2014 оны аравдугаар сарын 10-нд АНУ-ын хамгийн том тавилгын сүлжээ дэлгүүр Ashley Furniture HomeStore Монголд албан ёсны нээлтээ хийх гэж байна.
Дэлхийд хамгийн олон хэрэглэгчтэй АНУ-ын брэнд тавилгын Ashley Furniture дэлгүүрийн сүлжээнд нэгдсэнээр монголчууд бид бүхэн өрх гэрээ “Ashley” брэндийн чанартай тавилгаар хүссэнээрээ тохижуулах боломжтой боллоо.
Ashley Furniture HomeStore-ийн нээлтийн арга хэмжээнд зориулан Ashley Furniture Inс-ийн Ерөнхийлөгч бөгөөд CEO, ноён Тодд Ванек Монголын хэрэглэгчдэд хувийн зүгээс мэндчилгээ дэвшүүлжээ. Тэрбээр “Олон жилийн туршлагатай манай хамт олон дэлхийн шилдэг гэр ахуйн тавилга, бүтээгдэхүүнээ хамгийн өндөр сэтгэл ханамж, үйлчилгээний хамтаар монголын хэрэглэгчдэд хүргэх болсондоо баяртай байна. Улаанбаатар Ashley Furniture дэлгүүрийн сүлжээнд нэгдсэнээр монголын хэрэглэгчид гэр орноо сэтгэл хоргодом дулаан, тухлаг сайхан болгох боломжтой. Эрхэм хүндэт та бүхнийг аравдугаар сарын 10-ны 11.00 цагт эхлэх манай нээлтийн ёслолд хүүхэд багачуудынхаа хамт хүрэлцэн ирэхийг урьж байна. Ёслолын ажиллагаанд ирсэн эхний 100 зочныг 100’000 төгрөгийн бэлгийн картаар урамшуулах бөгөөд долоо хоногийн турш бүх бараандаа 3-10 хувийн хямдрал зарлаж байна.
Манайхыг зорьж ирсэн үйлчлүүлэгч бүрт бид хурдан шуурхай, сэтгэл ханамж дүүрэн үйлчилгээг үзүүлэх болно. Үйлчлүүлэгчдийнхээ сэтгэл ханамжийг байнга анхаарч ажилладаг нь бидний сүүлийн 17 жилийн тасралтгүй амжилтын гол “нууц” юм” хэмээжээ.
Ashley Furniture HomeStore-ийн Улаанбаатар дахь салбарт зочны, унтлагын, хүүхдийн болон гал тогооны өрөөний тавилга, сайн чанарын хивс, ор дэрний хэрэгсэл гээд орон гэрээ тохижуулахад юу хэрэгтэй байдаг вэ, тэр бүхэн бий. Хэзээ ч, хэдийд ч моодноос гардаггүй америкийн уламжлалт интерьер дизайны хэв маяг таны гэр оронд тав тух, удаан эдэлгээг авчирч, гэр бүлийнхээ халуун дулаан уур амьсгалыг улам бэхжүүлэхэд тань энэ дэлгүүрийн хамт олон та бүхэнд туслах болно.
Утас: 99286959, 99191093
Хаяг: Нарны замд, ЗЦГ-ын зүүн урд “Шинэ тэрэг” плазагийн I давхарт
Дэлгэрэнгүй мэдээллийг та бүхэн доорх цахим хаягаас авна уу:
Холбоотой мэдээ
Comments are closed.