Нэгэн цагт арлын орны “Иточу” хэмээх том группийн салбарыг Монгол Улсад төлөөлж, энэ хэрээр бизнесийн ертөнцөд цахиур хагалж явсан “Иточу” Т.Энхбат сураг алдарчээ. Хаа нэг сонин хэвлэлийн булан дээр зурвас төдий үзэгдэхдээ “АНУ-д морь сойж, томоохон бооцоо тавьж хөлгүй баян амьдардаг” гэх. Нөгөө бол “Японд тансаг хаус, юм юмтай л амьдарч байгаа” тухай дурдагдах.
Тэгэхдээ энэ бол сэтгүүлчдийн таамаг төдий зүйл байсан нь илэрлээ. Өөрөөр хэлбэл, энэ мэт шар бор мэдээлэл нь ташаарсан гэдгийг эх сурвалж хэлсэн юм.
Тодруулал, Т.Энхбат нь юун АНУ, Японд амьдрахав. Сүүлийн дөрвөн жил хятадад амьдарч байгаа аж. Ийн өмнөд хөршид амьдрахдаа монголчуудаа хулхидаж мөнгө олдог болсон тухай мэдээллийг бид олж авсан юм. Тиймээс Т.Энхбат нь улс орондоо амьдрах аргагүй болж, дотор газар ийн удаан сууж байгаа гэнэ. Учир нь тэрээр хятадуудтай нийлж монголчуудаа хулхидахаас гадна “Голомт” банк болон зарим бизнесмэнүүдэд ихээхэн өртэй бололтой.
Харин тэрээр хаа нэг Монголд ирэхээрээ мөнгө өгөх ёстой хүмүүст хандаж “манай түнш хятадууд хулхидчихлаа. Та нарын мөнгийг өгнө” гэдэг аж. Өөрөөр хэлбэл өөрийнхөө тавьсан өрийг хятадууд руу чихдэг байна.
Яахав, улсдаа толгой цохиж байсан бизнесмэнийн нэг байсан учраас манай бизнес эрхлэгчид ч түүнтэй хамтрахыг хүсдэг, түүнд итгэдэг учраас ийнхүү мөнгөө хулхидуулдаг байна.
Аргагүй л дээ, цагтаа арлын орны том группийг улсдаа тэргүүлж, найрын ширээний хоймор ханхалзаж, Төрийн наадамд өндөр өртөгтэй хурдан адуу цоллуулж, үнэ цэнэтэй орд харшид амьдарч байсан хүнд захын нэг бизнесмэн итгэж таарна. Гэтэл мань эр энэхүү итгэл дээр дөрөөлж, хятадуудтай хамтран монголчуудаа хулхиддаг болсон нь харамсалтай.
Яг ийн бужигнуулж мандаж явах үед нь ч мэр сэр бараан зүйл дуулддаг л байсан. Бодоход, хөлгүй баян, өгөөмөр сэтгэлтэн хэмээн ойлгосон ард олон тэгтлээ анзаардаггүй байсан биз. Эртний мэдээлэл сөхье л дөө. Тухайлбал, “Иточу” корпорацитай холбоотой аккреди¬ти¬вээс 200 саяыг нь “Анод” руу шилжүүлсэн будилаанд ч түүний нэр явж л байдаг. Хэсэг нөхөд Хүүхдийн паркийн газраас дээрэмдэхэд ч түүний нэр дуулдаж л байсан.
Хэдийнээсээ цуутай “Иточу” Т.Энхбат гэж нэг ийм нөхөр байгаад сураг алдарсан. Харин гэнэт дуулдахдаа ийм л муухан сургийг бидэнд өгч байна. Дашрамд дурдахад “Иточу” хэмээгч Т.Энхбатын тухай өөр мэдээлэл ч сөхөгдөж байгааг эх сурвалж дуулгаж байгаагаас харвал түүний муу сураг улам л олон дуулдах нь дээ.
А.Гал
– See more at: http://www.unen.mn/content/40780.shtml?alias=unen#sthash.7KyV8r3W.dpuf
Холбоотой мэдээ
-
Үнэн үнэн (October 10, 2014 12:35:39 pm )
Японы Иточу компанид ажиллаж байсан нь үнэн. Гэхдээ компаниасаа олон сая доллар Япон менежертэйгээ хуйвалдаад залилсан нь бас үнэн. Харин Иточу нийт хувьцаа эзэмшигчиддээ энэ талаар мэдэгдэхийг хүсээгүй тул тэдний луйврыг нуугаад өнгөрсөн гэдэг юм билээ. Луйвраар олсон мөнгөтэй хүнийг хэн баян гэх вэ дээ.
-
зочин (October 11, 2014 10:40:53 am )
манайхан луйвраар олсон ч хамаагүй мөнгөтэй л бол гээд дагаж намираад байдаг шүү дээ, тиймээс манайд ичихгүй луйвар хийж баяжсан хүмүүс дүүрэн байна
-
Anonymous (October 12, 2014 11:10:12 am )
Одоо дүү тамир нь луйврын мөнгөөр намуудад хандив өгч албан тушаал горилж явна махн-д 500саяыг өгөөд хариу барихгүй болохоор нь ан-д хандив өргөж дүүрэгээс хотын итх-д гарч байв алтанхуягт овоо юм атгуулсан болоод эрдэнээ сайдын орлогч хийж бна хэн ч хийчих орон тоо доо авгай солонго гэдэг эрлийз авгайкомпанидаа байгаа ба хүнээр тоглож хууль.зөрчин илүү цагаар ажиллуулан мөнгийг нь өгдөггүй бүр давраад гэртээ аваачиж зарцалдаг уураа хүрэхээр толгой түрүзгүй загнаж хална дураа хүрэхээр авна японы мөнгийг луйвардсан ах дүү хоёр ийм л явна даа шалгавал их юм гарна
3 Comments