Өнөөдөр аргын тооллын 2014 оны есдүгээр сарын 26. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн ялгуусан” хэмээгч модон морин жилийн Намрын дунд харагчин тахиа сарын шинийн 2. Сугар гараг. Тэргүүн дагуул одтой, 1 цагаан мэнгэтэй цагаан хулгана өдөр. Өдрийн барилдлага Үл тохирох.Шүтэн барилдлага Сансар. Өдрийн наран 6 цаг 57 минутад мандан, 18 цаг 50 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, бүтээл, туурвил эхлэхэд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
Холбоотой мэдээ
Comments are closed.