antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 10, 2014 10 comments

Ц.Алдармаа Н.Бооёо ахынхаа “хөнжил”-ийн нууцыг задлана

нийтлэсэн Admin
ea95115552a66c8ebigУрлагийнхан хоорондоо “Шинэ үе” хамтлагийн залуу жүжигчдийн өрөвдөлтэй хувь тавиланг хараад хамар нь шархирч сэтгэл нь урагдах шиг болдог. “Яагаад тэр вэ?” гэж үү! Анх 2006 онд СУИС-ын кино драмын ангийг төгссөн хэдэн залуусыг II дамжаанд байхад нь Н.Бооёо шинжээд өөрийн “нэргүй зарц”, боолууд болгосон түүхтэй. “Шинэ үе” хамтлагийн захирал “Авъяастай, бас материалгүй, чадвар муутай” гэсний үндсэн дээр Б.Отгонтуяа, “Бүдүүн” Ц.Ганбаа, Т.Билгүүн, Л.Сөрөлт, Ц.Алдармаа, М.Батуушка нарыг сонгон авчээ. Бүтэн 10 жил тус хамтлагийн төлөө зүтгэсэн хөөрхийс өнөөдөр 30-35 насандаа “Шинэ үе”-ийн хаалгыг саваад гарлаа гэхэд “Наашаа” гэх урлагийнхан байхгүй. Тэд Н.Бооёо ахынхаа “компанийн” төлөө цаг наргүй, хөлс хүчээ шавхан чардайж зүтгэсний шанд өнөөдөр “Бүдүүн” Ц.Ганбаа шиг эхнэр хүүхдээсээ салах, Ц.Алдармаа шиг шоронгийн хаалга татах, Д.Оюунтуул шиг эрүүл мэндээрээ хохирох хатуухан хувь тавилан хүлээж байна. Н.Ариунболдын оронд хүн чанартай хамтлагийн ахлагч байсан бол аль 2004 онд эдгээр залуусыг ганц нэг хошин шоунд оруулчихаад “За дүү минь чамд авъяас, чадвар алга. Насны залуу дээр сурч боловсрол эзэмшиж, өөр мэргэжил сонгосон нь дээр! гэж хэлэх байсан биз. Авъяас чадвартай, өөртөө итгэлтэй, дайчин залуус нь “Шинэ үе”-ийн хаалгыг саваад гарсан боловч өдгөө сайн сайхан амьдарч л байна. Жишээ нь “TV коктейль”-ийн Өөскөө, Цоомоо, Цэнд-Аюуш, Энхбаяр бас “Мөрөөдлийн театр”-ын Г.Алтаншагай нарын хангалуун амьдрал харуулна. Анх Ц.Алдармааг ЭХ-ийн 99-р зүйлийн 1-ээр “бусдад санаатайгаар хөнгөн гэмтэл” учруулах хэргээр шалгаж байсан боловч прокурорын шатнаас нэмэлт мөрдөн байцаалтанд өгч ЭХ-ийн 96-р зүйлийн 2-1, 2-6-гаар хэрэг үүсгэж шүүх рүү шилжүүлжээ. Энэхүү зүйл анги нь бусдад санаатайгаар хүнд гэмтэл учруулах, танхайн сэдэлт, онц харгис хэрцгий аргаар гэдэг үндэслэлээр хөөрхий Ц.Алдармаа 7-12 жил Луусангийн шоронд орох дээрээ тулаад байгаа. Түүний хувьд “Эхлээд над руу Туул эгч буцалсан ус цацсан. Тэр үед Бооёо ах харж байсан” гэж мэдүүлэхэд Н.Бооёо нь “Би юу ч хараагүй унтаж байсан” гээд хэргээс бултжээ. Иймээс Ц.Алдармаа олон жилийн ял авч шорон луу ачигдах дээрээ тулбал “Шинэ үе”-ийн захирал ахынхаа хөнжлийг хуу сөхөж, түмэнд булайг нь дэлгэхээр хатуу шийдсэн аж. Б.Мөсөн http://agshin.mn/News/3248

Дэлгэрэнгүйг: http://miss.mn/88045.html


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

10 Comments

  • Зочин (October 10, 2014 11:07:35 am )

    Хүний мууд дурласан хүмүүс монголоор дүүрчээ, Яандаа,,,,,,,, ядахдаа сэтгүүлч нар минь худал хов жив бичэхээ больмоор юм

  • ГОО ВАН (October 10, 2014 12:39:47 pm )

    Үнэнд ойр юм бичвэл сайн байна.Алдармаад өөрөө телевизд ярилцлага өгвөлч их л юм ярих байхдаа чадахгүй биздээ БООёо ахаараа хамгаалуулсан дээр дээ

  • bataa (October 10, 2014 8:09:38 pm )

    aa azaartaal bizdee yadagiin

  • Zochin (October 10, 2014 10:23:05 pm )

    Shar medee unshdaggui namaig hurtel ingej tatdag yamar adtai bichij baina aa ene setguulch , Amidral deer yamar tsaraitai gar baigaa bol harahiinsan

  • ганаа (October 11, 2014 8:59:24 am )

    ХЭДЭН ЖИЛИЙН ТЭНСЭН АВНА БИЗДЭЭ СҮР БАДРУУЛААД БАЙХ ЮМ ЮУ БАЙНАА ОР ХӨНЖЛИЙНХӨӨ АСУУДЛЫГ СӨХВӨЛ ТЭНЭГ АСУУДАЛ БОЛЖ ХҮНИЙ ДООГ ТОХУУ БОЛНО ӨӨР ЮУЧ ОЛОХГҮЙ

  • otgoo (October 11, 2014 11:55:07 am )

    aa azaartaa l biz yadgiin haha

  • kkkkui (October 11, 2014 12:58:59 pm )

    arai ugui blgui dee ene setguulchuud hudlaa ym yrij bchij bg blgui dee booyo ah shig tuul egch shig aldarmaa shig sn uran buteelch bhgui shdee arai hamtlag dotoroo ingehhgui bldee bi law itgehgui bn aa hudal zuil bhaa

  • Зочин (October 11, 2014 7:57:16 pm )

    Энэ 2 эмэгтэй учраа олоосой хөөрхий. Юунд нэгнийгээ шоронд явуулах гээд байхав.

  • 9666 (October 11, 2014 10:12:07 pm )

    СЭТГҮҮЛЧИД ЯМАР ХҮНИЙ МУУД ДУРТАЙ ЮМ БЭ? ДАНДАА ХОВ ЖИВ БИЧИХ ЮМ ӨӨР БИЧИХ ЮМ ОЛДОХГҮЙ БАЙГАА МУУ ХААЩАА ЮМ ҮНЭН ЮМ БИЧЭЭЧЭЭ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,

  • LEGONER (October 11, 2014 10:21:33 pm )

    UNENSHDEE JOOHON BODITOI YUM BICHMEER YUM YASAN CH HUNII MUUD DURTAI YUM

antalya rent a car