Барилгын компаниуд аюулгүй ажиллагааг хангаагүйн улмаас хүний амь насанд эрсдэл учруулах явдал гарсаар байна. Өнгөрсөн долоо хоногт гэхэд 18 настай охин өндрөөс унаж амь насаа алдсан бол түүний дараа 30 настай залуу бэртсэн хэрэг гарсан. Энэ хоёр үйл явдал Б.Хөхөө захиралтай “Зуншин” компанитай холбоотой талаар хэвлэлүүд мэдээлж байна. Учир нь амиа алддаг бүсгүй, бэртсэн залуу хоёр тус компанийн ажилчид. Дээрх осолтой холбоотой “Зуншин” компанийн үйл ажиллгааг Улсын мэргэжлийн хяналтын газраас зогсоожээ.
Харин тус компанийн барилга барих тусгай зөвшөөрлийг цуцлуулах асуудал яригдаж байгаа аж. Энэ асуудлыг тодруулахаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд дарга Д.Бат-Эрдэнэтэй холбогдоход “Энэ талаарх мэдээллийг манай барилга хариуцсан хэлтсийн дарга Гантулга мэдэж байгаа” гэв. н.Гантулга харин “Энэ талаар би мэдэхгүй. Санхүү хөдөлмөр нийгмийн хамгаалалтын хэлтсийн дарга н.Энхжаргал мэдэх ёстой” гэлээ. Н.Энхжаргал “Гантулга даргын хариуцсан ажил бид хөдөлмөрийн аюулгүй байдлын асуудлыг нь мэднэ. Гарсан зөрчилтэй холбогдуулж холбогдох газруудад “Зуншин” компанийн үйл ажиллагааг түр зогсоох санал хүргүүлсэн. Чухаам энэ асуудал хэрхэн шийдэгдсэнийг мэдэх аргагүй” хэмээв. Осол гаргасан барилгын компанитай холбоотой асуудалд Мэргэжлийн хяналтынхан ийм байр сууринаас хандав.
“Бай Лхагва” компани нь тусгай зөвшөөрөлгүй байхад “Зуншин” комапни туслан гүйцэтгэгчээр хамтран ажиллах гэрээ байгуулжээ
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутагт баригдаж буй “Илсон Деволепмент” компанийн захиалгаар баригдаж байгаа “Труэ-Эл” орон сууцны 103 дугаар барилгаас 18 настай эмэгтэй С унаж амиа алдсан. Уг барилгын ажлыг “Зуншин” компани гүйцэтгэж, туслан гүйцэтгэгчээр “Бай Лхагва” компани ажиллаж байсан аж. Осол гарах үеэр хоёр ажилтныг фасадны ажилд гаргасан бөгөөд энэ үеэр өргүүрийн бэхэлгээ тасарчээ. Хоёр ажилтан хамгаалалтын бүстэй байсан боловч С-ийн хамгаалалтын бүс тасарч амиа алдсан байдаг Туслан гүйцэтгэгч “Бай Лхагва” компани нь тусгай зөвшөөрөлгүй байхад “Зуншин” компани туслан гүйцэтгэгчээр хамтран ажиллах гэрээ байгуулсан байна гэж холбогдох газрууд мэдээлэл өгч буй юм. Мөн мэргэжлийн хяналтын газраас уг компанийг өмнө нь шалгаж зөрчлөө арилгах хугацаатай албан даалгавар өгч байсан гэнэ.
“Зуншин” компанийн хоёр түүх
Бидэнд олдсон мэдээллээр “Зуншин” компани 2001 оноос хойш нийслэлийн 50-60 томоохон барилгын угсралтыг хийж байсан гэнэ. Ийм нэртэй өөр нэг компани 2013 онд дахин байгуулагдсан гэх мэдээлэл байна. Дээрх хоёр осол болсны дараахан МХЕГ-ын даргын зөвлөлийн ээлжит хуралдаан болжээ. Энэ хурлаар Улаанбаатар хотод барьж буй 17 болон түүнээс дээш давхар барилга байгууламжид хийсэн шалгалтын дүнг хэлэлцсэн байна. Энд нийслэлд барьж буй 20 цогцолборын 51 барилга, 32 аж ахуйн нэгж, 90 гаруй инженер техникийн ажилтан хамарснаас 880 зөрчил илрүүлж, 19 сая 790 мянган төгрөгийн торгууль ногдуулж, дөрвөн барилгын ажлын үйл ажиллагааг түр зогсоожээ. Хөдөлмөрийн аюулгүй байдал хангаагүйн улмаас хүний амь насанд хүрсэн “Макс” группын барилгын гүйцэтгэгч “Зуншин” компанийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох шийдвэрийг өмнө нь БХБЯ-д хүргүүлж байсан ч тусыг эс олсон гэнэ. Дээрх хоёр ослын талаар ч тус яаманд мөн асуудлыг дахин тавиад байгаа аж. “Зуншин” компанитай холбоотой өөр нэгэн анхаарал татсан асуудал нь “Гэр хорооллыг дахин төлөвлөх” төсөлд зүсээ хувиргаж, “Грандлайн” нэрээр оролцож байна гэх мэдээл түгж байсан явдал.
Тус компанийн балаг
“Зуншин” компани 2013 онд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хажууханд хөлбөмбөгийн талбайн барилгын ажлыг хариуцан авчээ. Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Зуншин” компанид тухайн үед Дархан-Уул аймгийн харьяат А гэгч тус компанид туслах ажилтан хийж байгаад нас барсан байдаг. Энэ ажлыг гүйцэтгэж байх үедээ “Зуншин” компани нэг ширхэг ч өргөгч крангүй байсан. Тийм учраас туслах ажилтан нь сэндвич хавтанг гараараа буулгаж байгаад цементэд цохиулж нас барсан тухай мэдээлэл түгж байв. Тухайн үедээ энэ асуудал дуулиан болсон ч өргөгч механизмаар хангаагүй “Зуншин” компанийн удирдлагуудыг шалгах ёстой байсан ч энэ асуудал чимээгүй өнгөрсөн. Гэтэл он дөнгөж гармагц “Макс” өргөө компанийн захиалгаар Чингэлтэй дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байсан “Crown center” төвийн барилга дээрээс бэхэлгээний төмөр унаж, замаар явж байсан машины жолооч амиа алдсан ноцтой хэрэг гарч байсныг уншигч та санаж буй байх. Тэгвэл энэ барилгын гүйцэтгэгчээр мөн л “Зуншин” компани ажиллаж байсан байх юм. “Зуншин” компани нь уг барилгын ерөнхий ажил гүйцэтгэгчээр 12/8 дугаартай гэрээний дагуу 2012 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрөөс ажиллаж эхэлсэн байдаг. Ийн ажиллаж байхдаа осол гаргаж, хүний аминд хүрсэн.
Хэн удаа дараа зөрчил гаргасан компанийг хаацайлав
Энэ хэргээс болж “Magic classic” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Нямдаваа, Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны инженер Л.Амгалан нарыг Эрүүгийн хуулийн 183.1-д зааснаар буюу барилгын аюулгүй ажиллагааны журам зөрчсөнөөс бусдын амь насыг хохироосон хэрэгт сэжигтнээр татан шалгаж байсан. Харамсалтай нь компанийн удирдлагуудад ямар ч хариуцлага тооцоогүй өнгөрсөн байдаг. Харин хэрэгт холбогдох шалгагдаж байсан хүмүүс талийгаачийн ар гэртэй тохиролцсон гэх мэдээлэл түгж байгаад энэ хэрэг замхарсан гэхэд болно. МХЕГ-ын зүгээс өнгөрсөн нэгдүгээр сард “Зуншин” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг Барилга хот байгуулалтын яаманд хүргүүлж байсан ч яамнаас хариу ирүүлээгүй аж. Энэ мэтээр “Зуншин” гэх компанитай холбоотой янз бүрийн осол гарч байхад ямар нэг байдлаар үйл ажиллагааг нь зогсоож, торгох байсан тохиолдол байгаагүй гэдгийг эх сурвалж хэлж буй юм. Харин нийслэлд сүндэрлэж буй томоохон барилгуудын гүйцэтгэгчээр “Зуншин” компани ажилласаар иржээ.
БХБЯ-ны Барилга, барилгын материалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Цэдэнсамба “Зуншин” компанийн барилгын тусгай зөвшөөрлийг нь цуцлуулах хүсэлт манай яаманд ирсэн. Гэтэл төд удалгүй араас нь “Зуншин” компани зөрчлөө барилгасан байна” гэх утгатай бичиг ирсэн. Ингэсэн байхад бид яах ёстой вэ. “Зуншин” компани хариуцлагаа хүлээх ёстой” хэмээв. Харин “Зуншин компанийхан “Ямар нэгэн мэдээлэл өгөхгүй, мэдээлэл өгөх эрх бүхий мэргэжилтэн нь алга” гэсэн юм.
Эх сурвалж: “Өдрийн сонин” Г.Онон
Холбоотой мэдээ
-
zochin (October 02, 2014 9:41:13 am )
ene site zunshin s heden tug salgah geed udur bur l ene medeegee tavih yum. osliig sanaataigaar gargaagui ni todorhoi shuu dee.
-
Дорж (October 02, 2014 10:09:11 am )
Зуншин кампоныг Грандлайн нэрээр өөрчилөөд Батүүлийн хүү Чулуудай ард байдаг шүүдээ
-
zochin (October 09, 2014 2:24:36 pm )
henii ard hen bgaa gene ve? barimttai nottoi yum yarij bichvvl taarmaar yum setgvvlch ni ch ter setgegdel bichij bgaa ni ch ter…..
-
-
garaa (October 02, 2014 12:26:15 pm )
манай хууль иймэрхүү л байна шинэчлэл хаана байна
-
зуншин (October 02, 2014 12:55:32 pm )
батүүлийн хүүгийн компани болж таарав уу?
-
zochin... (October 09, 2014 2:25:52 pm )
hvve bat vvliin hvvgiin kompani ntr gesen baahan tsuurhal taraaj bh hereg bnuu?
-
-
zochin (October 02, 2014 4:45:04 pm )
bat uuliin huugiinh yum gesen
-
Anonymous (October 02, 2014 5:34:52 pm )
bat-uuliin huugiin kompani mun shde naad grandlain gdg kompani chini BZD-iin 20-r horoo gdg bhaa gachuurtiin chigleliin ded butets hiih kompaniar shalgarsan yamar ch turshlagagui kompani murtluu shuu iim l bn shde manaihaan
-
Anonymous (October 02, 2014 5:37:39 pm )
tunshleliin geree gdg nereer turshlagatai kompaniig tuslan guitsetgegcheeree awaad grandlain gdg kompani ni tendert yalsan shuu de bat-uul uuruu zahiramj gargaad ugchdug ai kk heden arwan terbumiin tenderiig shu dee ugui mun aihtar humuus shu
-
bazaraa (October 02, 2014 10:17:46 pm )
ene kompaniin ard mongoliin tomoohon erh medelten baina daa.
-
zochin... (October 09, 2014 2:32:14 pm )
“Зуншин” компани нэг ширхэг ч өргөгч крангүй байсан. gene vv 2001 ond baiguulagdaj 2013 on hvrtel 50-60 barilga barisan kompani krangvi bn gj bhuu SETGVVLCH ONON guai… boditoi barimttai yum yarij ard tvmendee medeelel hvrgeerei
1. tuhain barilga deer ashiglagdaj bgaa kran deer ezemshigch kompaniin ner hadaastai /TOMOOR BICHSEN PAIZ/ baidgiig harchihaad daraa ni neg ch krangvi neg muu ajilchnaar tsement zoolgood gej yariarai
2. tsement ch bish hoosontsor habtan – ene metchilen nogoo vnen bodit baidliig ard irgeddee hvrgene gedeg setgvvlch iim l bgaa shdeee
barimttai notolgootoi yum olchood daraa ni ingej bichbel ilvv deer sanagdahiim iimerhvv yum bichchihed setgvvlch gej yabahaasaa setgel tobdohgvi l bgaadaaa iimerhvv yumiig zgr l hooson hob yarij bgaam shig bichdeggvi yum setgvvlchiin es zvi ntr chn haana bnaa ONON setgvvlcheeee…. -
Anonymous (October 31, 2014 9:10:21 am )
Naad kompani chin diildehgyi ee, ard n dandaa odoogiin bolon huuchin hotiin darga nar baigaa. medeej tedend mash ih mungu zarj baigaa bailgyi ee. Teheer biznesee haadag tiim mongol darga baihgyi shyy dee. Uls oron, ard tymen hamaagyi, uursduu l bolj baival bol………..
teheer tsag yrj bicheed yaghav, heden tiug salgaj avaad chimeegyi boloo, bichigch min
12 Comments