Замын цагдаагийн газарт иргэдээс ирсэн мэдээллийн дагуу цэцгийн мандал, ногоон байгууламж дээр автомашинаа байршуулсан жолооч нарт арга хэмжээ авч эхлээд байгаа билээ. Цэцгийн мандал дээр машинаа байрлуулсан жолоочийн эрхийг хоёр жилээр хассан талаар ЗЦГ-аас мэдээлж байсан бол энэ удаад иргэдийн гомдлын дагуу ногоон байгууламж дээр машинаа байрлуулсан цагдаагийн алба хаагчийг жолоо барих эрхийг нь мөн хасчээ.
Нийслэлийн Замын цагдаагийн газрын машиныг барьж явсан цагдаагийн алба хаагч тээврийн хэрэгслээ ногоон байгууламжид байрлуулсан тухай мэдээлэл өнгөрөгч өдрүүдэд цахим хуудсуудаар бичигдэх болсон.
Энэ талаар холбогдох байгууллагууд шалгаж үзээд өнгөрөгч есдүгээр сарын 13-ний өдөр дээрх автомашиныг жолоодож явсан цагдаагийн ажилтан зөрчил гаргасан нь тогтоогдсон байна.
Иймийн тулд тус жолоочид захиргааны хариуцлагын тухай хуулийн 25.5 дахь заалтыг үндэслэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь хоёр жилийн хугацаатайгаар хасах арга хэмжээ авсан талаар Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.
Холбоотой мэдээ
-
Зочин (September 24, 2014 4:53:47 pm )
хаана ногоон байГУУЛАМЖ БАЙГАА ЮМ. Харагдахгүй л байна даа.Шороо л байна даг. Юмыг туйлшруулахаа болих хэрэгтэй. Гаргасан зөрчлийнх нь хэм хэмжээнд тохируулах хэрэгтэй шүү дээ.
-
Boldoo (September 24, 2014 6:22:44 pm )
Baisniig ene met nuhduudtei Zochin ta niileed baihgui bolgood baigaa baihgui yu, tiimees hasah ni zuv, dahin iim yavdal buu davtagdag!
2 Comments