antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 25, 2014 1 comment

МАХН Удирдах зөвлөл хуралдаанаараа бүтцийн асуудал хэлэлцжээ

нийтлэсэн Admin

mahnМАХН-ын Удирдах зөвлөл өчигдөр орой хуралджээ. Энэ хурлаар бүтцийн асуудал хэлэлцэж, МАХН-ын нарийн бичгийн дарга нарыг томилсон байна.

Баянгол дүүргийн Засаг дарга асан П.Цогтбаатарыг санхүү, аж ахуй хариуцсан нарийн бичгийн даргаар, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбын зөвлөхөөр ажиллаж байсан Г.Дугаржавыг хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал хариуцсан нарийн бичгийн даргаар тус тус томилжээ.

Түүнээс гадна УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Ц.Шаравдоржийг МАХН-ын ажлын алба хариуцсан нарийн бичгийн даргаар батламжилсан байна. Мөн хурлараа Хуульзүйн дэд сайд Э.Эрдэнэжамъяны оронд Н.Уугангэрэл гэдэг хуулийн байгууллагад ажиллаж байсан хүнийг томилуулахаар МАХН-ын Удирдах зөвлөл шийдвэрээ гаргажээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (September 28, 2014 11:19:57 pm )

    Нам нам дамжсан Д.Цогтбаатар нарийн бичгийн дарга хийхээр хүн мөн үү.Өөр намд урваж мэдэх хүн шүү.БОЛГООМЖИЛ.

antalya rent a car