Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба АНУ-ын Азийн сантай хамтран нийслэлийн орон сууцны болон гэр хорооллын 152 хороонд амьдрах орчны газрын зураглалыг гаргаж байгаа. Энэ зураглалыг хийхэд Захирагчийн гэр хороолол дахь ажлын албад, хороодын хэсгийн ахлагч нар, иргэдтэйгээ хамтран хорооныхоо үндсэн мэдээллийг газрын зураглалд тэмдэглэн, дүүргүүдийн мэдээлэл технологи хариуцсан мэргэжилтнүүд мэдээллийн санд оруулж байна.
Эдгээр зураглалд үндэслэн Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, Нийслэлийн эдийн засгийн хөгжлийн газар нийслэлийн хэмжээнд хийгдэх гол ажлуудын төлөвлөлтөнд тухайн хороонд дутагдаж байгаа болон шинэчлэн өөрчлөх шаардлагатай саналуудыг тусгах юм. Нийслэлийн зарим хороод иргэдийн оролцоотой хийсэн газрын зураглалаа хорооныхоо байранд байршуулан иргэдэд мэдээллийг нээлттэй өгч эхэлсэн.
БЗД-ийн 27-р хорооны иргэд өөрийн амьдарч буй хороогоо хичнээн хүн ам, хэдэн өрхтэй, дэлгүүр, сургууль, цэцэрлэгийн тоо хэр хүртээмжтэй байгааг зураглалаасаа харан ярилцаж саналаа хэлж эхэлсэн. Өмнө нь иргэд хороодын мэдээллийг зөвхөн зохих зөвшөөрлийн дагуу л холбогдох мэргэжилтнээс авдаг байснаас хэд дахин илүү боломжийг бүрдүүлж өгч байгаагаараа онцлог. Өөрийн амьдарч буй орчноос гадна бусад хороодын мэдээллийг ч иргэд цахим хэлбэрээр харна гэвэл “Manaikhoroo.mn” сайтаас мэдээллээ авах боломжтой юм.
Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
fhgn (September 16, 2014 9:38:52 am )
жишээ нь өөрийнхөө хороог сонгоод хороонд болж байгаа мэдэээллийг авдаг байх хэрэгтэй биздээ ямар ч ойлгомжгүй худлаа нэг юм хийсэн болох юм даа
-
fhgn (September 16, 2014 9:40:06 am )
зүгээр л google map тавьсан байх байна. Гүүгл мап аар хэнч хороогоо харчихна
-
fhgnөахөахх (September 16, 2014 9:40:22 am )
зүгээр л google map тавьсан байх байна. Гүүгл мап аар хэнч хороогоо харчихна
-
rat (September 16, 2014 12:32:14 pm )
zov horoond yvagdaj baigaa ajil tsaashid hiigdeh ajil sanal setgagdel oroltsoog gargah heregtei
4 Comments