antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 8, 2014 2 comments

Бөхчүүд нэгнийхээ бэлэгний Range Rover машиныг хулгайлсан хэрэг гарчээ

нийтлэсэн Admin

13607_799Бөхчүүд нэгнийхээ бэлэгний машиныг хулгайлсан хэрэг гарчээ. Ийм утга бүхий санаа Боловсрол телевизээр гарч буй Мөрдөгч кинонд дурдагдсан юм.

Тодруулбал улсын цол авсан нэг бөх цолны найраа хийж байх үеэр өөр нэгэн улсын цолтой бөх урилгагүй зочноор хүрч ирээд, наадмын үеэр заан цолны найраанд амласан 60 сая төгрөгөө одоо өг, эсвэл бэлгэнд ирсэн “Range Rover” машинаа өг хэмээн тулган шаарддаг.

Харин найрын эзэн наадмын үеэр амлаж байсан амлалтаасаа буцаж, “Би чамд яалаа гэж бэлэгний машинаа өгдөг юм, тэгж яривал би заан цолыг өөрийнхөө хүчээр авсан юм шүү” гэж новширдог.

Маргаан хүндрэхээс өмнө найрын эзэн бөх “За андаа энэ тухай дараа ярья. Одоо орж жаахан хууч хөөрч, сууя” гээд асуудлыг зөөллөн, урилгагүй зочин бөхийг дагуулан дотогш ордог. Ингээд найр хавтгайрч, найрын эзэн бөх нэлээд муудах үед өнөөх найрааны 60 сая төгрөгөө нэхэж ирдэг найз бөх нь машины түлхүүрийг аваад гарч оддог байна.

Маргааш нь машины түлхүүр, машин ч үгүй үлдсэн найрын эзэн цагдаад хандсанаар эцэст нь өнөөх заан цол авч өгсөн бөх нь хулгайлсан болохыг олж мэддэг.

Ийнхүү заан цолны даваанд унаж өгсөн бөх заан цол ч үгүй, 60 сая төгрөг ч үгүй үлддэг төдийгүй бүр машины хулгайн хэргээр шоронгийн хаалга татахаас наагуур асуудал болдог юм.

Үүнээс үзвэл арга зальтай, хүн муутай зарим бөхчүүдийн дунд цолны найраанаас болж иймэрхүү асуудал өрнөж байсан бололтой. Тийм ч учраас Хууль зүйн яамны захиалгаар хийгдсэн Мөрдөгч уран сайхны кинонд уг үйл явдал дурьдагдсан болов уу.

Хэдийгээр Мөрдөгч уран сайхны кинонд гарч буй үйл явдал бодитой биш, зохиомол зүйл гэж зохиогчийн зүгээс дурьддаг ч Цагдаад бүртгэгдсэн, болсон үйл явдлаас санаа авсан нь анги бүрээс тодорхой харагддаг билээ.

Тэгэхээр цолны найраа хийж, заан цолоо авчихаад 60 сая төгрөгөө өгөхгүй луу унжсан хөгийн бөх хэн юм бол оо гэдэг асуулт бидний дунд таавар хэвээр үлдлээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Super (October 08, 2014 3:41:03 pm )

    Mash sain kino hiisen baina lee. Ehleed tooj uzeegui getel…………

  • zochin (October 08, 2014 9:46:49 pm )

    Mongo bolon tom shagnaliin toloo zaluu ehner solihiin toloo huch chadalaa chavhdag undesnii heden peedger bohoo deedlei .Mongol hun mongol bohoo deedlen olsoj zovsonch toohgui amidardagsan busuu kkk ted nar maani avgai huuhedee erhluuleed peediij amidrah boltugai.kkkkkkk zevuun garuud.

antalya rent a car