан байдаг. Гэтэл хуучин хамтрагч нь “Бодь групп” гэдэг нэр надад харъяалагдах ёстой гэж үзэн шүүхэдсэн байх юм. Үнэндээ тэрээр хувь эзэмшдэг компаниудын нэгдлээ Бодь групп гэж нэрлээд байгаа ч тийм оноосон нэртэй хуулийн этгээд албан ёсоор огт байхгүй бөгөөд “Бодь” ХХК-тай хийсэн гэрээ нь дуусгавар болсон тул энэ нэрийг компаниуддаа зүүх ч эрхгүй гэдгийг дээр дурдсан баримтууд харуулж байна. Тэрбээр өнгөрсөн онд “Бодь” гэдэг үг орсон янз бүрийн нэртэй 10 гаруй компанийг зохиомлоор байгуулсан нь саяхан илэрчээ. Энэ явдал хэдэн жилийн өмнө өнөөгийн Монгол Ардын Нам МАХН гэдэг нэрээ солихдоо ийм товчлол үүсгэж болох 99 намын нэрийг өөрсөд дээрээ авч байсан улс төрийн түүхийн хуулбар ч юм шиг.

Ер нь Улсын бүртгэлийн газар Л.Болдхуягт“Бодь групп” ХХК-ийг үүсгэн байгуулах эрх олгохдоо ихээхэн удаан нягталж шалгасан төдийгүй Оюуны өмчийн газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас тайлбар, дүгнэлт авч байж гэрчилгээ өгсөн байдаг. Энэ гурван байгууллагын авч үзсэн хуулийн үндэслэл, нотолгоонуудыг эрхэм шүүгч харин ямар үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь үнэхээр ойлгомжгүй байгаа юм. Хэрэв шүүх шударга үнэний талд хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гаргасан юм бол түүнийгээ хамгаалах ёстой. Гэтэл энэ асуудлаар Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх өөрийн гаргасан шийдвэрийнхээ хууль зүйн үндэслэлийг томьёолж чадахгүй, цаасан дээр хараар буулгаж төвдөхгүй өнөөдрийг хүрч байгаа нь хачирхалтай.

Ёс суртахууны талаас нь ч харсан тэнгэрт хальсан эцэг нь Баянхонгорынхон бол андахгүй сайн мэддэг төрсөн газрынхаа нэрээр анх байгуулж байсан компаний нэрийг өнөөдөр үр хүүхэдтэй нь булаалдаж байгаа нь хүний ёсонд нийцэмгүй гэж халаглах хүмүүс ч байгаа юм. Хүний жудаг ёсыг үл тоолоо гэхэд хуулийн хүрээнд эзэмшиж буй эрхийг нь булаалдаж байгаа нь шударга бус. Тэр тусмаа шүүх хуулийн талд биш хөндлөнгийн хүчин зүйлийн нөлөөгөөр шийдвэр гаргаж байгаа бол хэтэрхий шударга бус үйлдэл болно.

Түүгээр ч барахгүй Л.Болд Гадаад харилцааны сайд учраас түүний хувь эзэмшдэг “Бодь даатгал” компани хил орчмын газар нутагт үйл ажиллагаа явуулах эрхгүй гэдэг хачирхалтай шийдвэрийг хэн нэг эрх мэдэлтэн гаргасан гэх мэдээлэл ч байгаа юм.

 Г.Онон
Эх сурвалж: “Өдрийн сонин”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • Anonymous (October 12, 2014 7:42:14 pm )

    Бодь гэдэг нэр Лу. Болдод очих ёстой гэдэг нь хэнд ч ойлгомжтой баймаар… өгчихмөөр юм даа, нөгөөдүүл нь.

  • Anonymous (October 13, 2014 8:37:30 am )

    Bay galah Bold akh geed l dagadag baicnaa matchikhdag khujaa nyyr tsaraigaa gargaj bna

    • unen (October 13, 2014 8:42:39 pm )

      ali ali yag adilkhan negniigee helekh yum bhgui kkk

  • Anonymous (October 13, 2014 8:48:23 am )

    Yaumar khumuustei khamtarch ban daa gej canuulaad lbaicandaa dance toogoogyi odoo l oilgoh bgaa bolobuu Vayasgalan gedeg manger erliiz batsaan ouyntnii holboo nii orovdukhuur ur ushiglodug yu daa Bold min

antalya rent a car