Өнөөдөр олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр тохиож байна. НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2011 оноос эхлэн жил бүрийн 10 дугаар сарын 11-ний өдрийг Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр болгон тунхагласан билээ. Энэ өдөр НҮБ-ын гишүүн 193 орон, цаашлаад иргэний нийгмийн байгууллагуудыг охидын эрхийн асуудалд анхаарал хандуулах, энэ талаарх олон нийтийн ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх, охидын эрхийг хамгаалахыг уриалдаг юм.
Манай улс энэ өдрийг “ОХИД ХҮЧИРХИЙЛЛИЙН БАЙ БИШ!!!”, “Биднийг сонс!!!”, БИД ХҮҮХЭЛДЭЙ БИШ” зэрэг уриатай арга хэмжээнүүдийг зохион байгуулжээ. Манай улсад охидын эрхийг ноцтойгоор зөрчиж буй олон асуудлууд байгаагийн нэг нь бага насны охидын эсрэг үйлдэгдэж буй бэлгийн хүчирхийлэл аж. Хүчиндэх гэмт хэргийн тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа төдийгүй, насанд хүрээгүй охид энэ төрлийн гэмт хэргийн золиос болох нь ихэсч байна.
Холбоотой мэдээ
-
dawaa (October 12, 2014 8:31:57 am )
Iim arga himjeeg bi hywidaa ih demjij bna
1 Comment