antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 2, 2014 6 comments

13 яамтай байхаар тогтжээ

нийтлэсэн Admin

tosolУлсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга З.Энхболдод өнөөдөр  өргөн барилаа.

Шинэчлэлийн засгийн газар анх байгуулагдахдаа 16 яамтай байхаар зохион байгуулсан нь үр дүнтэй болж, эдийн засаг, уул уурхай, барилга, хот байгуулалт, зам тээвэр зэрэг олон салбарын бодлого тодорхой болж, эдгээр салбарт хөрөнгө оруулалт нэмэгдэж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрөө хэрэгжүүлэх талаар ахиц дэвшил гарсан талаар Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг танилцууллаа. Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэх, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, эдийн засаг, нийгмийн хөгжлийг хангах зорилгоор Засгийн газрын яамдын бүтцийг оновчтой тогтоож, чиг үүргийн давхардалгүй ажиллах үүднээс зарим яамдыг нэгтгэн өөрчилж дараах бүтцийг санал болгож байна.

Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яамыг нэгтгэн Сангийн яам, Уул уурхайн яам, Эрчим хүчний яамыг нэгтгэн Геологи, уул уурхай, эрчим хүчний яам, Барилга хот байгуулалтын яам, Зам тээврийн яамыг нэгтгэн Дэд бүтцийн хөгжлийн яам болгон өөрчилж нийт 13 яам, 11 агентлаг, 19 хэрэгжүүлэгч агентлагтай ажиллахаар бүтцийг өөрчилсөн талаар танилцуулав хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • Иргэн шижирээ (October 02, 2014 3:05:00 pm )

    Засгийн газрын бүтэц яамдын тоог өшөө цөөлөх хэрэгтэй байсан юм.Сангийн сайдаа солих шаардлагатай.УИХ-ын гишүүн бус хүн тавих хэрэгтэй

  • давхар дээл (October 02, 2014 3:55:16 pm )

    Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яамыг нэгтгэн Сангийн яам, Уул уурхайн яам, Эрчим хүчний яамыг нэгтгэн Геологи, уул уурхай, эрчим хүчний яам, Барилга хот байгуулалтын яам, Зам тээврийн яамыг нэгтгэн Дэд бүтцийн хөгжлийн яам
    улаан батбаяр ганхуяг сономпил баярсайхан гансүх нараар тахил өргөх нь дээ мэдээж сайдыг гишүүн бус давхар дээлгүй хүн л томилогдох нь гарцаагүй

  • эрэндорж (October 02, 2014 4:17:42 pm )

    Еээ бас дутуу байна, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам,БШУЯ дээр соел, спорт, аялал жуулчлалаа нийлүүлээч дээ, тэгвэл “батаар” сайд болон “Баянгол” Эрдэнэ, “Завханы морин хуурч, шатарч” Санжмятав гээд хийх ёстойгоо хйидэггүй, хийхгүй юманд хуруу дүрж явдаг 3 нөхрийн ямба, цалин энээ тэрээ гээд овоо юм гарна шүү дээ, тэр Эрдэнэ нь авгай хүүхдүүддээ дагуулаад бас Санжмятав нь хуурдаад л шатар тоглоод хэнд ч гэм хоргүй сульдаан ганхан жороолж яваг цаашаа

  • эрэндорж (October 02, 2014 4:21:56 pm )

    Нээрээ мал мэндүү гэгчээр тэр юу ч хийдэггүй, юу мэддэггүй мах боловсруулах инженер шадар сайдаа халж тэр махмаркетед ажиллуулж болохгүй юу,

  • ganaa (October 03, 2014 5:14:27 pm )

    яамны дэд сайд гэж ямар ч эрх мэдэлгүй, үүрэггүй, улс төрчдийн наймаа болсон албан тушаал тул хамгийн түрүүнд болиулж улсаас өгч байгаа цалин хангамжийг хэмнэмээр.

  • Anonymous (October 04, 2014 12:53:23 am )

    Ded said bol mergejliin bys said irehed heregtei l bdgiim, zarim yamdad.

antalya rent a car