МОХ-ны дүрмэндээ Ерөнхий нарийн бичгийн дарга нь өдөр тутмын ажил, мөнгө санхүүгийн асуудал цаашлаад оюутны смарт картны асуудал зэргийг зохицуулдаг албан тушаал юм.
Чухам яагаад дэд Ерөнхийлөгч Д.Батчулуун хоёр жил энэ албанд дүрмийн дагуу хүн томилолгүй өөрөө давхар хариуцан оюутны смарт картны асуудалд хүртэл хутгалдан санал санаачлага гарган гүйсэн бол? Ерөнхий нарийн бичиг томилолгүй нэг ч гэсэн орон тооны цалин хөлс хэмнэсэн юм болов уу? Эсвэл санхүү мөнгөний асуудал оролцох өөр хүн хэрэггүй гэж үзсэн үү?
Яамартаа ч Д.Батчулуун намар захиалгаа авч тараадаг оюутны смарт карт буюу бидний нэрлэж заншснаар “шар виза”-ны мөнгийг 2, 3, 4-р курсийн оюутнуудаас хавар хураан авч намар картыг нь өгдөг байхаар шийдсэн. Энэ нь “хавар захиалга болон мөнгөө өгчихөөд намар хичээл ороход картаа авчихна” цаг хугацаа хэмнэсэн мэт.
Гэхдээ нэгэн сонирхолтой тоо бодож үзэцгээе!
Өнгөрөгч оны хавар 57 мянган оюутан МОХ-д оюутны смарт картны захиалга өгсөн. Нэг оюутан 6500 төгрөг гээд бодохоор нийт 370 сая 500 мянган төгрөг болж байна. Энэ мөнгийг гурван сарын хугацаанд хугацаатай хадгаламжинд хадгалахад 9 сая 447 мянган төргөг (дунджаар 0.85 хувийн хүүгээр бодоход) болж байна. 2014 оны хавар 80 мянган оюутан картны захиалга өгсөн. Энэ нь дунджаар 520 сая төгрөг болж байгаа бөгөөд мөн аргаар бодоход банкны гурван сарын хүү 13 сая 260 мянган төгрөг болж байна. Ийн энэ хоёр жилийн хугацаанд 22 сая гаруй төгрөг хаашаа орсон бэ?
Үүний тухай “ийм мөнгөөр оюутнуудад тийм зүйл хийлээ” гэсэн мэдээлэл лав алга. Эсвэл МОХ гурван сарын турш хэдэн зуун сая төгрөгийг сейфэндээ хадгалсан гэх үү…
Түүнчлэн хүчний сургууль төгссөн Д.Батчулуун гэгч нь МОХ-ны ажлын албаны оюутнууд, зарим сургуулийн ОЗ-ын дарга нарыг дээрэлхэж салаавч гаргах, шанаа өгөх тохиолол гарч байсан хэмээн эх сурвалж мэдээллээ.
Үүгээр зогсохгүй өөрийг нь дэмжиж энэ албан тушаалд гаргасан одоогийн МОХ-ны Ерөнхийлөгч Х.Батсайханы эсрэг одоо байгаа багаа талцуулж өөрөө МОХ-ны дараагийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр санаархаж яваа сурагтай.
Холбоотой мэдээ
-
Kkkk (October 04, 2014 3:53:45 pm )
Ovoo ih yum surch bgaan bna daa…. Ih hurliihnii zaaj ugch bgaa zuil ee gej…..
-
aaaaaa (October 04, 2014 5:26:34 pm )
batlan tugssun muu novsh l bn
-
hi (October 04, 2014 6:49:15 pm )
Ene baiguullagiig tatan buulgaach ee, hend heregtei yum be, zugeer l damjlaga gazar bolj bna
-
hi (October 04, 2014 6:51:27 pm )
Heg surgii bie tooson buhan byruunuud, zalilan mehlegchid, tednii oroltsoogui “viza”-g ugch bolno sh de
4 Comments