antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 27, 2014 17 comments

Баян малчдын захиалсан бяцхан боол хүний наймаанд өртсөн өнчин тэнэмэл жаалууд

нийтлэсэн Admin

malchinЭдийн засгийн хямрал хамгийн түрүүнд  хүүхдийг ниргэдэг. Хямрал даамжрах тусам асран хамгаалах хүнгүй бага насны багачуудын амьдрал дээсэн дөрөөн дээр очно. Монголд өнчин тэнэмэл эсвэл ядуусын  хүүхдүүдийг боолчлох, бэлгийн мөлжлөгөнд оруулах явдал хааяа дуулдаж байсан. Харин  хямралын жилүүдэд асран хамгаалах хүнгүй, бага  насны хүүхдийг   хулгайлан боолчлох, албадан хөдөлмөр эрхлүүлэх явдал газар сайгүй гарах болов.

Дэлхийн эдийн засгийн  хямрал 1929, 1970 онд тохиож байсан. Энэ үед мөн л өнчин өрөөсөн жаалууд ор сураггүй алга болж, өлбөрч үхэж, хүний наймаа,  хүнд хөдөлмөрийн золиос болж явсан түүхтэй. Тэгвэл 2008 оноос Америкаас эхтэй эдийн засгийн хямралд нэн түрүүнд    бидний хойч үе өртөж эхлэв. Хүний наймаа, хүүхдийг боолчлон хөдөлмөр эрхлүүлэх,    хүүхдийг хямд ажиллах хүч болгох явдал зөвхөн гадаадад гардаг гэж бидний ихэнх нь төсөөлдөг. Гэвч амьдрал тийм биш гэдгийг харуулсаар байна. Монголын  хөдөө нутагт,  нөгөө гэнэн цайлган сэтгэлтэй  гэгдэх баян малчид хүүхэд хулгайлан хорьж цагдан хүнд хөдөлмөр  эрхлүүлэх,   хүний ёсноос гадуур тамлах явдал  шил шилээ даран гарах болов.

Ингээд баримт руугаа оръё. Өнгөрсөн жил сураггүй алга болон хөдөө мал маллаж байгаад турж эцсэн Рэнцэн хүүгийн тухай хэсэг шуугисан. Түүнийг МУГЖ С.Ганзоригийн аав ээж хоёр дэргэдээ дарамтлан малдаа явуулж, хүний эрхийг ноцтой зөрчиж, хүнд хөдөлмөр эрхлүүлж байсан гэдэг. Гэвч тэд тэнэмэл хүүг харж хандаж байсан гэж өөрсдийгөө өмгөөлсөн. Эцэст нь хүүгийн эцэг эх гомдолгүй гэсэн тул энэ хэрэг хаагдсан.

Тэгвэл үүнээс ч ноцтой маягийн нэгэн хэрэг 2014 оны хавар Дундговь аймагт гарсан. Дуу хуурын өлгий аймгийн Цагаандэлгэр сумын нэгдүгээр багийн малчин Ж.Оросоо нь эхнэр Оюун-Эрдэнийн хамт шунахайн сэдэлтээр үгсэн тохиролцож бүлэглэн “Хархорин” захын орчмоос 11 настай Л. Отгонбаяр гэдэг хүүг хүч хэрэглэн хулгайлж албадан хөдөлмөрлөж мөлжсөн гэх хэрэгт сэжиглэгдэн баригджээ. Хүү хараа хяналтгүй ганцаараа явж байхад нь эмзэг  байдлыг нь далимдуулан хүч хэрэглэн хулгайлсан гэнэ. Мөн бүтэн жил илүү Цагаандэлгэр сумын нутагт мал маллуулан албадан хөдөлмөрлүүлж байхдаа хонь мал муу хариулсан бол байнга чулуугаар цохиж ташуур, сураар ороолгох, шавхуурдах, зодох, хүйтэнд малгай бээлийгүй малд явуулах, намар өвлийн орой гадаа нүцгэн зогсоох, илүү гэртээ хонуулах зэргээр тарчлаан зовоосон гэх ялд унажээ. Оросоо нь ёстой дундад зууны үеийн харгис феодал шиг өнчин хүүг харцаараа хөдөлгөж, нохойны гинжээр өдөртөө 2-5 удаа ороолгож, зарц боол шиг харьцдаг байсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдов. Үүний улмаас Отгонбаяр хүүгийн толгойн хуйх, хүзүү цээж, нуруу өвдөг зэрэгт зулгаралт сорви, зүүн гарын дунд хуруунд шархны сорвизэрэг олон тооны хөнген гэмтлийг үүсгэсэн гэж буруутгагдсан гэнэ. Оросоо нь Цагаандэлгэр сумын мянгат малчин агаад таван хошуу малтай чинээлэг эр гэнэ. Хүү нь дөрвөн настай агаад мал маллах хүн бүл муутай айл байжээ. Хонь ямаа хариулаад байх туслах малчин авах боломж байсан ч яагаад ч юм хотоос тэнэмэл буюу хараа хяналтгүй хүүхэд олж авчрахаар болж.

Харин Отгонбаяр хүү нь “Хүүхэд хамгаалал хаяг тогтоох төв”-д олон удаа очиж байсан, хараа хяналтгүй, сургуулиас завсардсан өөрийгөө бусдад өнчин гэж ойлгуулдаг байсан гэнэ. Тэрээр “Хархорин” зах хавиар байнга эргэлддэг тул тэндхийн зарим наймаачид зүс таньдаг байж. Мөрдөн байцаалтаар хүүг 6-р сарын эхээр оройхон зах хавийн нэгэн автобусны буудлын орчмоос гарыг нь хүлж, амыг нь скочдоод хүч хэрэглэн авч явсан нь тогтоогдсон. Энэ хэрэгт нэг нутгийн хүн болох Долгорсүрэн хамжин туслагчаар оролцсон байж магадгүй. Тэрээр “Хархорин” зах дээр жижиглэнгийн эд бараа зардаг байсан бололтой. Бас нэг сэжиг нь Долгорсүрэн “Хархорин” зах дээр амь зуудаг өнчин өрөөсөн хүүхдүүдийг хөдөөнийхөнд дамлан худалддаг байж мэдэх юм. Энэ үедээ хүүг нүдэлсэн байхыг үгүйсгэхгүй. Мянгат малчин эхнэртэйгээ нийлэн хүүг хулгайлснаа үгүйсгэж Долгорсүрэн замын унаанд суулгаж явуулсныг бид тосож авсан гэдэг гэнэ. Оросоо нь хүүг хэн гэдэг жолооч Цагаандэлгэр суманд авчирч өгснийг мэдэхгүй байна гэсэн ч дараагийн байцаалтандаа Батсайхан гэдэг хүн авчирч өгсөн гэж мэдүүлжээ. Тэр жолооч мөн л нэг сумын хүн гэнэ. Харин Отгонбаяр хүү Оросоо эхнэртэйгээ “Хархорин”    зах хавиас   хүчээр машинд суулган авч явсан, Долгорсүрэн гэдэг хүнийг урд өмнө таньдаг байсан гэдгээ мөрдөн байцаалтын үеэр хэлжээ.

Мянгат малчин эхнэр нөхөр хоёр хүүг албадан хөдөлмөрлүүлэх мөлжих зорилгоор хотоос хүчээр авчирсан, мал маллуулж гэрийн ажил хийлгүүлж байснаа хүлээв. Хүү насандаа ахадсан биеийн хүчний ажил хийж өдөр алгасалгүй хонь мал хариулж байж. Мал хариулах, услах, хот хороо цэвэрлэх, аргал түлш түүх, ус авах зэргээр өглөөнөөс орой хүртэл хүнд хөдөлмөр хийж байжээ. Мянгат малчин эхнэр нөхөр хүүтэй хатуу ширүүн харьцаж байсныг хүү мэдүүлсэн. Загнах зодох гэсгээх зэргээр тарчлааж байсныг хүүгийн биен дэх олон шарх сорви баталсан. Дааж давшгүй хүнд хөдөлмөр хатуу ширүүнхарьцааг тэсвэрлэж чадаагүи хүү зугтаахаар хэдэнтээ оргож. Нэг удаа оргоход нь мянгат малчны дүү араас нь морьтой элдэж уургалан хүлээд ахдаа авчирч тушаасан гэдэг. Баян малчин эр эхний үед хүүг албадан хөдөлмөрлүүлэх зорилгоор авчирснаа хүлээсэн ч дараа нь гэнэт мэдүүлгээсээ буцаж өнчин өрөөсөн хүүхдэд хайр халамж үзүүлж байсан хэмээн чардайжээ.

Нударгаа салбагануулсан торгон дээлтэй, цээж баян мянгат малчид хямд үнэгүй ажиллах хүч хайн хотын тэнэмэл жаалуудыг ангуучилдаг болж. Ийм төрлийн гэмт хэрэг гурван сарын өмнө Булган аймагт гарчээ. Мал нь 700 орчим, гаднаа жийп, портер, мотоцикль өрсөн “Панз” Даваа гэх эр Элсэн тасархай, “Хөгнөхан”-аар нутагладаг нэгэн. Тэднийх хүү, охин хоёртой агаад хот руу сургуулийн мөр хөөжээ. Хүүхдүүдээ хот хүрээнд “алдсан” “Панз” Даваа гар мухардаж бас л хонь малдаа зарцлах дэл сул хүүхэд хайж явсаар цэргийн онжав Ганбаттай таарчээ. Ганбат нь орон шоронгоор олон жил амьдарсан, хүний наймааны хэргээр урд өмнө Хятадад ял эдэлж явсан, дөчин насныхаа арван жилийг шоронд үдсэн этгээд байв. Даваа ч цэргийн онжавтайгаа бааранд тухалж “Гар хөлийн үзүүрт зарах хүүхэд олж өгөөч” гэсэн бололтой. Ганбатын нүд сэргээд ирсэн бөгөөд “Хүү, охин аль нь хэрэгтэй вэ. Эрэгтэй хүүхэд бол гэмтэй. Эмэгтэйг нь авах уу?” гэжээ. “Панз” хочит эр бол хот хөдөө хоёрын хооронд аль ерэн оноос наймаа хийж баяжсан нэгэн тул “Үнэ хөлс нь хэд вэ, эрүүл саруул, бас царайлаг охин хүүхэд олж өгөөч” гэж хүний наймаа хийхээр тохиров. Гурав хоногийн дараа Ганбат гар утсаар холбогдон Зулаа гэх 14 настай охиныг аваад иржээ. Өнчин өрөөсөн, бас орц хонгилоор хоног төөрүүлж хүн болсон гэхэд тэрхүү охин царайлаг, хөөрхөн байсан гэнэ.

Ингээд Даваа өврөө уудлан түрийвчнээсээ 2 сая төгрөг тоолж өгөөд ” амьд бараагаа” машиндаа аваад гэртээ харьсан байна. Эхнэрээ “Яагаад охин хүүхэд олж ирэв?” гэхэд гэрийн эзэн “Охин хүүхэд үгэнд амарханордог. Зулааг 18 хүрэхээр нь энэ хавийн нэргүй зарцтай суулгаад  насаараа  зарцлах юм гэж мэргэн санаагаа хэлжээ. Ингээд л Зулаа охины хувьд нар мандахаас өгсүүлээд, үдшийн бүрий болтол сунаж үхэхээс наагуур хүнд хөдөлмөрийн фронт дээр гарав. Сарын дараа охин тэдний 20 үнээг шувтарч сурчээ. За тэгээд хөдөө нутгийн эмэгтэй хүний ажил ямар дуусах биш. Сүү сааль, аргал түлээ, гэр орон арчиж цэвэрлэх, өтөг бууц цэвэрлэх, хоол хийх, оёж шидэх гээд л жилийн дараа тэрбээр хар ажлын “машин” болсон гэдэг. Угийн царайлаг, бас дуул-гавартай охин 15 нас хүрч хөх нь ургаж, бэлхүүс нь нарийсах тусам өрхийн тэргүүн нүдээ унагах болов. Эхнэрээ сумын төв, хот руу явсан хойгуур Зулаа бэлгийн мөлжлөгөнд хэд хэд өртөв. Амташсан хэрээ арван гурав дахихын үлгэрээр 16 нас хүрэхдээ Зулаа жирэмсэн болж, хэргийн эзэн баригджээ. Даваагийн эхнэр нэлээд шазруун хүүхэн байсан тул арван хуудас өргөдөл бичээд аймгийн прокурорт өгчихжээ. Ингээд “Панз” Даваагийн хүчингийн хэрэг, хүний наймаа эрхэлсэн, бас дээр нь хүнд хөдөлмөрийн мөлжпөг илрэв. Хожим Зулаа “Би Даваа ахад хайртай, өөрөө хүссэн” хэмээн мэдүүлгээсээ буцсан байдаг. Эхнэр нөхөр хоёр охиныг арай ч бусад шигээ зодож, дарамталж байгаагүй гэнэ.

Эхлээд”Панз” Даваад ЭХ-ийн 4 зүйл ангиар хэрэг үүсгэн шалгаж байсан нь прокурорын шатнаас 122 дугаар зүйл анги “Насанд хүрээгүй хүнтэй бэлгийн ажил үйлдсэн” гэдэг үндэслэлээр шүүхийн сандалд суулгаж торгуулийн арга хэмжээ аваад өнгөрчээ. Харин хөл хүндтэй хоцорсон Зулаа охин хорвоогийн тоосыг, хаана, яаж шуухан хөдөлгөж яваа бол! Энэ мэт хөдөөд цэцэглэсэн хүний наймааны золиос болсон тэнэмэл өнчин багачуудын хэдэн арван хэргийг дурьдаж болно. Бүх хэргүүд л дээрхи гурван жишээтэй адилхан.

Мөн Сэлэнгэ аймгийн Номгон суманд Г гэгч баян малчин, холын хамаатныхаа 5 настай Болдоо хүүг өргөж авах нэрийдлээр нэргүй зарц болгосон. Болдоо хүү намрын цаснаар хөл нүцгэн хонь малыг нь хариулж явахдаа үхрийн халуун баасанд хөлөө дулаацуулж явсныг нүдээр үзсэн хүн ч байна. Тэднийг гар хөлийн үзүүрт зарахаас гадна нялх үрсийг хөдөө тийш дамлан худалдан үрчлүүлэх хэрэг ч нэг бус гарчээ. Нялх охиныхоо чихрийн хордлогыг эмчлүүлэхээр Цэцгээ Түнхэл тосгоноос Улаанбаатарт иржээ. Охиноо эмнэлэгт үзүүлж, эдгээгээд буцахаар болов. Гэвч эм тариа, эмчилгээ гэсээр зардлын мөнгөөр “сууж” Төмөр замын авто вокзал дээрээс гэр лүүгээ ярьсан байна. Энэ үеэр тэр хоёрын ойролцоо зогсож байсан нэг эмэгтэй хүүхдийг нь өхөөрдөн, тоглож байснаа “Та хоёр мөнгөгүй байгаа юм уу. Эгч нь хоол авч өгье” хэмээн хамт хооллож, “Танай гэрээс мөнгө иртэл энд дэмий суугаад яахав. Эгч нь гэртээ очиж юм авчихаад ирье. Би бас хөдөө явах ажилтай. Манайх I хороололд байдаг юм. Таксидаж, оччихоод эргээд ирнэ” гэх зэргээр ятгасаар хамт явав.Тэрбээр замдаа “Эгч нь гурван хүүхэдтэй. Дөрөв дэх хүүхдээ тээж байгаа. Би ч хүүхдэд хайртай болохоор нялх хүүхэд хөөрхөн харагдаад байдаг юм, Танай хүүхэд хөөрхөн юм аа” гэж ярьж явсан гэнэ.

Шинэ танил нь түуний охиныг тэвэрч “Миний дүү дэлгүүр ороод жаахан юм авчих” гээд 5000 төгрөг сарвайсан аж. Дэлгүүрээс захисан юмыг нь авч иртэл, охиныг нь тэврээд сууж байсан үл таних хуухэн харагдахгүй байсан тул ойр орчмоор хайж, хумуусээс асууж, уйлж зөндөө явсан гэнэ. Охиноо алдсан бүсгуй тэр өдрөөс хойш өнөөдрийг хүртэл нялх охиноо ч, нөгөө эмэгтэйг ч олохгүй, хууль хяналтын байгууллагад ханджээ.

Одоогоос есөн жилийн тэртээ буюу 2005 онд Сэлэнгэ аймагт амьдардаг нэгэн хосын ой хүрээгүй бяцхан хүүхэд алга болсон хэрэг гарчээ. Үрээ алдаж, шаналж цөхөрсөн эцэг эх хоёр хууль хяналтын байгууллагад хандаад, эрлийн ажил мухардаж, аргагүйн эрхэнд нас барсанд тооцов. Тухайн үед хүүгийн алга болсон шалтгааныг холбогдох албаныхан хүний наймааны золиос болсон байж болзошгүй хэмээн таамаглан тайлбарласан. Гэтэл хүүг нь Архангай аймгийн хөдөөний олон малтай үр хүухэдгүй айлд өргүүлсэн байжээ. Зүгээр ч нэг өргүүлээгуй нялх хүүхэд өгснийхөө шанд 3 сая төгрөг бэлнээр тоолж авсан байлаа. Хамгийн сүүлийн мэдээ олныг цочирдуулав.

Хөвсгөл аймагт хагас өнчин 16 настай Баясах хүү гурван жилийн хугацаанд айлын амбаарт хар дарсан зүүд шиг хоригдон амьдарч байсан. Баясах хүүгийн эцэг, эх нь 2006 онд гэр бүлээ цуцлуулжээ. Энэ үед хүү өөрийн эцгийнхээ асран хамгаалалтанд орсон байдаг. Удалгуй Баясахын аав Мөнхсайхан элэгний хорт хавдраар нас барсан аж. Хүүг авга эгч нь өөрийн асран хамгаалалтандаа авчээ. Гэвч авга эгч нь төрсөн дүүгийнхээ үрийг хайрлах нь байтугай хайхрахыг ч хүссэнгүй. Өглөөнөөс орой хүртэл хүү хүнд ажилд нухлан, ёстой л фашист германы канцлагерийн ялтан шиг өдөр хоногийг өнгөрөөдөг байв. Гурван жилийн туршид амбаартаа амьдруулж, хүүхдийн, хүний эрхийг ноцтой зөрчжээ. Баясахыг зэргэлдээ айлынхаасаа хүнс хулгайлж байгаад баригдан энэ явдлын тухай хөршүүд нь мэдэн холбогдох хууль хяналтын байгууллагад мэдээлж хэрэг илэрчээ.

Саяхан тагнуулынхан тэртээ 2007 онд алга болсон хүүг хууль бусаар ОХУ руу нэвтрүүлсэнийг олж тогтоосон байна. Батболд хүү одоо есөн настай бөгөөд ОХУ-ын нэгэн гэр бүлд амьдардаг ажээ. Өнчин хүү хүний наймааны золиос болсон эсэх болон хоёр улсын хилээр хэрхэн нэвтэрснийг өдгөө шалгаж байна. Энэ мэт хямд ажиллах хүч болсон бяцхан үрсийнхээ амьдралд тохиолдсон сэтгэл эмзэглэмээр олон баримтыг дурьдаж болох авч, “Баян малчдын бяцхан боол буюу хүний наймаанд өртсөн өнчин тэнэмэл жаалууд” нийтлэлээ энэ хүргээд өндөрлөе.

Эх сурвалж: Хориотой бүс сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

17 Comments

  • ах (September 27, 2014 2:22:05 pm )

    панз Даваад төр нь арга хэмжээ авч чадахгүй бол түмэн олон…

  • jjjjjj (September 27, 2014 2:23:58 pm )

    hunii naimaachdiin hooloig ogtloh heregtei

  • Зочин1 (September 27, 2014 2:57:34 pm )

    Нэг л едер нугэл нь нудээрээ гарч еерсдее угуй юмаа гэхэд ур удам нь тэнгэрт ниргуулж л таараа!!!

  • zochin (September 27, 2014 4:26:25 pm )

    yamar muuhai yamar aimaar humuus ve huurhii jaahan huuhduud!ene humuust mash hatuu arga hemjee avch bh heregtei tegvel daraa daraadaa iim hereg garahku torgood unguruh yumuu hohirogch ni gomdolgui gheer hunguhun arga hemjee avaad bval iim hereg garsaar l huuhduud hohirsoor l bna.huurhiii unchin harj handah hungui huuhduudiig surduuleed esvel heden tugrug uguud ingej hel gechihvel ted chin gomdolgui ene ter geel helchihnesh de

  • Huuhed (September 27, 2014 4:36:03 pm )

    Hunii huuhed nasiig ugui hiisen gemt heregtnuud daraa turulduu ch uil tamaa edleh bailgui. Hunii amidrah itgeliig ugui hiisnees shuud alchihsan n deer bailgui dee

  • Осоо авагч (September 27, 2014 7:21:29 pm )

    Бид энэ бухний хариуг нь авч огноо. Боолчлох дуртай мянгатууд минь та нар амь насаараа дэнчин тавьж тоглосоноо ойлгодоо.

  • зочин (September 27, 2014 7:32:14 pm )

    маллаж чадахгүй юм бол тэр олон малаар яадаг байнаа,эсвэл малчин аваад маллуулж шударгаар амьдраач дээ

  • зочин (September 27, 2014 7:34:10 pm )

    энэ хүү чинь шүлэг уншаад байсан хүү мөн л байна даа

  • зочин (September 27, 2014 7:45:24 pm )

    хөдөөний мангар юмнууд өөрсдийн үрийг хот оруулж шингээчихээд өрөөлийн хүүхдүүдийг тамлах гэж малнаасаа дор ухаантай шаарнууд

  • zochin (September 27, 2014 10:43:56 pm )

    iimerhuu yumnuud l horwoogiin toosiig hodolgoj. ywndaa. honinii aris nomorson chononuud . ur huhdee haraa hynalttai blhgui bol hend ch itghed berh tsag irjee.

  • boloroo (September 28, 2014 12:38:40 am )

    ene otgon bavr geed baigaa xvv chine mori unaad daraa ni nogoo gvrbazar ax ene ter olon ulsuudiin omono ix saixan shvleg unshaad uiluulaad baidag xvv mon bna ix l saixan bas vnen setegleesee unshaad bsan xairan xvvxed

  • Anonymous (September 28, 2014 1:07:03 pm )

    myngat malchid gej hunii naimaanii eh bulag ym bishuudeee

  • залуу (September 28, 2014 1:29:32 pm )

    Наснааасаа хамаараад тогтсон үнэ ханштайш дээ. заавал мөнгөөр гэхгүй 10-25 ямаа хонины махаар сольдог гэсэн.

  • Anonymous (September 28, 2014 5:15:31 pm )

    НИйгэм улам бүр харгис болж, хүний эрхийг дээдэлсэн Ардчилсан нийгэм бус, Ардчилал нэрээр дүрээ хувиргасан, хамгийн харгис, капитализм үндэслэн хөгжиж газар авчээ, хайран ч сайхан Монгол хүний ёс жудаг , муусайн юмнуудыг хамгийн хүндээр цаазлах хууль гаргаачээ , өөрсдөө төрийн мөнгө идэр хууль санаачилж байхаар , түмний хүүхдийг авран хамгаалах энэрэнгүй хууль санаачлаачээ

  • Эли (September 29, 2014 10:07:24 am )

    Ямар арчаагүй болчихсон юм бэ энэ хүмүүс чинь хууль нь хариуцлагаа тооцолдоо мэдээжийн юман дээр бүр дүргүй хүрчлээ муусайн баячуул гэж худалч луйварчингууд л байна л даа ямар чсэтгэлгүй хүүхдүүдээ аваачаад зарцлаж чадахгүй өөрсдөө хүүхдүүдийнхээ зарц болчоод байхгүй юу ……………

  • Монголчууд аа (September 29, 2014 11:06:23 am )

    Монголчууд аа? Яагаад ийм тэнэг, новшийн муухай хүмүүс бидний дунд байна вэ? Бид арай дэндүү хэнэггүй хайнга байгаа юм биш үү? Болохгүй, буруу юмны хажуугаар нүдээ аньж өнгөрөх нь хэтэрхий ихдээд байгаа юм биш үү? Одоо бодолтой байя, ийм хүний үнэргүй юмнуудыг хатуу шийтгэж баймаар байна.

  • Муушгийг заавал 5 хүн тоглодоггүй (September 29, 2014 2:34:20 pm )

    Тооцоог нь хониор хийе гэв үү

antalya rent a car