antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 14, 2014 7 comments

Төрийн нарийн Х.Золжаргалын тендерийн булхайг дэлгэхээр болжээ

нийтлэсэн Admin

12102f788f47962dbigОрос, Монголын харилцаа сайжирч буй өнөө үед Европын холбооны тавьсан хоригоос болж ОХУ мах, махан бүтээгдэхүүний хомсдолд орж мэдэхээр болсон билээ. Тэгвэл манай оронд ажлын айлчлал хийсэн Оросын Ерөнхийлөгч В.Путин монгол малын махыг өвчингүй л бол хэмжээ харгалзахгүй худалдаж авахад бэлэн байна гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Энэ нь мал аж ахуй эрхэлдэг манай орны хувьд эдийн засгаа өндийлгөхөд багагүй хувь нэмрийг оруулах боломж юм. Гэтэл шүлхийгээсээ салдаггүй малчдаас болж энэхүү амин чухал бизнес биеллээ олтол хэр удах нь тодорхойгүй байна.

Нөгөөтэйгүүр, малын гоц халдварт өвчний эсрэг эм бэлдмэл, вакцин оруулж ирдэг компаниудын сонгон шалгаруулалт будлиантай болж байгаа нь Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны удирдлагуудтай шууд холбоотой юм. Орос руу мах гаргасан, гаргаагүй монголчууд бид өвчингүй малын мах идэж, айх аюулгүй амьдармаар байна. Гэтэл тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргалын балгаар тендерийн асуудлууд элдэв “но” дагуулж, эцэс сүүлдээ зарим нэг компаниуд хууль бус тендер шалгаруулсан гэх асуудлаар АТГ, хууль хяналтын байгууллагад хандаж эхэлжээ. Тиймээс тун удахгүй Х.Золжаргалын тендертэй холбоотой элдэв булхай олон нийтэд дэлгэгдэж мэдэхээр байна. Ганцхан жишээ хэлэхэд, шүлхийн вакцин нийлүүлэх тендерт шалгарсан “СВС” компани нь 2.6 тэрбум төгрөгийн вакциныг хотод авчрахдаа тээвэрлэлт, хадгалалтын горим зөрчсөний улмаас хөлдөөсөн байдаг.

Энэ талаар хэвлэлүүд нэг хэсэгтээ шуугисан. Гэтэл хамгийн ноцтой нь тендерт шалгарсан гэгдэж буй “СВС” компани Монгол Улсад ямар ч бүртгэлгүй байсныг ОУ-ын Арбитрын шүүх нотолсон аж. Тус компанийн бүртгэлгүй болохыг ОХУ-ын “Мал эмнэлгийн эм бэлдмэл” үйлдвэр илрүүлжээ. Өөрөөр хэлбэл, “СВС” компани нь дээрхи үйлдвэрээс “Креолин-Х” гэх бэлдмэлийг 61 мянган ам.долларын зээлээр авч өнөөг хүртэл өгөлгүй бултсан учраас тэд тус компанийг Монгол Улсад бүртгэлтэй эсэхийг шалгуулахаар Арбитрын шүүхэд хандтал бүртгэлгүй гэсэн хариу өгчээ. Ийнхүү тус компанийн захирал Б.Мөнхбаатар гэгчийг аливаа тендерт орж гаршсан нэгэн болохыг нь тогтоожээ.

Үүнээс үзэхэд, ҮХААЯ тендерт орсон компаниа сайн судлаагүй нь ч сонин байгаа юм. Мөн чанартаа тус яамны хэсэг хүмүүс эл тендерийг хуулийн дагуу явуулаагүй, зөвхөн танил талаа харж “СВС”-д давуу эрхтэй олгожээ. “СВС” компани Хятадаас 1.6 сая тун вакцин оруулж ирэх тендер авахдаа хугацаандаа хүлээлгэж өгнө гэсэн боловч 20 хоногоор хоцроож гэрээгээ зөрчсөн аж. Нэг үгээр хэлбэл, ҮХААЯ Монголд байхгүй компанид 2.5 тэрбум төгрөг өгч, улсын бүртгэлгүй компанид тендерт оролцох эрхийг ногоон гэрлээр олгожээ. Ингээд хэргийн эзнээр Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал тодров.

Түүнийг вакцины асуудлаас болж албан тушаалаа сайн дураараа өг гэж “Женко” Х.Баттулга тухайн үед “давхар дээлтэй” байхдаа анхааруулж байсан гэнэ. Гэвч сайдын албыг нь Ш.Түвдэндорж хаших болсон тул Х.Золжаргал суудалдаа үлдэж чаджээ.

Эх сурвалж www.wikimon.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • зочин (September 14, 2014 8:14:47 pm )

    Ха ха ха естой цусгуй алчихдаг гар байнаа. Эд нар ингэж л хулхидаж, менге хуулдэг хулгайчууддаа.Одоо шууд л шоронд аваачиж атамануудаар бандидуулчих

    • Зочин (September 14, 2014 11:19:08 pm )

      Женко гэдэг хуний хун айлгадаг арга барил мэдрэгдэж байна. Хишгээ гэгч CBC компаний эзэн байна

  • Энэ их бялдууч нөхөр (September 15, 2014 1:36:10 pm )

    Энэ нөхөр Баттулгын үед яваагүй юм уу. Тэр үед л алга болсон байсан. Одоо гэнэт гараад ирсэн хэрэг үү. Хүн муутай нөхөр гэсэн. Араас нь матдаг аймшигтай нөхөр гэсэн.

  • Туяа (September 15, 2014 3:54:46 pm )

    Золоо минээ хамт ажиллаж байсан эмэгтэй дэд сайдаасаа муу ажиллаж байна даа.

  • Anonymous (September 15, 2014 10:31:27 pm )

    Shal hudlaa zahialgat bichleg bna! Hen ch odoo iim genen yum hiihgui. Hun gutgej munhruulahaa boliochee. Bid odoo huuchin shig teneg bhaa bolison shuu

  • ZochinZochinzochin (September 15, 2014 11:17:46 pm )

    Ene durvud nuutsiin mahni tenderiig andm gedeg kompand shuud ugch huvi avdag novshdoo

  • zochin kh (September 16, 2014 7:59:21 am )

    ene nuhur chin yamnaas zohion baiguulj bgaa bvh tenderees hubi abch garshsan nuhur bgaa yum aa Tvbdee said odoo solih tsag ni bolson doo

antalya rent a car