Төрийн ордонруу, тэр дундаа Төрийн гурван өндөрлөгийн гуравт нь хандаж салаавч гаргаж байсан талх хочит сангийн дэд сайд асан Ч.Ганхуягын гэр бүл нээлттэй, фэйсбүүк, твиттер их ашигладаг. Нөхрийнх нь тухай бичсэн сөрөг мэдээллийг уншаад гэргий Уянга төрсөн сэтгэгдлээ бичиж сошиэл ертөнцөөр давалгаалуулж байсан удаатай. Тэрээр “Миний найз нарын нэг л энэ сайт -д ажилладаг юм шиг байна. Олон жил худлаа юм чинь яахав дээ гэж дуугай харж суулаа. Чамд хандаж хэлэхэд салж нийлсэн амьдралаа хүнд нуугаад байдаггүй ч бахархаад байх зүйл биш гэдгийг бид мэднээ. Салж нийлнэ гэж анхнаасаа бодоогүй нь ойлгомжтой бусдын л адил болно бүтнэ гэж зүтгэж яваад болж бүтэхээ болиод салсан нь ойлгомжтой. Үүнд хэн хэн л алдаа гаргасан байх хүний амьдралд алдаа гаргадаггүй хүн байдаггүй нь харамсалтай. Хүүхдүүдээ хаяж явсан гээд яриад хүмүүсийг гайхах юм. Та нар харсан юм уу? Миний хүүхдүүдэд аав нь хэнээс ч илүү сайн аав үүнийг заавал та бүхэнд батлаад нотлоод байх шаардлагагүй байх. Би л хүүхдэддээ аймар хайртай гээд та нар яриад явдаггүй биз ээ, энэ бол байгалаас ухамсарт хүмүүст заяасан нөхцөлгүй хайр гэдэгт бүх хүмүүс санал нэгдэх байх. Хаяад явах нь битгий хэл цаг мөч, хором бүхэнд тэднийхээ сайн сайхны төлөө амьдарч, тэнцэж яваа эр хүн. Өвчтэй хүүгээ хаях нь битгий хэл зүүд нойрондоо ч хайрлан, хамгаалж бас шаналан хонодгийг миний хүүхдүүд харж, ойлгож амьдарч байгаа. 4 хүү нь л түүний амьдралын баялаг. Бидний амьдралд тохиолдсон энэ бүхэн хүний амьдралд үзэгдэж харагддаггүй гоц гаж зүйл биш байх. Бусдын амьдралд тохиолдоод бидэнтэй адил даван туулаад амьдарч байдаг нь эргэн тойронд л харагдаж байдаг. Хүний амьдралаар их тохуурхан бичдэг чиний амьдралд л ийм зүйл бүү тохиолдоосой гэж чин сэтгэлээсээ хүсэе! Харамсалтай надад Хас байтугай аль банканд ажиллаж байсан тохиолдол байхгүй” хэмээжээ.
Уг постыг уншсан Ч.Ганхуяг өөрийн фейсбүүк хуудаснаа “Уянга банкинд ажилладаг байгаад, би хүүхдүүдээ хаяж явсан нь худлаа. Бүр евчтэй хүүгээсээ болж гэр бүлээ орхисон болгодог. Би эхнэртэйгээ салсан. Үнэн. Би салаавч гаргасан. Үнэн. Би талхны Үнэ мэддэггvй. Үнэн. Би терсен едрее хийдэг. Үнэн. Хүүхдүүдийнхээ телее харин би тэмцэнээ. Тэд том болж байна. Найз нехедтэй болж байна. Шоглуулмааргvй байна гэж бичиж байсан удаатай.
Харин өнөөдөр тэрээр эхнэрийнхээ зургийг оруулж ингэж магтжээ. Ч.Ганхуяг “Энэ олон хүүхэд, завгүй нөхөр, айлын амьдралыг нуруун дээрээ авч явж байгаагийн хувьд өөрийгөө хайрлахгүй, бодохгүй зүтгэж байгаа эмэгтэй. Тасарцан” гэж пост бичжээ.
Эрчүүдээ амьдралын төлөө зүтгэж байгаа эхнэрдээ хааяа ч гэсэн сайхан үг хэлж, магтаж байвал тэд улам гялалзах болно шүү.
www.times.mn
Холбоотой мэдээ
-
Зочин (September 26, 2014 1:07:37 pm )
Тэнэг хүмүүсийн тэнэглэл
-
Зочин (September 26, 2014 5:02:08 pm )
ADgiin teneg avsan gaigaa magtana
-
soko (September 26, 2014 7:15:57 pm )
huisee soliod emegtei bolson yum u.
-
дэкү (September 27, 2014 1:02:26 pm )
эрэгтэй хүн л будаж шүхадсан юм шиг байна адагын тэнэг авгайгаа магтах гэж
-
ari (September 27, 2014 4:27:15 pm )
busdiin az jargald ataarhagchidad!! uuriinhuu tolgoi deerh shariljiig harchaad busdiin tolgoi deerh tsetsgiig olj har geed helchie. Hun muulahaasaa imnu uuriiguu neg tolidchih. Saihan l busgui baina, Uhaantai sain l zaluu shdee
-
dogino (September 27, 2014 9:21:46 pm )
har hujaagiin udamtai huuhen dee.gehdee yahav ger buliinhee telee dugarch ba gedeg zev shuu
-
hohoho (September 28, 2014 12:47:58 am )
Amidralinha tolo duugarch chdj bga bl sn l bn da
-
tuya (September 29, 2014 2:10:42 pm )
zaluuchuudig zygeer bailgaach yamar ail ger byl oron bair luuvardcan bish byy ataarah
8 Comments