Зүүдээн би эгшиг болгож бүтээсэн
Зүрхээн би аялгуу болгож баярласан
Сэтгэлээн би хөг болгож хадгалсан
Санаашралаан би онгод болгож туурвисан
Дурлалаан би дуу болгож бэлэглэсэн
Дуугаараан би тантай хамт байж чадсан хэмээн уянгалуулах УГЗ хөгжмийн зохиолч Бадарчийн Бямбабаярын “Эрт буцсан ганганаа” уран бүтээлийн тоглолт 2014-09-26 нд 19 цагаас “Монгол бөхийн өргөө”-нд ганцхан удаа болох юм байна. Борооны дараах мөөг шиг олон дуучид ам барьж бөхийн өргөөг дүүргэдэг бол энэ удаад жинхэнэ дууг амьдруулдаг дууны урлагийн нэрт мастер бөхийн өргөөг нэг орой гавяатуудаар дүүргэхнээ. Чингис Жагаа , Төрийн шагналт Со, уянгын дууны хаан УГЗ солгой Төмөрхуяг гээд жинхэнэ одууд чуулсан “Эрт буцсан ганганаа” энэ намрын хамгийн нүнжигтэй тоглолт болох нь гарцаагүй юм. Тоглолтонд үе үеийн гавьяатууд , шилдэг дуучид оролцож ая дуугаа өргөхөөс гадна хөгжмийн зохиолч өөрөө дуулах юм байна.
Билетийг бөхийн өргөөний кассаар мөн 1950 үнэгүй хүргэнэ.. Тоглолтын талаарх мэдээллийг 88004616, 99181116 дугаарын утаснаас лавлаарай.
Холбоотой мэдээ
Comments are closed.