antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 22, 2014 11 comments

“Тендерийн” Х.Золжаргалыг АТГ-т шалгуулах 4 шалтгаан

нийтлэсэн Admin

zoljargal-h-middleЦагдаа, хүчний байгууллагынхныг байс гээд л ажиллаж буй газар, орон нутгийг нь сэлгэдэг шиг зарим улсын төсийн мөнгийг захиран зарцуулдаг, хуваарилдаг эрх мэдэл бүхий нөхдийг сэлгэж, хөдөлгөж байхгүй бол тендер зэрэг зүйлд гаршиж, идэх уух нь арга нь нарийсч хэрээс хэтрэх болжээ. Монголын үндэсний үйлдвэрлэгчид, жижиг дунд бизнес эрхлэгчидтэй холбоотой олон тендер зарлагдаж байдаг ҮХААЯ-ны удирдлагууд үүнд нэлээд хамаатай. Ялангуяа, тус салбарын дэд сайдаар ажиллаж байсан, одоо яамны төрийн нарийн дарга хийж буй Х.Золжаргалыг АТГ-аас дараах тендерүүдтэй холбогдуулж нэгбүрчлэн шалгах хэрэгтэй санагдана.

Х.Золжаргалыг шалгах 1 дүгээр шалтгаан буюу бүгдийн мэдэх шүлхийн вакцин

Хамгийн зард гарсан дуулиант хэрэг бол энэхүү шүлхийн вакцины хэрэг. Энэ тухай амтай бүхэн ярьдаг ч АТГ л таг дуугүй байгаа. Х.Золжаргалын шууд оролцоотойгоор ялсан гэгдэх “CBC” компаний 1,6 сая тун вакциныг Хятадаас оруулж ирсэн энэ хэргийн мөрөөр заавал орох хэрэгтэй. Энэ компанийг тендерт ялуулснаас үүдэлтэйгээр олон тэрбум төгрөгийн вакцин хөлдөж, түүнийг нь өмгөөлсөн Х.Золжаргал дарга шүлхийтэй малын махыг эдийн засгийн эргэлтэнд оруулах тухай тун таагүй мэдээллийг хийн олон түмний дургүйцлийг төрүүлсэн.

Х.Золжаргалыг шалгах 2 дугаар шалтгаан буюу “Мон хидро”-той холбоотой тендерүүд

Сэлбэ голын тендерээсээ болж хууль хяналтын байгууллагаар шалгагдсан Баянхонгорын гаралтай Ц.Батдорж гэх захиралтай “Мон хидро” компанийг “Хэрлэн говь” төсөлтэй шууд холбоотой нэгэн тендерт ялуулсан хэрэг анхаарал татна. “Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор” төслийн хүрээнд “Бүс нутаг хооронд ус тээвэрлэх боломжийн талаар судалгаа, техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах” уг тендерийг Х.Золжаргал дарга “Мон хидро” компанид л заавал өгөх үүргийг “дээд тэнгэр”-ээсээ авч үүргээ онц биелүүлсэн гэдэг.

Х.Золжаргалыг шалгах 3 дугаар шалтгаан буюу ноос, ноолуурын 23 тэрбумын хэрэг

Жил жилийн намар сурагчдын дүрэмт хувцасны хэрүүл “дэвэрдэг”. Харин энэ “шуумыг” Х.Золжаргал дарга дарж сурсан нэгэн. Энэ жил дүрэмт хувцсыг оёх эрхийг ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр 7 компанид өглөө гэгдсэн Х.Золжаргал дарга өнгөрсөн жил оёдлын 68, сүлжмэлийн 48, хялгас ялгах 8, ээрэх 6 нийтдээ 130 үйлдвэрийг сурагчдын дүрэмт хувцас үйлдвэрлэх үйл ажиллагаанд оролцож байгаа гэж мэдэгдэж байв. Тэр 20 тэрбумын ажлыг дотооддоо 250 тэрбум болгохоор ажиллаж байгаа нь энэ гэж хэлсэн. Гэхдээ энэ 23 тэрбумыг хэрхэн хуваарилсан, хэн хэн авсан нь бас сонирхол татна. Ноос үйлдвэрлэгчдийн холбоонд 14 тэрбумыг нь, Оёдолчдын холбоонд 9 тэрбумыг нь хуваарилсан уг “бялуунаас” Могул нэртэй нэг компани гэхэд л 13 тэрбумыг авсан гэх. Харин энэ их мөнгөний 1 хувийг нь буюу 230 сая төгрөгийг хянах, зохицуулах ажилд зарцуулна хэмээгээд хэн авсан нь тодорхой бус гэдэг. Төрийн нарийн Х.Золжаргал үйлдвэрлэлийг хянахаар чамлахааргүй “хөлстэй” ажилласан ч байж болох юм. Энэ мэтчилэн олон асуудал ҮХААЯ-ны хөнгөн үйлдвэрлэлийн салбарт шалгагдах өдрөө хүлээгээд байж байгаа. Энэ 23 тэрбум нь Чингис бондын мөнгө учир “Улсын төсвийн хөрөнгөөр юу ч худалдаж аваагүй” хэмээн Х.Золжаргал биеэ өмөөрдөг.

Х.Золжаргалыг шалгах 4 дүгээр шалтгаан буюу Мөнхийн ялагч “Баатрууд тэнгэр” ХХК-тай холбоотой хэрэг

Жил бүр улсын төсвөөс 100-гаад тэрбум төгрөг төсөвлөгддөг, хүмүүсийн гол амьжиргаа болсон мах бэлтгэн нийлүүлэх тендер ҮХААЯ-ны төрийн нарийн бичгийн даргын гол анхаарлаа хандуулдаг ажлынх нь нэг юм. Нөөцийн мах бэлтгэн нийлүүлэх зориулалттай уг тендерийг 3-4-хөн компани л гартаа атгачихаад тавихгүй байгаа бөгөөд өөрсдөө тендерийн шаардлагыг хангахгүй хэрнээ ялчихаад өрөөл бусдыг туслан гүйцэтгэгчээр авч тэрбум тэрбумын ашигтай, орлоготой ажилладаг ийм байгууллагуудын нэг нь М.Цэцэгмаа захиралтай “Баатрууд тэнгэр” ХХК. Жилийн жилд нөөцийн махны менежерээр төвөггүй шалгарч байдаг энэ компанитай ҮХААЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргалыг “хүйн холбоотой” шахуу блсон гэх хардлага бий. Хэзээ “Баатрууд тэнгэр” ХХК-д нөөцийн махны санхүүжилт хийгдэх, хэзээ “Баатрууд тэнгэр” ХХК банкинд сертификатаа аваачиж өгөх, хэзээ “Баатрууд тэнгэр” ХХК-ний дансанд нөөцийн мах бэлтгэх мөнгө орж ирэхийг нь хүртэл Х.Золжаргал дпарга нэгд нэггүй мэдэж байдаг болохоор ингэж хардах нь ч арга үгүй биз ээ.

Энэ мэтчилэн ҮХААЯ-ыг тойрсон бараг бүхий л тендерт Х.Золжаргалыг холбогдуулан бүгд л ярилаа. Одоо АТГ дуугарах л үлдлээ.

Л.Оюу

– See more at: http://www.unen.mn/content/39958.shtml?alias=unen#sthash.uryzdsfC.dpuf


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

11 Comments

  • Anonymous (September 22, 2014 2:32:27 pm )

    Battulga naad Altanhuygiin huniig anh l zailuulah bsan ym erguu deer n sensereed aliigaa aldsan sda bn lee naad shunaltai zoloo sda udahgui yu tarina terniihee uil laig uurdeg jamtai

    • Шалгах хэрэгтэй (September 23, 2014 9:04:13 am )

      Энэ даргыг шалгах цаг нь болсон. Баттулга сайдын үүрэг биелүүлэх нэрээр луйвар хийж байгаа юм байна. Уг нь Баттулга Золжаргалыг яамны ажлыг дээш нь матаад байна гээд ажлаа өг гэсэн чинь 2 сар алга болсон гэсэн. Баттулга явлаа Золжаргал ирлээ гэдэг хэлц үг гарсан байна.

  • Zochin (September 22, 2014 3:35:38 pm )

    Yg zov shalguulah heregtei tegvel jenkoogiin bvh luibar garch irendee

  • Туяа (September 22, 2014 3:41:53 pm )

    Өмнөх дэд эмэгтэй дэд сайд хэл амгүй сайн ажилладаг байжээ

  • зочин (September 22, 2014 3:58:21 pm )

    Энэ нөхөр шалгуулах цаг нь болсон. Өөрөө сайн дураараа шалгуулдаг болох хэрэгтэй.

  • Zochin (September 22, 2014 4:30:26 pm )

    Mal emneleg urjliin gazriin galbadrahiig mash yaraltai shalga.mash ih ym garnadaa

  • Zoloo (September 22, 2014 4:34:57 pm )

    galbadrah songiniig baahan hagalchihaad yabsan.ene aabiind orjee hoorhii.toorgooroo bolj…

  • irgen (September 23, 2014 8:24:06 am )

    Manaihan ene ajilaa hj bgaa humuus iig yagaad ingeed oroldood bdag ym bol boduul zahialgatai niitlel bhdaa tendert ni orood yalagdsadaa sharlahsan N
    uhduud l bichuulsen bhdaa he he. Mongol ulsiig gadnii bankind baritsaand tavij mash ih hemjeenii urund oruulsan just iin bathuu gedeg hunii mah market gedeg mah nii uildver nuutsiin mahnii tendert orj ulsaas bhan mungu avaad tuluugui baahan dampuurtsan mahnii tsehee ugsun sanagdah ym. 80 garan terbum tugrugiin urund uildveree turiin bankind huraalgasan

  • irgen (September 23, 2014 8:32:54 am )

    Odoo tegeed mah market iin han ulsaas mungu avch mah beldeed butsaaj ulsad ni shahaad zuruu munguur uu oroo tuluh sanaatai bgaa ym bish uu. Yostoi nuguu uursdiin ni garaar uursdiig ni gedeg shig ym boloh nee. Mah market iin han tegj ulsaar ulsiin munguur togloj dampuurtsan uildveree erguulj avah sanaatai bgaa bh.

  • Anonymous (September 23, 2014 9:47:37 am )

    Шалгуулах нь зөв. Төрөөс төрсөн иймэрхүү луйварчдыг илчлэх цаг нь болсон. Хувийн ямар ч бизнесгүй мөртлөө өдрөөс өдөрт баяжиж та бидний үр хүүхдийн хоолыг хулгайлж бна ш дээ.

  • zochin ph (September 23, 2014 10:46:23 am )

    genet ih idbel gedes ni hagarna gedeg vnen yum daa Ene zoljargal ter galbardrah 2 bol yamniaas munch ih yum idsen bhdaa huurhii mungu ugch abaad sursan heden kompaniyd bdag yum gesen ter hed ugch sursan nuguu hed ni abch sursan mergejliin bolson bh daa yamnii oiroltsoo bdag heden kompaniyd ih l bayajsan baih daa

antalya rent a car