antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 6, 2014 Comments are off

Нарангийн энгэрт барилгын хог боловсруулах үйлдвэр барина

нийтлэсэн Admin

hogiintsegУлаанбаатар хотод барилгын хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрийн шав тавих ёслолын ажиллагаа Нарангийн энгэрийн хогийн цэгт боллоо. Koicaгийн 100 хувийн хөрөнгө оруулалттай үйлдвэрийн ёслолын ажиллагаанд хотын Ерөнхий менежер Б.Бадрал, байгаль орчны чиглэлээр ажилладаг холбогдох байгууллагууд Koicaгийн төлөөлөгчид оролцсон. Энэхүү үйлдвэр нь 1500-2000 тонн хогийг дахин боловсруулах хүчин чадалтай бөгөөд барилгын хогийг таван мм хүртэл бутлаж, шигшин угааж, хатаан 0.7 мм хүртэл тээрэмдэж үндсэн түүхий эдээ гарган авах юм.

Бэлэн болсон түүхий эдийг цэвэрлэсэн үнс болон бусад зүйлүүдтэй хольж өндөр даралтаар эцсийн бүтээгдэхүүнээ гаргана. Ингэхдээ шатаах зуух ашиглахгүй бөгөөд тохижилтод ашиглах боржуур, замын хавтан, блок болон бусад бүтээгдэхүүнийг үйлдвэрлэнэ. Үйлдвэр нь жин хэмжих өрөө, ажилчдын оффис, дахин боловсруулах хайрга чулуу бэлдэх үйлдвэр, дахин боловсруулах бүтээгдэхүүний үйлдвэр, дахин боловсруулах боломжтой хайрга чулууны газар, дахин боловсруулах боломжгүй хайрга чулууг тавих газар, дахин боловсруулах боломжгүй хайрга чулууг булах газар, тоног төхөөрөмжийн хяналтын өрөө, агуулах, машины зогсоол, буудал, цайны газар амралтын өрөөтэй байх юм. Ирэх жилийн тавдугаар сард ашиглалтад орж, нийслэлийн хэмжээнд өвлийн улиралд 61084 тонн, зун 127428 тонн барилгын хог хаягдлыг боловсруулах юм. Энэхүү барилгын хог хаягдлыг дахин боловсруулж эцсийн бүтээгдэхүүн гаргаснаар нийслэлийн иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлнэ.

Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car