antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 25, 2014 Comments are off

Тослог үсийг хэрхэн арчлах вэ

нийтлэсэн Admin

vsХэт тослог үсийг өвс ногооны найрлага орсон бэлдмэл бүхий шампуниар угаах нь тохиромжтой. Үсээ угаахын өмнө тохирсон шампунь, бэлдмэлийг зөөлөн үстэй сойзоор, эсвэл хөвөнгөөр хуйхандаа түрхэж үс, хуйхны тослогийн байдлаас шалтгаалан өдөр өнжөөд юмуу долоо хоногт хоёр удаа самнаж угаана.

Мөн ардын эмчилгээний арга хэрэглэж болно. Жишээ нь: Өвсний ханданд арьс цэвэршүүлэх бодис, янз бүрийн витамин, эфирийн тос, давирхайлаг бодис ордог тул үсний тослогийг багасгаж, бэхжүүлэх чанартай. Түүнчлэн толгой хэт хагтаж үс дэндүү их тослог болвол дараах түрхэцийг бэлтгэн хэрэглээрэй. Үүнд:

• 500 гр халгайг буцалсан усанд хийж бага зэрэг чанана. Уг халгайн хандыг өдөр бүр хуйхандаа түрхэх хэрэгтэй. Дэвтсэн халгайг шилэн саванд хийж, далд ортол нь архи хийгээд 15 хоног байлгана. Дараа нь архиа шүүж аваад түүнийгээ өдөр бүр хуйхандаа түрхэх хэрэгтэй. Толгой их загатнадаг бол хэдэн дусал глицерин нэмж хийгээрэй.

• Чидун жимсний тос таван халбагыг халаан дээр нь тал нимбэгний шүүс хийж, оройн цагаар хуйхандаа түрхэж хоноод өглөө нь угаана.

Хуурай гичний уусмал нь үсний тослогийг сайн багасаж, үсийг цэвэрлэдэг. Хэрвээ үс тань тослогтоод байвал нэг литр усанд нэг хоолны халбага хуурай гич хийж бэлтгээд толгойгоо савандалгүй зайлж угаах хэрэгтэй. Үдэш нь хуйхандаа тараг түрхэн өгөө нь угаавал сайн байдаг.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car