Эзэгтэй таны амралтын өдөрт зориулан Япон маягаар шарсан хачиртай үхэр, тахианы мах хэрхэн хийх талаар хүргэж байна. Амралтын өдрөө гэр бүлийхэнтэйгээ амтат ширээгээ тойрон сайхан зооглоорой.
Орц:
- Үхрийн мах- 200 гр
- Тахианы мах-200 гр
- Агшаасан будаа-300 гр
- Салатны навч- 50 гр
- Улаан лооль- 1 ширхэг
- Өргөст хэмх- 20 гр
- Лууван- 100 гр
- Ногоон сонгино- 20 гр
- Сонгино-30 гр
- Хулуу-20 гр
- Өндөг- 1 ширхэг
Хийх арга:
- Үхрийн мах, лууван, ногоон сонгиноо жижиглэж татна.
- Агшаасан будаагаа хайруулын тавгандаа хийж халаагаад дээрээс нь жижиглэж татсан үхрийн мах, лууван, ногоон сонгино, өндгөө хийж 2-3 минут хуураад таваглана.
- Энэ хооронд өөр нэг хайруулын тавганд тахианы махаа хийж хоёр талаас нь жигнээд шар буурцгийн соусаар амтлаад дөрвөн минут хуурна.
- Үүний дараагаар нарийхан савхан хэлбэртэй хэрчсэн лууван, хулуу, байцаа, сонгино зэргээ хамт нь 5-7 минут хуураад бага зэргийн давсаар амтална.
- Мөн махаа хуурч байх явцдаа өргөст хэмх, улаан лооль, салатны навчаар салат хийнэ.
- Эцэст нь тус тус нь хуурсан хачир болоод тахианы махаа салаттай хамт тавагласнаар таны хийж буй Хачиртай үхэр, тахиан мах бэлэн болно.
Холбоотой мэдээ
Comments are closed.