antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 23, 2014 9 comments

Хорооллын GER рестораны хоолноос жоом гарчээ

нийтлэсэн Admin

10678675_727524263949815_3425086097394655371_n1-600x450Хорооллын Элбэг их дэлгүүрийн баруун талд байрлах GER grill ресторан пабаар үйлчлүүлсэн нэгэн үйлчлүүлэгчийн захиалсан хоолноос жоом гарчээ. Нэг үе Хятад, Солонгос хоолны газрууд эрүүл ахуйн шаардлага хангаагүй бохир орчинд хоолны үйлчилгээ үзүүлдэг мэдээлэл чих дэлсэж байсан бол монгол хоолоор үйлчилдэг томоохон ресторануудад энэ мэт үйлдэл мөн л энгийн үзэгдэл болжээ. Үйлчлүүлэгчийн хувьд хоолноос нь жоом гарч ирсэн талаар зөөгчийг нь дуудаж хэлэхэд байнга давтагддаг энгийн үзэгдэл мэт огт тоосон шинжгүй гомдлыг нь хүлээж аваагүй гэнэ. Тэр бүү хэл хоолны төлбөрийн баримтан дээрээ жоом гарч ирсэн гэж биччихээд хоолныхоо үнийг нэхэж үйлчлүүлэгчээ элдэв янзаар хэлж, шалгадаг газар, хариуцлага тооцох эзэнгүй мэт авирласан нь хоол үйлчилгээний салбар ямар түвшинд байгааг харуулж байгаа энгийн жишээ юм. Нөгөө талаар хүний эрүүл мэндтэй холбоотой, өндөр хариуцлага үүрч ажил үйлчилгээ явуулах ёстой нийтийн хоолны салбарыг шалгадаг Мэргэжлийн хяналтын газар “ичээнээсээ гарах” болсон мэт.

10675769_727524183949823_1709319441213861510_n

Үйлчлүүлэгчтэй холбогдож энэ талаар асуухад “юу юугүй төрөх дөхсөн учраас хэрүүл хийхийг бодоогүй. Тогоочийг нь 40 минут хүлээсний эцэст очоод хоолноос чинь жоом гарч ирлээ гэхэд завгүй байна гээд утсаар яриад инээгээд сууж байсан” гэх. Тэгээд болоогүй тооцооны хуудас дээрээ жоом гарч ирсэн гэж биччихээд ичихгүй мөнгөө аваад, бас дээрээс нь үйлчлүүлэгчээ хүндлэнэ гэсэн харилцааны наад захын алтан дүрмээ мэдэхгүй үйлчилгээний газар энэ мэтээс эхлээд олон байгааг үгүйсгэхгүй. Та бид сүржин нэртэй дардан хаягтай ч, хөшигний ард бясаа жоомхонтой хамт хоолоо бэлддэг газраас мөнгө төлж өвчин худалдаж авч байна. Энэ байдалд хяналт тавьдаг, хариуцлага тооцдог газрын хариулт ямар гарахыг хамтдаа  хүлээх үлдлээ.

Г.Туяа

Ugluu-logo20


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

9 Comments

  • zochin (September 23, 2014 9:12:14 pm )

    hooloo ideed duustsan bnshdee tegeed tsoocoon deeree novshirson yum bish uu

    • teneg malaa (September 24, 2014 3:29:17 pm )

      hooloo ideed duusch bh uyed yroold ni joom bval yah uu,, negent idtsen geed garaad yvah yy. ene hunii zov l bna shdee, chi yasan restarount ajildag baagii yu tegeed omoorood bna yy chi

  • Anonymous (September 24, 2014 12:26:56 am )

    hooloo ideedl duustsan bn sh de. humuus ene meteer tootsoogoo hiihgui baih arga olj yadah yum aa. ali joomtoi gazriig ter gehev de deven gart bas broadway s nohoi nii soyo garch irjel bsan sh de. engeed bodhod eruul ahuin shaardlaga hangaj ajillaj bga gazar baigaa yu. shalgaval ulaanbaatar hotod 1 shirhegch baihgui bailgui de. ene zoogch bicheg joom garch irsen bicheg gedeg 2 shal oor l hun bichsen bn sh de ene unenuu ain.

    • teneg malaa (September 24, 2014 3:29:35 pm )

      hooloo ideed duusch bh uyed yroold ni joom bval yah uu,, negent idtsen geed garaad yvah yy. ene hunii zov l bna shdee, chi yasan restarount ajildag baagii yu tegeed omoorood bna yy chi

  • lly (September 24, 2014 12:49:02 am )

    ene hun n bur zagnaj bgaad joom garch irsen gej bichuulsen gsn tgeed uuchlaarai ahaa enee teree gd tootsoogiin awku gsn chini ooroo aw gj zagnaj zagnaj ogson gsn ternees bol zoogch yu gj hunii muu uzeh geed joom garch irsen gj bichhewdee joom garch irsen n ene gazriin buruu ch gsn bas arai iim hudlaa hetruuleg helj bolohgui l bh jaahan unemshiltei yum bichmeer n arai ch bas zargaldaarai enee teree gj heleegui yost uuchlaarai gj boholzoj boholzoj gargasan gesen ymar muuhai humuus we adilhan humuus bj iim muuhai hun amitan gutgej boldiimuu

    • teneg malaa (September 24, 2014 3:31:07 pm )

      zagnaj bgaad bichuulsen bol zov l bna shdee? hund bitgii heleerei geed daraa ni orson humuust bas joomtoi hool ogno gesen ug bhnee,,,,, ene gazriig shalguul chadahgui bol haah heregtei, yasniig harj l baiya

  • zochin (September 24, 2014 8:49:22 am )

    3 hun bichij bga ch gesen neg hun 3 oor hunii nereer bichsen bjin. shalguulah heregtei.

  • Шургаач Сугар (September 24, 2014 7:29:30 pm )

    Жоомтой хоол идэж байгаагаа мэдэх аргагуйшуудээ. Идэж байхад л гарч ирнэ биздээ. Загнах байтугай зодоод ч болов телберийн бичиг дээр нь жоом гарсан гэж бичуулсэн нь их юм. Хоолоо идээд дууссан байнашдээ гэж бичсэн нехер бол менгее телеед л дуугуй гарах уу? Ер нь ийм тохиолдолд хэруул маргаан уусгэхгуй яах юм? Харин энэ рестораныг торгоод орхих биш бурмесен уйл ажиллагааг нь зогсоох хэрэгтэй.Тэгж байж гэмээ нь бусад хоолны газар ресторан гуанзуудын уйл ажиллагаа дээрдэж магадгуй л юм. За тэгээд манай монголчууд ч дээ найдваргуй л гаруудшуудээ…

  • Э.БАТ-ҮҮЛ (September 26, 2014 9:12:08 am )

    БОЛЬЁ ОО

antalya rent a car