antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 9, 2014 2 comments

Ерөнхийлөгчийн бие төлөөлөгчөөр Л.Хангайг томилов

нийтлэсэн Admin

hangaiМонгол Улсын Ерөнхийлөгчийн захирамжаар Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Хангайг ОХУ-тай эдийн засаг, дэд бүтэц, хөрөнгө оруулалтын асуудлаар ажиллах Монгол Улсын Ерөнхийлөгчийн бие төлөөлөгчөөр түр томилон ажиллуулахаар болов.

Л.Хангай нь 1956 онд Улаанбаатар хотод төрсөн. МУИС-ийг эрх зүйч, Москвагийн Нийгмийн ухааны академийг улс төр судлаач мэргэжлээр тус тус төгссөн. ХБНГУ, Швед, БНСУ, Австрали зэрэг оронд сургалтад хамрагдсан. Төрийн албаны тэргүүн түшмэл.

Шүүх яаманд 1979-1988 онд мэргэжилтнээс хэлтсийн дарга хүртэл дэвшин ажилласан. 1990-1992 онд Улсын Бага Хурлын Тамгын газрын орлогч дарга, 1992-1994 онд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын нэгдүгээр орлогч, 1994-2000 онд “Чингис хаан” зочид буудлын цогцолборын ерөнхий захирал, 2000-2005 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт Тэргүүн дэд дарга, 2005-2009 онд Монгол Улсаас ОХУ-д суух  Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, 2009 оноос өнөөг хүртэл “Оросын  сан” ТББ-д ерөнхийлөгчөөр тус тус ажилласан хүн юм.

Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Зочин (October 09, 2014 12:59:59 pm )

    Гадаад улс оронтой хамтын ажиллагааг хариуцдаг гадаад явдлын яамны бүхэл бүтэн аппарат байсаар байхад юун ерөнхийлөгчийн бие төлөөлөгч вэ.Зардлаа танах гэж баахан төрийн алба хаагчдыг хоморголон халах асуудал яригдаж байхад юу болоод байнаа.

  • zochin (October 09, 2014 1:58:50 pm )

    ter tom apparat chine ajilaa hiij chadahgui baigaa ym bishuu

antalya rent a car