antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 29, 2014 7 comments

Х.Баттулга: Ерөнхийлөгчид загнуулах нь МоАХ-ны даргын хувьд сандрах зүйл биш

нийтлэсэн Admin

moaha754692192201409290924-Төмөр замын царигийн асуудал анхаарал татсан сэдэв хэвээр байна. Та бол нарийн царигийг эсэргүүцдэг. Царигаа тавиад төмөр замаар экспортоо бушуу хийж эхэлмээр байна шүү дээ?

-Нарийн цариг тавьж болохгүй ээ. Үүнийг тэр нэвтрүүлэг дээр маш тодорхойгоор Монгол Улсын төрийн бодлого эрлийзүүдийн бодлого боллоо гэдгийг хэлсэн. Үнэн шүү дээ. Үнэн зүйлийг гаргаад тавьсныг хүмүүс үзсэн. Тавантолгойг бид хоёр сая 900 мянган иргэндээ хувьцаа болгоод өгчихсөн байгаа. Та хувьцаа эзэмшдэг үү.

-Монголчууд хувьцаатай болсон гээд л бөөн сенсаци болж байгаад сураг алдарсан.

-Таны сонгосон хүмүүс чинь л Их хурал дээр хаалттайгаар царигийг шийдэх гэж байна. Энэ бол гэмт хэрэг. Хуйвалдаан мөн үү. Эд нар хүчиндээд нарийн царигийг дэмжээд явах байх л даа. Тэглээ гээд энэ улс орон баяжихгүй. Улам л өрөндөө баригдана. Тажикийн жишээг хар л даа.

-Таныг захиалгат нэвтрүүлэг хийж хүмүүсийг эрлийз, хурлийзаар нь дуудлаа гэж хүчтэй шүүмжилж байгаа. Манай улс Үндсэн хуулиндаа яс, үндэс, шашин шүтлэгээр нь ялгаварлан гадуурхахгүй гээд заачихсан байдаг. Та заавал тэгж хэлэх шаардлага байсан юм уу?

-Түүхээс аваад үзэхээр урд хөрштэйгээ бид байнга бэлчээрийн маргаантай байсан. Тэр түүх одоо гэнэт алга болно гэж байхгүй. Хятадын номлол нь Хонконг, Макао, Тайвань, Ар Монгол. Энэ бол нууц юм биш. Ерөнхий боловсролынхоо сургуульд газрын зураг дээр Монгол гэж байхгүйгээр заадаг. Тайвань ч гэсэн газрын зурагт нь байдаггүй. Хятадын дарга Энэтхэгт айлчлахад өөдөөс нь жагсаал зохион байгуулаад зогсч байна. Тэр оронд ардчилал байна гэсэн үг. Гэтэл манайд тэр нь хаана байна. Бидний түүхийг мартуулж, мартагнуулж байсан. Харин 1990 оноос хойш түүхээ сэргээж байгаа. Аль болох бид түүхээ сайн ярьж байх хэрэгтэй л дээ. Монгол Улсын Ерөнхийлөгч нэвтрүүлэг гаргалаа гээд санаа нь зовоод намайг дуудаж загнаа л биз. Ерөнхийлөгч загнаж байг л дээ. Монгол Улсын Ерөнхийлөгчид загнуулах нь МоАХ-ны даргын хувьд сандраад байх зүйл биш.

-Хятадын даргын айлчлалын үеэр цувааг нь сөрөөд гурван хүн гүйж яваа зураг цахимаар цацагдсан. Нэг нь та мөн үү?

-Тийм ээ. Би өглөө болгон гүйдэг.

УИХ-ын гишүүн Х.Баттулгатай хийсэн дэлгэрэнгүй ярилцлагыг Өдрийн сонины даваа гаригийн дугаараас уншаарай.

Эх сурвалж: www.dnn.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • Тэмцэгч (September 29, 2014 11:33:59 am )

    Зөв ш тээ. Элбэгээ бол худалч, хуурамч дарамталгч болох нь нотлогдож, хүн тоохоо больж байгаа амьтан хөөрхий. Аргаа ядахдаа НҮБ-ын чуулга гол илтгэл тавьж байгаа гэж шоудах болсон. Дэлхийн улс орнууд Элбэгээг мундаг болохоор нь, өөрсдөө мэдэхгүй болохоор нь түүнээс асуух гэж илтгэл тавиулах гэж байгаа юм биш. Улс орноо яаж дарамталж, айдас хүйдэс дунд амьдруулж, цагдан хорьж, амь насаар нь хохироож, эд хөрөнгийг нь эрхэ мэдлээрээ дээрэмдэж авч байгааг нь сонсох гэж, түүнийг мөрийтэй тоглож, хоөсон нэрээ компанийн захирал, эздээс мөнгө авдагийг нь нь хэлүүлэх гэж илтгэл тавиулсан байх даа.

  • Дүн дан (September 29, 2014 12:11:31 pm )

    МоАХ-н хөх туг Шилийн БОГДЫН ТЭРГҮҮНД МАНДАХ НАРАН ДОР намирч Хоржийлоо хэмээн цуурайтах их түрлэг өмнөд хилээс цуурайтсан тэр өглөө ямар сайхан байсан гээч.Лүндэн

  • Аригуун (September 29, 2014 1:38:24 pm )

    Жэнко, эрлийз хурлийз гэх мэтээр ярьж сэтгэдэг бүтэхгүй нөхөр. УИХ -д хаана нь байгаа юм бэ тэр олон эрлийзүүд гэхээр хэлж чаддаггүй юм, яагаад гэвэл байхгүй учраас…зүгээр л УИХ нил эрлийзүүд гэж олныг өөртөө татах гэсэн өөдгүй аргатай. Путин лугаа авторитар дэглэм байгуулах мөрөөдөлтэй бололтой, тэрэндээ Путиныхээ дэмжлэгийг горьдож янз бүр болдог бололтой.

  • Anonymous (September 29, 2014 1:45:41 pm )

    МоАХ-ын хэдэн дурак шилийн богдын оройд гарч тэнд гарсан хэдэн хятад иргэнийг чулуугаар шидэн хөөж ихэс дээдсийн онго шүтээнд халдлаа хэмээсэн нь хоёр улсын харьцаанд сэв суулгах явдал болсон юм гэсэн дарга нь турхирсан юм байна л даа.

  • Zo (September 29, 2014 8:27:54 pm )

    Neg l hoer ulsiin haritsaand sev suulaa geed aidiin.ineed hurgeedaagaarai

  • mongol huu. (September 29, 2014 10:48:31 pm )

    Aригуун,Anonymous -2 бол жинхэн хужаагийн шээснүүд яг мөн байна.та нар жаахан хэлэх үгээ бодож хэлж сур.эсвэл толгой муутайгаа гайхуулаад байгаамуу..?

  • bid (September 30, 2014 8:30:03 am )

    yndesnii yzel byh hynd baih heregtei shyy ingej baij tysgaar yls bna

antalya rent a car